
Бариу жинс хөл гуяны судсыг барьж, мэдэрлийн судлуудыг боодог тул хөл жирвэгнэж, шатаж байгаа мэт болдог байна.
Энэ зовиурыг ч бас аль хэдийн хөл жирвэгнэх синдром гэж нэрлэх болсон аж. Уг өвчнөөр өвдсөн нэгэн эмэгтэй: “ Хөл байнга жирвэгнээд л. Өөрийн эрхгүй унаад өгмөөр болдог” гэжээ.
Гэсэн хэдий ч өхөл жирвэгнэх нь шинэ өвчин биш юм. Уг өвчнөөр хамгийн их өвддөг их хүмүүс барилгын ажилчид, жирэмсэн болон хэт тарган эмэгтэйчүүд, тэр бүү хэл охид ч байдаг аж.
Америкийн Мэдрэлийн өвчин судлалын академийн эрдэмтэн доктор Жонн Энгланд:
Зарим хүмүүсийн хувьд мэдрэлийн судлууд даралт шахалтанд маш эмзэг байдаг. Мэдрэхүйн судлуудад булчин гэж байдаггүй учираас ачааллыг даахгүй. Бариу, давчуу хувцас мэдрэлд маш хүчтэй дарамт болно.
Бариу жинс байнга өмссөний хор уршиг өнөөдөр мэдэгдэхгүй.
Тиймээс бариу жинс аль болох өмсөхгүй байхыг эмч нар анхааруулж байна. Мэдээж хэрэв та эрүүл мэнддээ гадаад төрхөөсөө илүү анхаардаг бол шүү дээ.
О. Халиун