Испани улс 16-аас доош насны хүүхдүүдийг сошиал медиа ашиглахыг хориглох төлөвлөгөөгөө зарлалаа. Ерөнхий сайд Педро Санчес хүүхдүүд интернэт орчинд донтох, хүчирхийлэлд өртөх, хууртагдах, сөрөг нөлөөнд автах эрсдэлтэй тул төрөөс тэднийг хамгаалах ёстой гэж мэдэгдэв. Одоо парламентын санал хураалтаар шийдэгдэх бөгөөд хүүхдүүдийг цахим орчинд хамгаалах тухай өргөн хүрээтэй хуулийн төслийн нэг хэсэг юм.
Хэрэв батлагдвал, сошиал медиа платформууд нас баталгаажуулах найдвартай систем нэвтрүүлэх үүрэг хүлээнэ.
Мөн хууль бус контентыг түгээх зорилгоор алгоритмыг зориудаар өөрчлөхийг гэмт хэрэгт тооцохоор төлөвлөж байна. Хортой эсвэл хууль бус мэдээллийг устгаагүй тохиолдолд компанийн удирдлагууд хууль зүйн хариуцлага хүлээж болзошгүй. Үүнтэй зэрэгцэн цахим платформууд үзэн ядалт, нийгмийн хуваагдлыг хэрхэн өдөөж байгааг хянах систем бий болгохыг зорьж байна.
Испанийн прокурорууд "TikTok", "Instagram", мөн "X" платформтой холбоотой "Grok" хиймэл оюун ухаант чатботыг хууль бус болон насанд хүрээгүй хүүхдүүдэд хориотой контент түгээж байгаа эсэх талаар шалгаж магадгүй.
Гэсэн хэдий ч тус улсын шийдвэрийг Элон Маск хурцаар шүүмжилж, "X" платформ дээр Санчесийг “жинхэнэ фашист дарангуйлагч” хэмээн бичжээ. Гэхдээ Испани ганцаараа биш юм. Австрали өнгөрсөн жил 16-аас доош насныханд сошиал медиа ашиглахыг улсын хэмжээнд хориглосон анхны улс болсон. Франц, Дани, Австри, Их Британи насны хязгаарыг чангатгах талаар хэлэлцэж байгаа бол Грек 15-аас доош насныханд хориг тавихад ойрхон байна.
3,548.92



















































Зочин 2026-02-04 202.9.46.244
Гадаадын хүүхдүүд 13 14 15 хүрээд гэрээсээ явна.тэд үгэнд орох байхдаа.
Нэргүй 2026-02-04 59.153.113.104
Энд ингэж байхад манайхан хэлд ороогүй шахуу хүүхдэдээ утас бариулчихсан. Тэгээд ингээд сатаардаг юм гээд сууж байдаг. Үнэн ОРК улс юм.