"Оршин суугчдын 80-аас дээш хувь дэмжвэл дахин барилгажуулдаг"

"Оршин суугчдын 80-аас дээш хувь дэмжвэл дахин барилгажуулдаг"

"Оршин суугчдын 80-аас дээш хувь дэмжвэл дахин барилгажуулдаг"

Нийслэлийн хэмжээнд ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууц нийт 278 байгаагаас 80  нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д шилжин ирсэн байна. Үүнээс 17 төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгарч, гурван төсөл нь барилга угсралтын ажлаа эхлүүлжээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах СТ-4 орон сууцыг буулган, шинээр барих төсөл хэрэгжиж байгаа бөгөөд барилгыг энэ оны гуравдугаар улиралд Улсын комисст хүлээлгэн өгч, байнгын ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Энэ талаар “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Төмөртөмөөгөөс тодрууллаа.

Тэрбээр "Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг мэргэжлийн хяналтын байгууллагаас дүгнэдэг. Газар хөдлөлтөд тэсвэргүй, барилгын насжилт дууссан, дулааны алдагдалтай, хүн амьдрахад тохиромжгүй, нурах эрсдэлтэй барилгуудыг хүчитгэх эсвэл буулгаж, дахин барилгажуулах шаардлагатай болдог. “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-д ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн 100 гаруй төсөл ирснээс тодорхой төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Буулгах, дахин барилгажуулах ажлыг хэрэгжүүлэх компанийн сонгон шалгаруулалтыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Орон сууцны бодлогын газар, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК болон тухайн орон сууцанд амьдарч буй иргэдийн төлөөлөл оролцсон комисс байгуулж, Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталдаг.

2026 онд нийт 27 орчим төслийг үндэсний компаниуд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Манай компанийн үндсэн зорилго нь үндэсний бүтээн байгуулагчдыг дэмжихийн зэрэгцээ иргэдийн амьдрах орчныг сайжруулахад чиглэдэг. Төслийн хүрээнд оршин суугчдыг хуучин амьдарч байсан байртай нь дүйцэх шинэ орон сууцаар хангаж, үлдсэн орон сууцыг төсөл хэрэгжүүлэгч компани борлуулан зардлаа нөхдөг. Харин “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК нь зөвхөн төрийг төлөөлөх зохион байгуулалт, хяналтын чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Барилга угсралтын ажлын хугацаанд оршин суугчдыг түр байршуулах асуудлыг шийдвэрлэж, шаардлагатай тохиолдолд компанийн эзэмшлийн түр орон сууцанд байрлуулж, эсвэл төсөл хэрэгжүүлэгч компани байр түрээслэх зардлыг нь хариуцдаг.

Оршин суугчдын дийлэнх нь байрыг нь шинэчлэхэд эерэг ханддаг. Учир нь хуучин байрны дулаан алдагдал, ариун цэврийн асуудал, аюулгүй байдал хангагдсан, шинэ орон сууцанд орсноор амьдрах орчин сайжрахаас гадна байрны зах зээлийн үнэлгээ ч нэмэгднэ. Төслийг эхлүүлэхийн тулд оршин суугчдын 80-аас дээш хувь нь дэмжсэн хүсэлт гаргах шаардлагатай. Тус ажил нь төрийн шахалтаар бус, иргэдийн хүсэлд тулгуурлан хэрэгждэг. Нийтийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, хотын өнгө үзэмж, иргэдийн амьдралын чанар, амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг зайлшгүй шинэчлэх шаардлагатай" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-02-05 59.153.86.47

Хүн хамаг хүч хөдөлмөрөө гаргаад байшин саваа бариад, мод жимсээ тариад байж байхад ирээд зүгээр нүүгээд яв гэж болохгүй. Барилгажуулах гэдгийг МАН хулгайлах боломж гэж харахаас хотыг хөгжүүлэх ямар ч чадвар, хүсэл алга

Avatar

Нэргүй 2026-02-05 202.9.40.171

Шаагаад бгаараымуухулгаычхужааманжлаларпздгууд.

Avatar

Иргэн 2026-02-05 66.181.180.237

80% дэмжсэн гэж гүтгээд иргэн хүний хувийн өмчийг булааж авч болохгүй Л дээ МАН комнистуудаа!!! Комунист Хятад улсад гэсэн хүний хувийн газрыг яааж хүлээн зөвшөөрч хүндэтгэлтэй хандаж байгааг хараарай МАН мафиуудаа!!! Цаана байгаа 20% санал хүсэлтэд хүнднтгэлтэй хандах ёстой шүү!!!

Avatar

Нэргүй 2026-02-05 68.250.117.18

Энэ зайгүй заваан газрыг аль болох хурдан цэвэрлэх хэрэгтэй үүнд нам ямар хамаатай вэ энд ардчилал яриад архи уугаад хэвтдэг догшин эргүүнүүд цөөнгүй бдаг шүү

Avatar

Нэргүй 2026-02-05 124.158.104.28

40 50 мянгат гэсэн балгасууд хүн дарж алахад бэлэн бутарч эмтэрч байна. хурдан дахин төлөвлөөчэээ

Avatar

Нэргүй 2026-02-05 202.9.47.67

Харин ч хамгийн сайн барилгууд. Гадна шавар л зарим газраа унасан байх магадлалтай. Сайн засвар хийгээд сантехникийг нь шинэчлэхэд л болно. Шинэ барилгуудаас хамаагүй дээр.

Avatar

Нэргүй 2026-02-05 124.158.119.35

Төрийн албанд дарга цэрэг ухаантайм бол наад яриад байгаа Мэргэжлийн хяналтын байгууллага гэдэг чинь татан буугдаад 4 жил болж байгааг мэддэггүй хэрэг үү ???

Avatar

Нэргүй 2026-02-05 202.9.41.3

манж хужаагууд манж х***а зохиол ххлх гэж монгол биш манж хужаагууд.

Avatar

Нэргүй 2026-02-05 202.9.41.3

Үхсн ацны чин халхууд халх гэж монгол биш манж хужаагууд 30 40 жил 3 4 зуун манж хужаагууд-р тарих толгойго угаалгцн халх гэж зохиомл х***а манж зохилоор тархи толгойго угаалгцн тэнгтэнд халх гэж бдг гэж оылгцн халхгэж зохиол үндс шаасн манж хужаагууд-р тархи толгойго угаалгцн манж х***а тархи угаалтахр яриадтэнгтээд үхсн ацны чин халхууд тэрч чин манж хужаагууд монголд хадх гэж бхгүй халх гэдг яин манэ хужаагууд манж х***а зохиол ххлх гэж монгол биш манж хужаагууд.

Avatar

иргэн 2026-02-05 43.228.129.134

бзд 8 хороо ус 15 байрууд анхаараад өгөөч

Avatar

Зочин 2026-02-05 59.153.87.54

наадахаас чинь дор пмнууд зөндөө байна. жанжин клубын зүүн талын хуучин баышин шиг юмнуудыг эхлээд буулгах байлгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж