Нийслэлийн Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгийн өргөтгөлийн барилга бүрэн дуусч, өчигдөр /2026.02.04/ нээлтийн ёслолоо хийжээ. Уг төсөл нь Япон улсын засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн юм.
Ёслолын ажиллагаанд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, түүний гэргий Игавахара Эйко, Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мандуул, Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр, Монгол Улсын Гавъяат багш Ц.Тунгалаг болон бусад албаны төлөөлөгчид оролцлоо.
Тус дүүргийн хүн амын төвлөрөл нэмэгдэж, цэцэрлэгийн хүртээмж тулгамдсан асуудал болоод байсан энэ үед уг төсөл 2025 онд албан ёсоор эхэлсэн. Төслийн нийт хөрөнгө оруулалтыг Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар шийдвэрлэж, барилгын гүйцэтгэгчээр “Төгс Шийдэл Ойл” ХХК ажилласан юм.
Өргөтгөлийн барилга ашиглалтад орсноор тус цэцэрлэгийн хүчин чадал эрс нэмэгдэж байна. Тодруулбал:
- Бага бүлэгт: 44 хүүхэд
- Дунд бүлэгт: 39 хүүхэд
Нийт 83 хүүхэд шинээр сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж, стандарт хангасан, дулаан, аюулгүй орчинд сурч хөгжих боломж бүрдлээ. Энэ нь дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр болж байна.
Нийслэлийн Налайх дүүргийн 140 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ж.Одгэрэл хэлэхдээ “Өнөөдрийг хүртэл манай цэцэрлэг барилгын хүрэлцээ муутайгаас шалтгаалан үндсэн байрандаа багтахгүй хүүхдүүдээ ‘Гэр бүлэг’-т хүлээн авч ирсэн билээ. Энэ нь өвөл, хаврын хүнд хэцүү улиралд хүүхдийн ая тух, эрүүл ахуй, багшийн ажлын орчинд багагүй сорилт болдог байсан юм. Харин энэхүү өргөтгөл ашиглалтад орсноор гэр бүлэгт байсан бяцхан шавь нар маань орчин үеийн стандартад нийцсэн, эрүүл, аюулгүй орчинд сурч хүмүүжих алтан боломж нээгдэж байна. Энэ бол Монгол, Япон хоёр орны найрамдалт харилцааны нэгэн тод илэрхийлэл юм” хэмээн онцоллоо.










3,576.03






















































Нэргүй 2026-02-05 150.228.177.156
90-ээд оны хүнд үед Японы бэлэглэсэн Hino цэнхэр автобуснууд л нийслэлчүүдийн ганц унаа болсон доо. Бас сургуулиудын өргөтгөл шинэ барилгууд бна.
инженер 2026-02-05 66.181.177.98
Одоо Япончуудтай хамтарч 1 том ажил хийх цаг болсон. Төмрийн хүдрийг хайлуулаад хүнд даацын Комацугийн раамыг хийе. Тэгээд шууд экспорт. Бас нэг МАНан 10% дарга саад болчихгүй бол… Эсвэл ТТ-д 2 террагийн нүүрсний ЦС байгуулая.
Нэргүй 2026-02-05 103.212.117.144
Хамгийн их тусалдаг нь Япон юм даа. Бид орос ахтайгаа нийлж японыг ялсан ой хийгээд л.
сонгогч 2026-02-05 202.9.46.200
Манайд гарт баригдаж, нүдэнд үзэгдэх их хэмжээтэй, бодит тусламж үзүүлж байгаа ганц улс бол Япон. Тэдний хийсэн бүтээн байгуулалт найдвартай, чанартай, итгэл даадаг. Япончуудад талархал илэрхийлье.