Монгол Улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах эм бэлдмэл хэрэглэх хэрэглэгчдийн тоо эрс өссөн талаар албаныхан мэдээлэх болсон. Энэ хүрээнд прокурорын байгууллагаас 2025 онд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 551 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оноос 21.6 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Тодруулбал, өнгөрөгч онд мөрдөн байцаалт явуулсан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан 303 хэрэгт 417 хүнийг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Мөн яллагдагчаар татсанаас 3.1 хувь нь 14–18, 38 хувь нь 18–25, 40.7 хувь нь 25–35, 18.4 хувь нь 35-аас дээш насны иргэд байв.
Мөн хэрэгт холбогсдыг хүйсээр авч үзэхэд, 82.2 хувь нь эрэгтэй, 17.8 хувь нь эмэгтэй, 62.8 нь тодорхой эрхэлсэн ажилгүй хүмүүс байсан аж. Мөрдөн байцаалт явуулсан хэргээс 209 хүнд холбогдох 223 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Тухайлбал, сүүлийн найман жилийн хугацаанд 2246 холбогдогч энэ төрлийн гэмт хэрэгт шалгагдсан. Мөн хууль хяналтын байгууллагаас зохион байгуулсан илрүүлэлт 70.2 хувь байгаа нь олон улсын дундажтай харьцуулахад өндөр үзүүлэлттэй гарчээ. Мөн уг хэрэгт холбогсдыг насны ангиллаар авч үзвэл 13-17 насныхан 135 буюу 6 хувь, 18-25 насны 1145 буюу 51 хувь, 26-35 насны 764 буюу 34 хувь, 36 наснаас дээш 202 хүн уг төрлийн гэмт хэрэгт холбогдож хуулийн хариуцлага хүлээсэн талаар Хар тамхитай тэмцэх албанаас мэдээлж байсан. Монгол Улсын хэмжээнд 20-25 мянга орчим иргэн далд хэрэглэгч байж магадгүй гэх статистик гарсан байна. Түүнчлэн, 2019 онд сэтгэцэд нөлөөт бодис, мансууруулах эм бэлдмэлийг 344 иргэн холбогдсон нь хамгийн өндөр бүртгэгджээ.

3,576.26






















































Нэргүй 2026-02-05 66.181.177.98
Хил гаалиа чангатгаж нохойгоор сайн шалгуул. Гаалийн байцаагч болгон холбоотой. Хужаагаар дүүрсэн Гаалийг 100% халаад шинээр улсууд ав. Дан Хужаагууд . Царай зүсийг нь хараарай.
Нэргүй 2026-02-05 103.9.90.100
гаалийн байцаагч нартай цэвэр холбоотой асуудал шүү
Нэргүй 2026-02-05 202.9.40.171
Манжмхужаагууд андшгүй манж лаларуууд лалахынизэвүүн цараымшдзэүүнихүйтн цараытэысзэвхиын манжхужаагуудандшгүймцараытай.
иргэн 2026-02-05 103.168.34.17
машинаараа халтуур хийдэг залуус өөрсдөө ч мэдэхгүй холбогдсон байх вий ажилгүйдэл гамшиг болж байна даа