Тодруулга: Нэг иргэн олон удаа ипотекийн зээл авах боломжгүй

Тодруулга: Нэг иргэн олон удаа ипотекийн зээл авах боломжгүй

Тодруулга: Нэг иргэн олон удаа ипотекийн зээл авах боломжгүй

Ипотекийн зээл анхнаасаа орон сууцгүй, анхны байраа авч чадахгүй байгаа иргэдийг дэмжих зорилготой бодлого байсан. Гэтэл өнөөдөр энэ зорилго алдагдсан уу? гэсэн асуулт нийгэмд хүчтэй тавигдаж эхэллээ. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Л.Энх-Амгалан “ипотекийн зээлээр таваас дээш орон сууц авсан 12 мянган иргэн бий” хэмээн мэдээлсэн нь олны анхаарлыг татав.

Хэрэв энэ тоо үнэн бол ипотекийн зээл үнэхээр зорилтот бүлэгтээ хүрч чадсан уу, эсвэл цөөн хүнд давуу байдал бий болгосон бодлого болж хувирсан уу гэсэн ноцтой асуулт гарч ирж байна.

2013 оноос хэрэгжиж эхэлсэн ипотекийн зээлийн хөтөлбөрийн эхний жилүүдэд нэг иргэн хэд хэдэн удаа зээл авах эрх зүйн боломжтой байсан нь үнэн. Харин 2016 онд Монголбанкнаас “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг баталж, ипотекийн зээлтэй иргэн дахин уг зээлд хамрагдах боломжгүй болгосон. Өөрөөр хэлбэл, 2016 оноос хойш нэг хүн олон удаа ипотекийн зээл авах эрх зүйн боломж хаагдсан гэсэн үг. Тодруулбал тус журмын 2.1.10-т "Монголбанкнаас арилжааны банкуудад хуваарилсан эх үүсвэрийг зөвхөн шинээр орон сууцны зээл олгоход зарцуулах буюу өмнө нь олгогдсон зээлийг дахин санхүүжүүлэхгүй байх" гэх зохицуулалтыг тусгажээ.

Тэгвэл сайдын дурдсан “таваас дээш байртай 12 мянган иргэн” гэх тоо хаанаас гарч ирэв?

Асуудлыг тодруулахад, Монголын ипотекийн корпораци (МИК) “ипотекийн зээлийг бид өөрсдөө олгодоггүй, зөвхөн арилжааны банкуудын олгосон зээлийг үнэт цаасжуулдаг” хэмээн тайлбарласан. Харин Монголбанк “санхүүжилтийн эх үүсвэрийг л арилжааны банкуудад хуваарилдаг бөгөөд аль иргэнд зээл олгосныг мэдэх, түүнд нөлөөлөх эрхгүй” гэх хариулт өгөв. Үүний зэрэгцээ арилжааны банкууд “журмын дагуу ажилладаг, нэг иргэнд олон удаа ипотекийн зээл олгох боломжгүй” гэдгийг онцолж байна. Ингээд харахад бүх тал дүрмээ мөрдсөн мэт, гэхдээ хариуцлага хүлээх эзэнгүй дүр зураг харагдана.

Хэрэв үнэхээр нэг иргэн олон удаа ипотекийн зээл авах боломжгүй юм бол сайдын дурдсан 12 мянган иргэн яг ямар замаар, хэний шийдвэрээр олон орон сууцтай болсон бэ?

“Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д зааснаар Монголбанк өөрийн өмчлөлд байгаа ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаас (ИЗББ)-ны үндсэн болон купоны төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг банкуудад олгодог. Монголбанк тухайн сард банкуудад олгох эх үүсвэрийн дээд хэмжээг тогтоож, үүнийг өмнөх сарын сүүлчээр банк тус бүрт мэдэгдэнэ. Харин банкууд зээл хүсэгчид зээл олгох шийдвэр гаргаж, зээлийн мөнгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсний дараа санхүүжилтийн эх үүсвэр авах хүсэлтээ тодорхой баримт бичгийн бүрдүүлбэртэйгээр Монголбанкинд хүргүүлдэг юм байна.

Үүнээс харахад хэрэв 12 мянган иргэн ипотекийн зээлээр олон орон сууцтай болсон нь үнэн бол энэ нь ганц нэг байгууллагын алдаа бус, бүхэл бүтэн тогтолцооны доголдол гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Харин энэ тоо бодит бус бол олон нийтийн өмнө тодорхой, баримтад тулгуурласан тайлбар өгөх нь зүй ёсны шаардлага юм.

Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамтай ЭНД дарж танилцах боломжтой.

Ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийт 10.1 их наяд төгрөгийн зээлийг 139 мянган өрхөд олгоод байгаа аж. Энэ зээлийн дундаж хугацаа 17.7 жил байгаа бөгөөд 2023 оноос орон нутагт 3.0 хувийн хүүгийн татаастай зээл олгож байна. Энэхүү татаастай зээлийн эхний гурван жилийн 3.0 хувийн хүүг улсын төсвөөс олгож буй бөгөөд урьдчилгаа төлбөрийн 60 хувьд батлан даалтад хамрагдах боломжтой юм.

Банкны систем дэх зээлийн бүтээгдэхүүнүүдийн дотор ипотекийн зээл өндөр чанартайд тооцогддог бөгөөд 95.1 хувь нь хэвийн, 4.6 хувь нь хугацаа хэтэрсэн, 0.3 хувь нь чанаргүй зээлийн ангилалд хамаарч байна.

2024 оны хоёрдугаар улирлаас ипотекийн зээлийн санхүүжилт нэмэгдсэн дүнтэй байгаа ба дөрөвдүгээр улиралд банкны системийн өсөлт 33.1 хувьд хүрсний дотор ипотекийн зээл 23.9 хувиар өсчээ. Шинээр олгосон зээл 2024 онд өмнөх оноос 1.5 дахин нэмэгдсэн бол 2025 оны есдүгээр сарын байдлаар ипотекийн зээл авах 4.9 их наяд төгрөгийн шийдвэрлэгдээгүй хүсэлт хуримтлагдсан тухай мэдээлж байв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Investment Offer 2026-02-05 102.211.97.65

ОНЛАЙН АРИЛЖААНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

ӨНӨӨДӨР бидэнтэй хамт хөрөнгө оруулалт хийж, хөрөнгө оруулалтынхаа гурав дахин ихийг буцаан аваарай, 72 цагийн дотор хурдан ашиг олоорой

20 долларын хөрөнгө оруулалт x 72 цагийн дотор 60 долларын ашиг олоорой
50 долларын хөрөнгө оруулалт x 72 цагийн дотор 500 долларын ашиг олоорой
100 долларын хөрөнгө оруулалт x 72 цагийн дотор 400 долларын ашиг олоорой
200 долларын хөрөнгө оруулалт x 72 цагийн дотор 800 долларын ашиг олоорой
500 долларын хөрөнгө оруулалт x 72

Avatar

World Press 2026-02-05 102.211.97.65

Харуулах боломжгүй.

Avatar

Удвал 2026-02-05 202.55.183.108

Нэг иргэн олон удаа ипотекийн зээл авах боломжгүй гэж тайлбарласан боловч 1584 хүн 5 удаа биш 4 удаа аьсан юм уу

Avatar

Ариунзул 2026-02-05 202.55.183.108

1584 хүн 5 биш 3 удаа авсан гээд байгаа юм уу Монгол банк аа

Avatar

Доржханд 2026-02-05 202.55.183.108

давхардаж 1584 авсан гэсэн байна ш тээ Мэдэгдэлдээ

Avatar

Зочин 2026-02-05 202.55.183.108

1584 хүн авсан байна давхардаж авсан гэж тайлбар хийсэн мөртлөө Монгол банк олон авах боломжгүй гэдэг нь юу гэсэн үг юм бол

Avatar

Зочин 2026-02-05 202.55.183.108

Давхардсан тоогоор 1584 иргэн авсан гээд өөрсдөө тонгол банк бичсэн байна ш тээ Энэ тоондоо тайлбар хий багасгаад 1584 гэсэн тоо бичсэн ют байна л даа Ипотекийн зээл авах гаад чадахгүй тэтгэврийн насанд ороод явж байна н**ш гэж

Avatar

Нэргүй 2026-02-05 103.229.120.18

Дарга нар, хурган дарга нь хүртэл "боломжгүй" гэх мэтээр ингэж худал ярьдаг юм….

Avatar

Нэргүй 2026-02-05 103.229.121.139

1ЭЭС ИЛҮҮ ИПОТЕК АВСАН НӨХДИЙГ ШАХАЖ БАЙР ЭНГИЙН ӨНДӨР ХҮҮТЭЙ ЗЭЭЛЭЭР ШИЛЖҮҮЛЭЭД ИЛ БОЛГООД ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОСОН ЗАВШСАН ЭТГЭЭДИЙН ТОЛГОЙГ НЬ ХЯРГА

Avatar

Нэргүй 2026-02-05 103.212.117.144

Одоо ил тод болгоо.

Avatar

Нэргүй 2026-02-05 103.212.117.144

Авилгаар олон хүн олон байр авсан. бүгд мэднэ.

Avatar

Нэргүй 2026-02-05 103.229.120.18

Харин ч боломжтой, хоёр биш 5 хүртэл удаа ипотекийн зээл авсан хэдэн зуун хүн байгаа юм биш үү…

Avatar

Нэргүй 2026-02-05 103.229.123.22

1 ДЭШ БАИРНЫ ЗЭЭЛҮҮДЫГ БҮГДГ ХҮЯИНГҮИ БОЛГО

Avatar

Зочин 2026-02-05 103.229.121.127

Их хурлын гишүүн, сайд хийж байсан хүн худлаа ярихгүй байлгүй дээ, ямар нэгэн баримттай л байх. Энэ чинь бас нэг томоохон хуйвалдаан илчлэгдэж байгаа юм биш үү ?

Avatar

Нэргүй 2026-02-05 59.153.112.245

Зөндөө ш дээ. Тэр банкинд удирдах албан тушаал хашдаг гарууд хэдийг ч аваад байдын мэдэхгүй ээ. ХААН банкны нэг салбарын дарга ч билүү гар 4-5 байр банкныхаа 6 хувийн зээлээр авсан гэж байсан. Банк нь 6 хувийг хаанаас гаргах уу бидний авах ёстой ипотекээс л хулгай хийж байгаа шүү дээ. эцсийн эцэст татвар төлөгч иргэдийн мөнгө шүү новшнуудаа. Зандаак ажлын хэсэг гаргаад гялс мөрдүүлээд 1-ээс илүү буюу шаардлага зөрчиж авсан бол жангын гудруулаачээ

Avatar

Зочин 2026-02-05 82.149.82.5

Нэг иргэн олон удаа ипотекийн зээл авсан нь үнэн бол харьцангуй чинээлэг давхарга төрийн "халамжийн" хөтөлбөрт илүү хамрагдсан гэсэн үг. Маш нарийн шалгаж, үнэнийг тогтоох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2026-02-05 202.9.47.41

Авчихсан байна аа. цаана чинь.Эрдэнэзаяа минь.

Avatar

Нэргүй 2026-02-05 103.212.116.160

"зөвхөн шинээр орон сууцны зээл олгоход зарцуулах буюу өмнө нь олгогдсон зээлийг дахин санхүүжүүлэхгүй байх" гэдэг чинь нэг хүн дахин авч болохгүй гэсэн үг биш ээ. Харин өмнө нь нэг банкнаас авсан ипотекийн зээлийг өөр банкны ипотекийн зээлээр хааж болохгүй гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, цаад барьцаа хөрөнгө нь нэг л орон сууц байна. Хоёр өөр орон сууцанд хоёр тусдаа ипотекийн зээл гаргуулсан бол хоёулаа шинээр орон сууцны зээл олгосон гэдэг ангилалд багтаад явах учраас журам зөрчихгүй.

Avatar

Нэргүй 2026-02-05 103.212.116.160

Сэтгүүлч нэртэй хоосон толгойтой юмнууд мэдэхгүй бол мэддэг хүнээс нь асууж байх хэрэгтэй. Хууль журмаараа хааж чадаагүй учраас л хүмүүс олон дахин авсан байна.

Avatar

Зочиг 2026-02-05 66.181.160.108

Тэнэгтээээт л …Юу гэж өөрийн нэрээр дахин дахин аваад байх вэ дэ ..Эхнэр хүүхэд аав ээж ахдүүсийнхээ нэрээр л аваншдэээ ..Монголчууд заль мэхэндээ гаргууншдээ

Avatar

Нэргүй 2026-02-05 202.21.108.13

Банкныханд авилга болох 10сая ₮ өгөөд авчихаад бн гэсэн

Avatar

Нэргүй 2026-02-05 202.9.47.41

боломжтой болоод л аваад байна ш дээ.

Avatar

Нэргүй 2026-02-05 162.229.191.188

Шударга ёсыг тогтоохгүйгээр энэ улсад юу ч дээшлэхгүй. Ярьж хэлэх бол дутаагаагүй. Ажил хэрэг болгож үр дүнг нь үзэх л хамгийн чухал.

Avatar

сонгогч 2026-02-05 202.9.46.200

ипотекийн зээлээр таваас дээш орон сууц авсан 12 мянган иргэн нь хамгийн багадаа 60000 айлыг орон сууцтай болгох боломжийг хулгайлж, гай тарьжээ….эзэнгүй монголд л ийм бусармаг зүйл болдог….

Avatar

Нэргүй 2026-02-05 202.126.89.3

хүний хждал хэлсэ юмыг дагаж хуйлраад яах вэ.

Avatar

ДАВАА 2026-02-05 103.57.95.34

яМАР Ч МЭДЭН БУДИЛАХ ЗҮЙЛ АЛГА, ТӨР ЗАСАГ ГЭЖ БАЙДАГ Л ЮМ БОЛ нягталж шалгаад 1-ээс илүү авсан зээлийг арилжааны банкны энгийн зээлийн хэлбэрт шилжүүлэх хэрэгтэй, 6-8 ХУВИАР ТӨЛСӨН ХҮҮГ НЬ ЭНГИЙН ЗЭЭЛИЙН НӨХЦЛӨӨР НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ,

Avatar

Иргэн 2026-02-05 202.126.90.8

ипотекийн зээл аваад төлж дуусаад, хүүхэд нэмэгдэхээр дахин зээл авч байраа томруулсан л байхдаа, давхар зээл олгосон гэж бодохгүй байна.өид чинь давхар ипотекийн зээлтэй байх төлбөрийн чадваргүй ш дээ, хаха

Avatar

иргэн 2026-02-05 66.181.171.252

Банкны салбарын захирлууд хахууль аваад зээл аргалаад будилуулаад гаргаад байсан байх өндөр магадлалтай, тэд МБ болон ОСК-тай хуйвалдаж, мафийн сүлжээ үүсгэсэн

Avatar

ZOCHIN 2026-02-05 202.55.187.69

Ер тэгээд Мнай банкууд цаанаа гадаад хувьцаа эзэмшигчидьэй байдбм бишүү. 100 хувь Монгол банк байна ээ. БАС хэнүүс нь ингээд БӨЙН БАЙН…. ДАХИН ДАХИН Ипотекийн зээл аваад байды …. ХЭНҮҮС нт ӨНДӨр ХҮҮТЭЙ зЭЭЛД дахрлуулж амьдраад байды …. ШНЭХЭЭР УУ ДУРГҮЙ хүрч байна

Avatar

ZOCHIN 2026-02-05 202.55.187.69

Би 2013 онд Ипотекийн зээл аваад 7 жил төлөөд, байраа томруулах зайлшгүй шаардлага байсан тул 2020 онд хаасан. Дахин Ипотекийн зээл авах боломжгүй гэсэн тул Хаан банкны 140 саяын орон сууцны зээл авсан. 2020-2026 оны хооронд 136.4 сая төгрөг төлжээ. Гэтэл зээлийн үлдэгдэл 121.3 төгрөг байна. Энэ ЯГ дэлхийн жишиг мөн үү.Банкны систем мөн үү .ЭНЭ БОЛ ЛУЙВАРЫН СИСТЕМ. Тиймээс гадны банк ОРУУЛЖ ирэхийг дэмжиж байна. ҮГҮЙ бОЛ Монголчууд НАСААРАА өр төлсөн БООЛЫН амьдралаасаа хэзээ ч салахгүй

Avatar

Зочин 2026-02-05 202.9.46.244

Худлаа байх.

Avatar

Нэргүй 2026-02-05 202.131.242.131

Хуулиндаа тухайн иргэн 1 удаа л авах боломжтой гэж заасан учираас боломжгүй Энэ сэдвээр сенсааци гаргаж ипотекийн журманд өөрчлөлт оруулах нэрийдлээр зээл гарахгүй гацааж удаашруулах байх да

Avatar

Зочин 2026-02-05 203.23.49.69

Угаасаа ийм цуурхал цаанаасаа зохион байгууллалттай хийсэн л байх 12 мянган хүн авсан ч гэх шиг тийм баян болоогүй л байлтай…баримттай ярих хэрэгтэйшд… хэн итгэх вэ дээ

Avatar

Нэргүй 2026-02-05 59.153.115.41

1 ээс илүү ипотек авах ямар ч боломжгүй! Тэнэг ардуудыг бухимдуулах гэж худлаа цуурах юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж