Их Британи хүүхдэд чихэр, шоколад, түргэн хоол сурталчлахыг хоригложээ

Хуучирсан мэдээ: 2018.08.08-нд нийтлэгдсэн

Их Британи хүүхдэд чихэр, шоколад, түргэн хоол сурталчлахыг хоригложээ

Их Британи хүүхдэд чихэр, шоколад, түргэн хоол сурталчлахыг хоригложээ

Их Британийн ”Зар сурталчилгааны зөвлөл”-ийн тогтоосон стандартын дагуу KFC түргэн хоолны газар болон Kellogg’s өглөөний хоол сериал хийдэг компаниудыг хүүхдүүдэд чихэр, шоколад, түргэн хоол сурталчлахыг хориглосон байна. Мөн элдэв төрлийн чихэр, Mars, Twix, Snickers-тэй зайрмагийг сурталчлахыг хоригложээ.

Олон эцэг эхчүүд тус зөвлөлд гомдол гаргасны улмаас ийм шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Зөвлөл эхний ээлжид сурталчилгааг хориглохоор болов.

Өндөр илчлэгтэй, элсэн чихэр, давсны найрлага ихтэй бүтээгдэхүүнийг хүүхдэд сурталчлахыг хориглосон байна.

Компаниуд ашгаа бодон хүүхдүүдийн үзэх дуртай хүүхэлдэй, үлгэрийн баатруудаар нь дамжуулан чихэр, шоколад, ундаа гэх мэт амттай бүтээгдэхүүнээ сурталчилдаг. Хүүхдүүд зурагтаар харсан сурталчилгаанаас харсан зүйлээ авахыг эцэг эхээсээ шаарддаг. Гэвч тухайн бүтээгдэхүүний хор нөлөөг нь мэддэггүй. Жишээ нь Mr. Bean цувралд Coco Pops эрдэнэ шишийн хоолыг сурталчилдаг. Coco Pops өглөөний хоол хүүхдэд аюулгүй ч компани ижил нэртэй янз бүрийн чихэр, шоколадаа сурталчилдаг байна. 

Их Британийн нийт телевиз, зар сурталчилгаа үзэгчдийн 25 хувь нь бага насны хүүхдүүд байдаг гэж судалгаагаар тогтоогдсон юм. Тиймээс бага насны хүүхдүүдийг чихэр, амттан, шоколад, түргэн хоол сурталчлахыг хориглосон гэжээ.

Эх сурвалж: BBC 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж