“Хөдөлгөөнт удирдлагын байр”-ыг тохижуулж байна | News.MN

“Хөдөлгөөнт удирдлагын байр”-ыг тохижуулж байна

“Хөдөлгөөнт удирдлагын байр”-ыг тохижуулж байна

“Хөдөлгөөнт удирдлагын байр”-ыг тохижуулж байна

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас аливаа гамшиг, ослын үед удирдлага, зохион байгуулалтын ажлыг газар дээр нь түргэн шуурхай хугацаанд үр дүнтэй явуулах “Хөдөлгөөнт удирдлагын байр”-ыг тохижуулж байна.

Тус “Хөдөлгөөнт удирдлагын байр”-ыг өнгөрсөн жил Онцгой байдлын Ерөнхий газраас олгосон туулах чадвар сайтай ЗИЛ-131 машиныг төхөөрөмжлөн ашиглах юм.

Харин “Дэлхийн зөн-Монгол” олон улсын байгууллагын орон нутгийн хөтөлбөрөөс уг ажилд зориулж дөрвөн сая төгрөгийн өртөг бүхий богино холбоо, лед дэлгэц, дуу өсгөгч, халаалт зэргийн эхний ээлжийн төхөөрөмжүүдийг хүлээлгэж өгсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж