Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 08.00 цагт эхэллээ. Хуралдаанаар нийт 16 асуудал хэлэлцэхээс гурван асуудлыг шийдээд байгаа ажээ. Тодруулбал, хилийн чанадад 2018-2024 онд Москва, Тяньжин, Сөүл, Брюссель зэрэг хотуудад Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газар байгуулахаар болов. Хуралдаан үргэлжилж байна.
А.АНИР