Тарваганы түүхий давсаг залгисан хүүгийн биеийн байдал тогтворжжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.08-нд нийтлэгдсэн

Тарваганы түүхий давсаг залгисан хүүгийн биеийн байдал тогтворжжээ

Тарваганы түүхий давсаг залгисан хүүгийн биеийн байдал тогтворжжээ

Нийслэлийн Хан-Уул дүүрэгт наймдугаар сарын 4-ний өдөр бага насны хүүхдэд тарваган тахал өвчний сэжиг илэрчээ. Уг асуудал дээр Халдварт өвчин судлалын үндэсний төв / ХӨСҮТ/ болон Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн /ЗӨСҮТ/ хамтарсан баг ажилласан байна. Хамтарсан шалгалтаар хүүгийн онош тарваган тахал биш гэж гарчээ. Дээрх хэргийг тодруулбал, найман настай “Х” тарваганы түүхий давсаг хоёр ширхэгийг залгиснаас болж 38-39 хэм хүрч халуурсан, хүзүүний хоёр булчирхай нь томорсон гэсэн зовиуртайгаар  эмнэлэгт хүргэгдсэн аж.

Энэ талаар ЗӨСҮТ-өөс тодруулахад "Хүүгийн биеийн байдал тогтворжсон. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаад хоёр хоногийн өмнө эмнэлгээс гарсан" гэв. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, хүүгийн гэр бүл нь бөөрөнд сайн хэмээн тарваганы түүхий давсагыг эмчилгээний зорилгоор залгиулсан байна. Хуулиар тарвага агнахыг гурван жилийн хугацаагаар хорьсон хэдий ч хууль хэрэгжихгүй, нийслэлд тарваганы түүхий мах, эд эрхтэн нууцаар оруулж ирсээр байгаа юм. Тарваганы түүхий эд эрхтэнг хүмүүс эмчилгээний зорилгоор ашиглах хандлага зогсохгүй байгааг холбогдох газрууд анхааруулаад буй.

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж