Грек зөвшөөрөлгүй барилгуудаа нураана

Хуучирсан мэдээ: 2018.08.08-нд нийтлэгдсэн

Грек зөвшөөрөлгүй барилгуудаа нураана

Грек зөвшөөрөлгүй барилгуудаа нураана

Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас хууль бус, зөвшөөрөлгүй баригдсан барилгуудаа нураах шийдвэрийг гаргалаа.

Учир нь өнгөрсөн долдугаар сард гарсан гал түймрээс болж 91 хүн амиа алдсан. Барилгууд ямар ч төлөвлөлтгүй, хоорондын зай нь шигүү баригдснаас эрэг рүү явах зам хаагдаж иргэд цаг алдан улмаар амиа алдахад хүрсэн гэж үзэж байгаа юм байна. Зарим гудамж руу гал командын машин, бусад хэрэгслүүдийг оруулах боломжгүй, гал сөнөөгчид ажлаа хийхэд хүртэл хүндрэл учирч байсныг онцолж байсан аж.  

Үүний дагуу Грекийн эрх баригчид Аттика мужид зөвшөөрөлгүй баригдсан 3200 барилгыг даруй нураах даалгаврыг өгсөн байна. Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас ‘Зөвшөөрөлгүй баригдсан барилгууд гарц, орцыг хааснаар хүний алтан амь үрэгдсэнд харамсаж байна. Бид энэ асуудлыг шийдвэрлэнэ” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж