Реппер Тришна: Гохыг нь би биш нийгэм дарсан

Реппер Тришна: Гохыг нь би биш нийгэм дарсан

Реппер Тришна: Гохыг нь би биш нийгэм дарсан

Автобусанд хэн нэгэн хичээлээ хийж, ном уншиж болохгүй. Аль нэг буланд уйлж, хаа нэг газарт дуулж болохгүй. Биеэ өмөөрч, хамгаалж болохгүй. Хүссэнээрээ хувцаслаж, ганган хээнцэр алхаж болохгүй. Муу, муухай харагдаж бүр болохгүй.  Энэ бүхнийг ямар гэгээлэг, сайхан юм бэ, яасан хэцүү, өрөвдмөөр, муухай юм бэ гэдэг үгсээр халхавчилдаг. Хэний ч хамаагүй зургийг дарж, бичлэгийг нь зөвшөөрөлгүй хийдэг, нийгмийн сүлжээнд цацдаг, хаяж өгдөг сүрэг бий болсон. Магадгүй танд ч хамаатай байж мэднэ.Өөрөөр хэлбэл энэ нийгэмд амьдарч буй хэнд ч хувийн гэх орон зай асар бага, маш хязгаарлагдмал болсон. Өдөр, шөнөгүй хэн нэгнийг сошиалаар шүүж, цензурдэж байна. Сүүдэрт нь буруугүй буруутнууд олон болж, нийгмээс шахагдаж, золионд явж, бүр торны цаана хоригддог болсон. Энэ гэхдээ төгсгөл биш. Төгсгөл нь үхэл рүү түлхдэг. Бидний нийтлэг үнэн төрх, бодит дүр зураг ийм байна. Гэхээр хэнд ч хамаатай сэдэв болж таарч байгаа биз!

Энэ бүхнийг орчин үеийн шилдэг залуу, “галзуу” реппер Тришна “Нийгмийн дайсан” гэх шинэ уран бүтээлдээ ч тусгажээ. Энэхүү уран бүтээл нь удахгүй нээлтээ хийх “Нийгмийн дайсан” киноны албан ёсны дуу юм байна. Уг дуунаас дараах мөртүүдийг онцлон хүргэе.

Бүрэн хэмжээгээр нь энд / https://www.youtube.com/watch?v=XETwz730rYM / дарж үзэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж