БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ноогдуулах татварыг эцэслэжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.08-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ноогдуулах татварыг эцэслэжээ

БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ноогдуулах татварыг эцэслэжээ

БНХАУ-ын 16 тэрбум ам. доллартай тэнцэх бараа бүтээгдэхүүнүүдэд 25 хувийн татварыг наймдугаар сарын 23-аас эхлэн ноогдуулахаар болсныг АНУ-ын худалдааны төлөөлөгч мэдэгдсэн байна.

Өнгөрсөн долдугаар сарын 6-нд АНУ БНХАУ-ын 34 тэрбум ам. доллартай тэнцэх бараа бүтээгдэхүүнүүдэд татвар ноогдуулахаар шийдвэрлэсэн. АНУ анхлан 284 төрөл зүйлийн бараа бүтээгдэхүүнүүдэд татвар ноогдуулахаар төлөвлөж байсан боловч 279 төрөл зүйлийн бараа болж өөрчлөгдсөн аж. Уг жагсаалтад тос тосолгоо, хуванцар пластик материалууд, тракторын хөдөлгүүр, цахилгаанаар ажиллах мотор болон тээврийн хэрэгслүүд зэрэг ихэвчлэн аж ахуй, үйлдвэрүүдэд хэрэглэгдэх тоног төхөөрөмжүүд журамлагджээ.

АНУ-ын Худалдаа арилжааг төлөөлөх байгууллагын мэдэгдсэнээр БНХАУ АНУ-ын компаниудтай хамтран, хөрөнгө оруулалтыг нь боож улмаар бүтээсэн технологийн эзэмших эрх лицензийг шилжүүлэн авдаг болохыг судалж тогтоожээ. Мөн БНХАУ “шударга бус” аргаар хөрөнгө оруулалт нэрийн дор АНУ-ын компаниудын ихэнх хувьцааг  эзэмшин авснаар үйлдвэрлэх технологийг шилжүүлэн өмчилдөг болохыг тэмдэглэжээ.

БНХАУ-ын эрх баригчид АНУ-ын журамласан бараа бүтээгдэхүүнүүдтэй ижил жагсаалт гаргаж хориглоно гэдгээ сүрдүүлсэн бөгөөд АНУ-ын уг үйлдлийг “Дарамтлан сүрдүүлэлт” гэж шүүмжилжээ.

“Хэрэв АНУ одоо болж буй нөхцөл байдлыг улам дордуулбал бид өөрийн эрх ашиг сонирхлоо хамгаалж арга хэмжээ авах болно” гэж Хятадын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Генг Шуанг өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн бол түүнд хариу болгож АНУ Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхизер 200 тэрбум ам. доллартай тэнцэх татварийг БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнүүдэд нэмж ноогдуулах сонирхолтой байгаа талаар мэдэгджээ.

Г. Батмандах

Эх сурвалж: RT

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж