Тавантолгойн төмөр замын төслийг эрчимжүүлэхээр шийдлээ

Хуучирсан мэдээ: 2018.08.08-нд нийтлэгдсэн

Тавантолгойн төмөр замын төслийг эрчимжүүлэхээр шийдлээ

Тавантолгойн төмөр замын төслийг эрчимжүүлэхээр шийдлээ

Засгийн газрын хуралдаан өнөөдөр /2018.08.08/ боллоо. Хуралдаанаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг эрчимжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Өмнө нь энэ төмөр замд 279 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд хөрөнгөгүйн улмаас 2015 онд зогссон. Тиймээс ‘Монголын төмөр зам’ ТӨХК- ийн оролцоог нэмэгдүүлэх, Монголын 51 хувийн хөрөнгө оруулалт бүхий “Тавантолгой төмөр зам компани” шинээр байгуулах замаар дээрх төслөө эрчимжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргажээ.

Урьдчилсан тооцооллоор, 100-200 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг эхний удаад хийх шаардлагатай. Энэ хэмжээний хөрөнгө олохын тулд нүүрсээ урт хугацаанд худалдах гэрээ хийх замаар босгоно гэж төлөвлөж байгаагаа Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ мэдэгдсэн юм. Тэгэхээр төрөөс гаргах хөрөнгө оруулалтын дийлэх хувийг “Эрдэнэс Тавантолгой” хариуцаж ажиллах юм байна. Тодруулбал, “Эрдэнэс Тавантолгой” нийт хөрөнгө оруулалтын 17-34 хувийг гаргах боломжтой гэж Засгийн газар тооцож байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж