Явган хүний гарцан дээр хоёр сурагчийг мөргөсөн хэрэг гарчээ

Явган хүний гарцан дээр хоёр сурагчийг мөргөсөн хэрэг гарчээ

Явган хүний гарцан дээр хоёр сурагчийг мөргөсөн хэрэг гарчээ

Цагдаагийн байгууллагад 2026 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр хичээлээ тараад явж байсан сурагчдыг тээврийн хэрэгслээр мөргөсөн гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэр, Чулуун овооны ойролцоо төв зам дээр наймдугаар ангийн хоёр сурагчийг явган хүний гарцаар гарч байх үед нь жолооч Г тээврийн хэрэгслээрээ мөргөсөн нөхцөл байдал тогтоогдсон байна. Уг хэрэгт холбогдуулан шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Статистик мэдээллээс харвал, улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр сард хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг нийт 446 гэмт хэрэг бүртгэгджээ. Харин 2025 онд хүүхэд өртсөн 1230 зам тээврийн осол бүртгэгдэж, 67 хүүхэд амь насаа алдаж, 991 хүүхэд гэмтсэн байна.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 дугаар зүйлд “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасан байдаг тул жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-02-04 188.162.254.93

дарга найзтай бол моргосон жолоочын зов, оюунэрдэнэ.

Avatar

Нэргүй 2026-02-04 59.153.113.104

лалрыг жолооны эрхийг 5 жилээр хасч 20 саяар торго.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж