АНУ: Ираны удирдагчид ард түмнийхээ хүсэл зоригийг төлөөлдөггүй

АНУ: Ираны удирдагчид ард түмнийхээ хүсэл зоригийг төлөөлдөггүй

АНУ: Ираны удирдагчид ард түмнийхээ хүсэл зоригийг төлөөлдөггүй

АНУ, Ираны цөмийн хэлэлцээ энэ Баасан гаригт /2026.02.06/ Оманд болно гэж Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи хэллээ. Хэлэлцээний хэлбэр, агуулгаас болоод хоног хугацаа нь хойшилсоор байсныг мөн мэдэгдэв. Турк улс Истанбул хотод бүс нутгийн орнуудын оролцоотой хэлэлцээ зохион байгуулахаар ажиллаж байсан ч Ираны тал зөвхөн АНУ-тай хэлэлцээ хийхийг хүссэн. Үүнээс шалтгаалаад хэлэлцээний бүрэлдэхүүн болоод байршил өөрчлөгдсөн аж.

Оманд өнгөрсөн онд мөн ижил хэлэлцээ хэд хэдэн удаа зохион байгуулж байсан. Гэвч зургадугаар сард Израиль, Ираны хооронд 12 өдрийн мөргөлдөөн дэгдэж, энэ дүйвээнээр АНУ-ын хүчин Ираны цөмийн байгууламжуудыг бөмбөгдсөнөөр хэлэлцээ тасалдсан юм.

Цагаан ордны нэрээ нууцалсан эх сурвалжийн хэлснээр, АНУ-ын тал Оманд болох хэлэлцээнээс төдийлөн өндөр үр дүн хүлээхгүй байгаа. Гэхдээ бүс нутгийн холбоотнуудаа хүндэтгэхийн тулд төлөвлөгөөний өөрчлөлтийг дагаж мөрдөхөөр тохиролцсон гэжээ. Өмнө нь цөмийн хэлэлцээрт оролцож байсан дипломатч асан Алан Эйр ч бас хэлэлцээ амжилттай болно гэдэгт эргэлзэж буйгаа мэдэгдсэн.

Гэхдээ Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян Гадаад хэргийн сайддаа АНУ-тай шударга хэлэлцээ хийхийг даалгасан нь Ираны хүсэл зоригийг илэрхийлнэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, энэ нь улс төрийн бүх чухал шийдвэрийг гаргадаг гол хүн болох Аятолла Али Хаменеи уг хэлэлцээг дэмжсэн гэсэн үг ажээ. Аятолла Али Хаменеи өмнө нь аливаа хэлэлцээг байнга үгүйсгэдэг байв. Хаменеи Тегераны улс төрийн системийг хянахаас гадна Хятад, Хойд Солонгос, Оросын удирдагчдаас ялгаатай нь Трамптай шууд ярихаас татгалздаг тул Ирантай дипломат хэлэлцээ хийх амаргүй байдаг аж.

АНУ энэ удаагийн хэлэлцээгээр зөвхөн цөмийн асуудал бус Ираны баллистик пуужин, бүс нутаг дамнасан янз бүрийн сүлжээ, байгууллагууд, ард иргэдтэйгээ харьцаж буй Ираны эрх баригчдын арга барил зэрэг өргөн сэдвээр хэлэлцэхийг хүсч буй.

Энэ талаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио хэлэхдээ "Ираны удирдагчид энгийн ард түмнийхээ хүсэл зоригийг төлөөлдөггүй. Ард иргэд болоод удирдагчдынх нь хооронд тийм их ялгаа зөрүү байдаг өөр улс би лав мэдэхгүй" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-02-05 66.181.161.89

ДОНАЛЬД ТРАМБАЙ ИРАН, ВЕНЕСУЭЛЬ, ГРИЙНЛАНД ГЭЭД ГАЗАР ДООРОО БАЯЛАГТАЙ ОРНУУД РУУ Л ИХ САНААРХАХ ЮМДАА. ХАРИН ХОЙД СОЛОНГОС БОЛ БҮДҮҮН ПАЦААНАА Л НЕПАЛДААД ЗАЙЛУУЛЧИХВАЛ ӨМНӨД ШИГЭЭ ГАЗРЫН БАЯЛАГГҮЙ Ч ХӨГЖИН ЦЭЦЭГЛЭЖ, БАЯЖИН ЧИНЭЭЛЭГЖЭЭД АЗИЙН БАР БОЛЖ ЧАДНА. ГАНЦААРАА ИДЭЭД ТАРГАЛСАН БҮДҮҮН ПАЦААН БОЛ УМАРДУУДЫН ХӨЛД НЬ ТЭЭГЛЭСЭН БУЛ ХАР ЧУЛУУ.

Avatar

Нэргүй 2026-02-05 66.181.178.186

мань хүн чамаас л дээр. ану руу май гэдэг ганц хүн. Тийм болохоор ану хоригт оруулж ЭЗр багалзуурдах гэж 30 жил үзээд бараагүй.

Avatar

Нэргүй 2026-02-05 59.153.113.149

ДОНАЛЬД ТРАМБАЙ БАЯЛАГЫН ТӨЛӨӨ ИРСЭН БОЛОХООС БИШ ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ИРЭЭГҮЙ.

Avatar

Зочин 2026-02-05 66.181.179.136

энэ хотоор чинь дүүрэн тагнуулд ажилд орж байгаах гэж хошгирсон хүмүүс ямар учиртайн

Avatar

Нэргүй 2026-02-05 103.57.92.228

Ираны ард түмэнд америк хэрэггүй аятолла бүүр ч хэрэггүй!

Avatar

Нэргүй 2026-02-05 66.181.178.186

Аяатоллах хэрэгтэй болоод л удирдагчдаа дэмждэг. Ану хэрэггүй гэдэг чинь харин зөв. Тэд ираны газрын тосыг л бодож байгаа болохоос Ираны ард түмнийг бодлоо юу.

Avatar

Нэргүй 2026-02-05 59.153.112.94

Ираны ард түмэн АНУ руу гарах хүсэлтэй нь мэдээж

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж