Ютта Лердам: Надад зөвхөн олимпын алтан медаль хэрэгтэй

Милан Кортина 2026

Ютта Лердам: Надад зөвхөн олимпын алтан медаль хэрэгтэй

Ютта Лердам: Надад зөвхөн олимпын алтан медаль хэрэгтэй

АПУ ХК-ийн дэмжлэгтэйгээр бэлтгэв

Милан Кортина 2026 өвлийн олимп нээлтээ хийхэд хоёрхон өдрийн хугацаа үлдлээ. Цас, мөсний шилдэг тамирчид хэдийнэ Италид ирж, үүрээ засчээ. Энэ удаагийн олимпын тод оддын нэг бол яахын аргагүй Нидерландын Ютта Лердам. Тэрбээр өчигдөр/2026.02.03/ гүйлтийн тэшүүрийн тэмцээн болох ордонд эхний бэлтгэлээ хийжээ.

2022 оны Бээжингийн олимпоос мөнгөн медаль хүртсэн, дэлхийн долоон удаагийн аварга түүний энэ удаагийн зорилго нь зөвхөн алтан медаль.

Түүний дасгалжуулагч Коста Полтавец ярихдаа "Ютта илүү төлөвшиж, илүү сайжирсан. Бид хоёулаа л тамирчин болон хувь хүнийхээ тал дээр өсөн дэвжлээ. Түүнийг энэ удаад зорьсондоо хүрвэл би жинхэнэ амжилт гэж үзнэ. Алтан медаль зөвхөн оргилд хүрэх ганц зам биш гэдгийг тэр нотлох болно" гэжээ.

Ютта 2022 онд олимпын аварга болоход ердөө 0.64 секунд дутаж байв.

Өдгөө 27 настай тэрбээр оны өмнө өгсөн ярилцлагадаа "Би хэдийнэ олон амжилтыг гаргажээ. Нидерландын аварга гэх цол намайг баярлуулдаг ч надад одоо зөвхөн олимпын алтан медаль л хэрэгтэй" гэж байв.

"Youtuber", боксчин Жек Полын найз охин гэдгээрээ мөн алдартай түүний эхний тэмцээн нь хоёрдугаар сарын 9-ний өдөр байх болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-02-04 202.9.41.3

Оросуудын судлж тарьж хийж ургуулж өгсн тариа будааг слнггэд үүрлж оргнсн шавсн х***а манжууд хулгайлаа шаачн хужааманжууд хулгайлж эзмшрхээд х***а манжууд хийж тарьун юмшиг эмшрхээд хужээмманжууд мнголын бү өнгтэысөөдтэй газр үүрлж эзмшрхжэзлээд эзмшрхээд хулгайсшаагаад хужааманжуудын хужааманж атга бодлогыг мэдлгүй яаахвдэ.

Avatar

зочин 2026-02-04 66.181.182.94

Спорт улс төржсөн, Утга учир нь алдагдсан, Олимпийн тэмцээн олимп биш болсон, Юун олимп, НҮБ хүртэл нурах гэж байна, Дэлхий хүйтэн дайны үеэс ч хүйтэн болсон, Бие биенээ үзэн ядсан хоёр лагерт хуваагдлаа, Барууны том хөрөнгөтнүүд орос хятадыг нугасалж,колоний системээ сэргээхээр хатуу шийдсэн бололтой,

Avatar

Нэргүй 2026-02-04 172.58.244.36

Орос,Хятад хоёр нурвал Монголд л сайн гэх боловч та бид нарт Орос,Хятадын нуралтыг үнэхээр өөртөө ашигтай болгох чадал тэнхээ байна уу ?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж