Гана улс бичил санхүүгийн байгууллагуудад дэвшилтэд технологи ашиглахыг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2018.08.08-нд нийтлэгдсэн

Гана улс бичил санхүүгийн байгууллагуудад дэвшилтэд технологи ашиглахыг уриаллаа

Гана улс бичил санхүүгийн байгууллагуудад дэвшилтэд технологи ашиглахыг уриаллаа

Гана улсын төв банкны төлбөрийн системийн захирал ноён Сеттор Амедику бичил санхүүгийн байгууллагууд цахим хувьсгалыг ашиглах нь хөгжлийн хөшүүрэг болж болох тухай онцолжээ. Тэрбээр Гана улсын Бичил санхүүгийн байгууллагуудын холбооны ээлжилт уулзалтад “Цахим шилжилтийн үед бичил санхүүгийн байгууллагуудыг дахин байршуулах нь” сэдвээр илтгэл тавьсан ба дэвшилтэт технологи  нь санхүүгийн үйлчилгээ авч чаддаггүй бүлэгт хүрч үйлчлэх боломж олгон үйл ажиллагааны эрсдэлийг удирдах, бууруулах нь үр дүнг нэмэгдүүлж, эрсдэлийг бууруулна хэмээсэн байна.

Мөн “Бичил санхүүгийн байгууллагууд нь санхүүгийн секторт нэн шаардлагатай үйлчилгээ үзүүлж, чухал үүрэг гүйцэтгэдэг ч гэсэн мөнгө угаах, терроризмтой тэмцэх хөтөлбөр хангалтгүй, дотоод хяналтын үр дүнтэй хөтөлбөргүй, бичил зээл гэдэг ойлголтыг гүйцэт ойлгодоггүй зэрэг асуудлуудтай тулгардаг. Иймд эдгээр ажлуудаас гадна шинэ технологийг ашиглаж харилцагч төвтэй үйлчилгээг бий болгох, үйлчилгээ авч чаддаггүй иргэдэд хүрч үйлчлэх хэрэгтэй” гэжээ.

Африк тивд банкнаас үйлчилгээ авч чаддаггүй олон тооны иргэд байсаар байгаа ба судалгаагаар эмэгтэй бизнес эрхлэгчдийн 71 хувь нь шинэ бизнесээ өөрийн хадгаламжаар санхүүжүүлдэг аж. Аж үйлдварийн дөрөвдүгээр хувьсгалын үед цахим санхүүгийн үйлчилгээ, цахим зээл нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үр дүнтэй хөшүүрэг болж, бичил санхүүгийн шинэ хэлбэр болж байна.

Иймд 2020 онд Нигери улс иргэдийнхээ 80 хувийг санхүүгийн үйлчилгээгээг хангана гэсэн зорилго тавьж байгаа ба Африк тивийн орнууд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Африк тив 4G Capital, MPesa зэрэг дэвшилтэд технологид суурилсан бичил санхүүгийн компаниудаараа алдартай билээ. Жишээ нь Кени улсын бичил санхүүгийн компани болох Тalaнь хиймэл оюун ухаан ашигласан кредит скоринг болон бичил зээлийн үйлчилгээг Кени улс болон Ази тивийн орнуудад үзүүлдэг байна.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж