Johnny хамгийн үнэтэй жүжигчин

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Johnny хамгийн үнэтэй жүжигчин

Forbes сэтгүүлээс энэ жилийн хамгийн их орлого олсон Холливуудын жүжигчний жагсаалтыг гаргажээ. Уг жагсаалтыг “Alice in Wonderland” кинонд тоглосон жүжигчин Johnny Depp 50 сая фунт стерлингийн орлогоор тэргүүлсэн байна.
Энэхүү кино box office-оос нэг тэрбум ам.долларын ашиг олсон ба өмнө нь Johnny Depp-ийн тоглосон “Карибын тэнгисийн дээрэмчид” мөн нэг тэрбум ам.долларын ашиг олж байсан юм. Харин тэрбээр өнгөрсөн жил 18 саяын орлогоор аравдугаар байрт жагсаж байсан юм.
Хоёрдугаар байрт инээдмийн киноны жүжигчин Ben Stiller 38 саяын орлогтойгоор шалгарчээ.

Эхний 10 байрт шалгарсан жүжигчдийн нэрс:

  1. Johnny Depp 50 сая
  2. Ben Stiller 38 сая
  3. Tom Hanks 30 сая
  4. Adam Sandler 26.6 сая
  5. Leonardo Di Caprio 18.6 сая
  6. Daniel Radcliffe 16.6 сая
  7. Robert Downey Jr 14.6 сая
  8. Tom Cruise 14.6 сая
  9. Brad Pitt 13.3 сая
  10. George Clooney 12.6 сая

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж