Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо Тегеранд айлчилж, Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф түүнийг хүлээж авлаа.
Ираны төрийн мэдлийн ‘Islamic Republic News’ агентлагийн мэдээлснээр талууд хоёр орны харилцаа, холбоог сайжруулах, хамтран ажиллах асуудлаар хэлэлцсэн гэжээ. Мөн бүс нутгийн болон олон улсын хөгжлийн асуудлаар талуудын харилцан сонирхол ямар байгааг ярилцсан гэв.
Мөн Трампын Засаг захиргаа Иранд эдийн засгийн хоригоо эргэн сэргээсэн мэдэгдлийн дараа уг айлчлал болж байгаатай давхцаж байна. Иран, Хойд Солонгос улсын цөмийн хөтөлбөрийг зогсоохын тулд их гүрнүүд тэмцсээр байгаа юм. Энэ уулзалт нь Хойд Солонгосоос Иранд айлчилж буй эрх баригчдын анхны айлчлал байсныг онцолж байлаа.
The Iran sanctions have officially been cast. These are the most biting sanctions ever imposed, and in November they ratchet up to yet another level. Anyone doing business with Iran will NOT be doing business with the United States. I am asking for WORLD PEACE, nothing less!
— Donald J. Trump (@realDonaldTrump) August 7, 2018
АНУ-ын Ерөнхийлөгч мягмар гаригийн өглөө Ирантай бизнесийн асуудлаар гэрээ хэлэлцээ хийхгүй байхыг улс орнуудад уриалж твиттертээ мэдэгдсэн. Мөн тэрбээр ‘Ираны хэлэлцээрээс албан ёсоор тавдугаар сард гарсан. Эхний шатны хориг хэрэгжиж эхэлсэн. Хоёр дахь шатны хориг ирэх арваннэгдүгээр сард хэрэгжинэ. Энх тайвныг л хүсэж байна. Өөр зүйлгүй” гэж хатуухан мэдэгдлийг твиттерээрээ дамжуулан мэдэгдлээ.
Эх сурвалж: BBC