Хойд Солонгосын эрх баригч Иранд айлчиллаа | News.MN

Хойд Солонгосын эрх баригч Иранд айлчиллаа

Хойд Солонгосын эрх баригч Иранд айлчиллаа

Хойд Солонгосын эрх баригч Иранд айлчиллаа

Хойд  Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо Тегеранд айлчилж, Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф түүнийг хүлээж авлаа.

Ираны төрийн мэдлийн ‘Islamic Republic News’ агентлагийн мэдээлснээр талууд хоёр орны харилцаа, холбоог сайжруулах, хамтран ажиллах асуудлаар хэлэлцсэн гэжээ. Мөн бүс нутгийн болон олон улсын хөгжлийн асуудлаар талуудын харилцан сонирхол ямар байгааг ярилцсан гэв.

Мөн Трампын Засаг захиргаа Иранд эдийн засгийн хоригоо эргэн сэргээсэн мэдэгдлийн дараа уг айлчлал болж байгаатай давхцаж байна. Иран, Хойд Солонгос улсын цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд их гүрнүүд тэмцсээр байгаа юм. Энэ уулзалт нь Хойд Солонгосоос Иранд айлчилж буй эрх баригчдын анхны айлчлал байсныг онцолж байлаа.

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч мягмар гаригийн өглөө Ирантай бизнесийн асуудлаар гэрээ хэлэлцээ хийхгүй байхыг улс орнуудад уриалж твиттертээ мэдэгдсэн. Мөн тэрбээр ‘Ираны хэлэлцээрээс албан ёсоор тавдугаар сард гарсан. Эхний шатны хориг хэрэгжиж эхэлсэн. Хоёр дахь шатны хориг ирэх арваннэгдүгээр сард хэрэгжинэ. Энх тайвныг л хүсэж байна. Өөр зүйлгүй” гэж хатуухан мэдэгдлийг твиттерээрээ дамжуулан мэдэгдлээ.  

Эх сурвалж: BBC 

 

 

"Болор дуран"-аар шалгав.

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-08 66.181.161.89

Бусдад хэрэгтэй юмтай байх сайхан юмаа! Арабын султан шейхуудад хэд гурван жижиг цемийн бембег зарчихад л менгендее живэхээр шахуу юм болно биздээ!!

Avatar

Зочин 2018-08-08 59.152.152.51

Хойд солонгосын эрх баригч биш гадаад хэргийн сайд гээд гарчиг өгч болсонгүй юу? Эсвэл news.mn-ий мэдээнд гарчиг өгдөг гавал доторх нь хов хоосон этгээд бас тусдаа байдаг юм уу? Өөр нэг мэдээний гарчиг дээр хүртэл Шинэ Зеланд гэхийг Зиланд гээд л солиорсон байсан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж