“Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр хоёр жилийн өмнө /2024.01.24/ газ тээвэрлэж явсан машин осолдож, дэлбэрсэн. Ослын улмаас зам дагуух 63 айлын орон сууц шатаж, 200 гаруй оршин суугч идэр есийн хүйтэнд орох оронгүй болсон. Тэд өнөөдөр түрээсийн байранд толгой хорогдож байгаа юм. Тэгвэл нийслэлээс 2026 онд 207 дугаар байрыг шинээр барихад 8.7 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.
Өмнө нь галд өртсөн 13 давхар орон сууцыг нураахад 2.4 тэрбум төгрөг, шинээр барихад 12.3 тэрбум төгрөг төсөвлөнө гэж албаныхан мэдээлж байв. Албаныхны тооцоо судалгаагаар 207 дугаар байрыг буулгаж, дахин шинээр барихад нэг жил найман сар шаардлагатай гэж тооцоолсон.
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай энэ талаар мэдээлэл өгөхдөө "Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах 63 айлын 207 дугаар байрны оршин суугчид газ дэлбэрэлтэд өртсөн харамсалтай хэрэг хоёр жилийн өмнө гарсан. Нийслэлээс энэ асуудлыг орхигдуулаагүй. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгө болон Ерөнхий сайдын нөөц хөрөнгөөс иргэдийн хохирол болон түрээсийн байрны асуудлыг шийдвэрлэж байна. Саяхан 2025 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр 207 дугаар байрыг бүрэн нурааж дууссан. Зураг төслийн тендер зарлаж, батлах үе шатандаа явж байна. Шинэ байрны загварын талаар оршин суугчдаас санал авсан. Энэ оны хоёрдугаар сарын сүүлчээр барилга угсралтын тендер зарлагдаж, 2026 оны нийслэлийн төсөвт 8.7 тэрбум төгрөгийг тусгасан. Тендер амжилттай болох юм бол иргэдээ шинэ байранд нь оруулахад анхаарч ажиллана" гэсэн юм.
11 АЙЛ ДААТГАЛААС 1.4 ТЭРБУМ ТӨГРӨГ ГАРГУУЛЖЭЭ

Газ дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны 66 айлын 11 нь даатгалаас 2025 оны эхээр 1.4 тэрбум төгрөг гаргаж өгчээ. Одоо даатгалын гэрээ дууссан 10 гаруй айл байна гэдгийг хуульч О.Батхүү өмнө нь мэдээлсэн юм. Тэрбээр "207 дугаар байрны 11 айлын даатгалын гэрээ нь хүчинтэй, ипотекийн зээлээ төлж байсан. Дахин 10 гаруй айл нь зээлээ төлөөгүй байхад нь гэрээнийх нь хугацаа дууссан. Энэ байрны оршин суугчид маш хүнд байдал байна. Арилжааны банкнаас сар бүр ипотекийн зээлийг нь аваад байдаг.
Гэтэл байр нь галд шатаж, амьдрах боломжгүй болсон. Огт байхгүй байшингийн төлөө төлбөр төлөх нь утгагүй асуудал. Энэ асуудлыг сайн хөөцөлдвөл барьцааны болон зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус болох ёстой.
Шинэ барилга барьсан ч цоо шинэ дугаартай үл хөдлөх хөрөнгө үүснэ. Энийг хөөцөлдөөд явах гэхээр 13 айлын 10 нь нэг арилжааны банкин дээр буюу "Хаан" банкнаас зээлтэй учраас санхүүгийн хүндрэл учруулах эрсдэл үүсэх гээд байгаа юм. Тэрнээс биш 5-6 арилжааны банкинд зээлтэй бол эрсдэлийн сангаас барагдуулах боломжтой" гэдгийг хэлсэн юм.
3,548.92





















































Нэргүй 2026-02-04 59.153.112.94
Энэ байрыг дахин барихад төсвийн мөнгө орвол би дараагийн сонгуульд саналаа өгөхгүй шүү
нян бактери 2026-02-04 66.181.179.18
…нураахад 2,4 тэрбум, барихад 12,3 турбум гэвэл 63 айлд хуваахад 1 айлын орон сууцны өртөг 233,3 сая төгрөг болохоор байна, гэхдээ гүйцэтгэл дуусахад энэ нугаларсан байх гэдэгт итгэлтэй байна… Нянбактер нугардаггүй бизнес хийхгүй байгаа шд…
Нэргүй 2026-02-04 202.9.41.3
Хуудь гэдг юмаар л хужааманжууд мнголыг эзлчээд бн шд хууль гэдг юмаар л хужааманжууп мнголыг эзллж хулгайлж бн хуудь гэдг юмыг мнголдхужаа манжууд хуульигэдг юсыг мнголд зохиож хужааманжууд зохиож шааж бгаа үг урвуулж ашглж хужааманжуудхууль гэж шааж мнгрлыг хулгайлж эзлчээдмбн.
Нэргүй 2026-02-04 59.153.113.104
Маршрут баталсан НБактер, БХЯ-ны патрольтай тарвага , Дашванжил нар төлөх ёстой. Татвар төлөгчдийн мөнгө арай биш бна.
Нэргүй 2026-02-04 202.9.41.3
Ман-ыг ихэнх нь манж хужаагууд эзлсн хуужааманжууд снгуулиас хойш 5,6 жил х***а манжууда шааж аваад эзлжманжхужөагуудаа гааж ажлаадхулгайшаагаадманхужаагуудихэнхньманжхужаагуудшааснхулгвөйшаажхугацаагагүйцэцээчлэшү цздө гэж одо ардчосннамыннамхужаагуудадшилжүүлээдөгиыггэжбдожбгаахужааманжбодлго шааж бгаа пзла им л зэвүүнбодологотой шд манжхужаагууд салхгүйбол боломгэсн бодоготой бгаа.
zochin 2026-02-04 66.181.177.26
s** minee ene chin minii tulsun mungu ta nariin yamar mungu yumyy bitgii hyts
Нэргүй 2026-02-04 59.153.114.122
Тэр 107-р байшинг хувийн компани бариад оршин суугчдад зараад мөнгөө аваад алга болсон. Тэр байшингийн гадна өнгөлгөөг хөөсөнцөрөөр хийсний улмаас байшин галд амархан өртсөн!!! Гэтэл шатсан байшинг нураах, дахин барих зардлыг төсөв (татвар төлөгчдийн мөнгө)-өөс гаргаад хэн ч юу ч хариуцахгүй өнгөрөх юм уу???!! Товчоор хэлбэл: татвар төлөгчид бид л буруутан болоод төлбөрийг нь төлөөд үлдэх юм шив дээ??!! Инэгээд байх юм бол иргэд татвар төлөхөө больё!!!
Нэргүй 2026-02-04 193.29.106.68
Дашваанжил гэдэг хувийн компанийн алдаанаас болж дэлбэрэлт үүссэн. Тэр патролын жолооч Батлан Хамгаалах Яамны хүн ч буруутай. Гэтэл яагаад Төр татвар төлөгчдийн мөнгөөр уг барилгыг барьж байгаа юм? Дэлбэрэлт үүсгэсэн компаниас уг хөрөнгийг гаргуулах ёстой биз дээ?
Нэргүй 2026-02-04 103.168.34.149
наад хүмүүсдээ мөнгөө хуваагаад л өгчөөч
Нэргүй 2026-02-04 66.181.160.32
энэ дэлбэрэлтэнд МАНин хулгайч хүүрэнсүгийн тавиул БХЯ-ы хурган дарганцар хулгайч эрдэнээ овогт МӨНХНАРАН гээч н**ш буруутай. согтуу мансуурсан үедээ патрол машинаар газан машиныг санаатай мөргөж дэлбэлсэн. мөн энэ том тэрэг багтахгүй шахуу маршрутыг МАНин хулгайч нянбактер гэнэт баталсан албаарч юм шиг. өмхий МАНин онцгойн дарга нар алба хаагчдыг нүцгэн шахуу дэлбэрэх нь тодорхой аюулруу явуулсан. нянбактер хүрэлсүг тэр мөнхнаран гээч хулгайч нар хувиасаа энэ барилгыг барьж өгөх ёстой.