Урагаа жорлонгийн  нүхэнд унагасан хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.08.08-нд нийтлэгдсэн

Урагаа жорлонгийн  нүхэнд унагасан хэрэг гарчээ

Урагаа жорлонгийн  нүхэнд унагасан  хэрэг гарчээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумд энэ сарын 6-ны  өдрийн 06.00 цагийн орчимд урагаа жорлонгийн  нүхэнд унагасан хэрэг гарсан байна. Тодруулбал, тус сумын харьяат 24 настай эмэгтэй У бие засах үедээ жорлонгийн нүхэнд урагаа унагасан аж. Аймгийн онцгой байдлын алба хаагчид жорлонгийн нүхэнд ураг унасан тухай дуудлагыг өчигдөр /2018.08.07/ 12:30 цагт хүлээн авч 30 минут ажиллан цогцсыг нүхнээс гаргаж Цагдаагийн байгууллага шилжүүлэн өгчээ. Үүнтэй төстэй хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард Нийслэлийн Баянзүрх дүүрэгт гарсан. Хэргийг  сануулбал 26 настай эмэгтэй А нийтийн байрны жорлонд  зургаан сартай урагаа унагаасан байсныг гаргаж цагдаагийн байгууллагат хүлээлгэн өгсөн.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж