Ирантай байгуулсан хэлэлцээр үр дүнгүй байсан уу?

Хуучирсан мэдээ: 2018.08.08-нд нийтлэгдсэн

Ирантай байгуулсан хэлэлцээр үр дүнгүй байсан уу?

Ирантай байгуулсан хэлэлцээр үр дүнгүй байсан уу?

 

Ирантай байгуулсан гэрээ хэлэлцээр үнэхээр үр дүнд хүрээгүй юу, эсвэл улам дордсон уу?

Ямартай ч, АНУ дангаараа Ирантай тэмцэх замыг сонголоо. Гэхдээ хэлэлцээрийн түвшинд биш арай илүү чанга арга хэрэглэхээр шийдсэн бололтой. Энэ нь үр дүнд хүргэх болов уу?

Ерөнхийлөгч Дональд Трамп даваа гаригт 2015 онд Ираны эсрэг авч байсан хоригоо эргэн сэргээнэ гэж мэдэгдлээ. АНУ-ын засаг захиргаа Иранд тавих эдийн засгийн хоригийг хоёр шатлалтайгаар хэрэгжүүлэх бөгөөд эхний шат нь наймдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлнэ гэж мэдэгдсэн. АНУ энэ үйлдлээ Ираныг жирийн улс шиг болгох, Ираны дэглэмийг өөрчлөх зорилготой гэж мэдэгджээ.

Үүнд:

  • Иран улсын Засгийн газраас АНУ-ын мөнгөн дэвсгэртийг авах зарахыг хязгаарлах 

  • Алт болон бусад үнэт металл, графит чулуу, хөнгөн цагаан, ган, нүүрсний худалдааг зогсоох 

  • Ираны риалтай холбоотой ямар нэгэн гүйлгээ хийхгүй байх

  • Ираны өрийн асуудлыг шийдвэрлэхтэй холбоотой үйл ажиллагааг хориглох 

  • Ираны автомашины импортыг хязгаарлах зэрэг хоригууд багтжээ.

Хоёр дахь шатны хоригийг арваннэгдүгээр сарын 5-наас хэрэгжүүлж эхэлнэ гэв. Үүнд газрын тос, усан тээвэр, даатгал, төв банкны гүйлгээг хязгаарлахаар болсон байна. Иранаас түүхий газрын тос импортлохоо зогсооно гэжээ. 

Ираны цөмийн хөтөлбөр Ойрхи Дорнодын улс орнууд тэр тусмаа Ливан, Газын зурвас дахь цэргийн хүчнүүдийг зэвсгээр ханган Йемен, Сири дэх дайныг өдөөж, дэлхийг заналхийлж буй аюул хэмээн Ирантай тэмцсээр ирсэн.

Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани АНУ-аас авах эдийн засгийн хоригийн асуудлаар хариу тайлбар өгсөн. Тэрбээр "Ямар ч урьдчилсан нөхцөлгүйгээр яг одоо уулзъя" хэмээн мэдэгджээ. Мөн АНУ-ын эдийн засгийн хориг арга хэмжээний хариуд нөгөө л Ормузын хоолойг бооно гэж сүрдүүлээд байна.

Ормузын хоолой бол “Олон улсын эдийн засагт чухал стратегийн газар юм. Энэ хоолойгоор өдөрт хэдэн зуун тээврийн хөлөг онгоц нааш цааш холхин тивээс тивд дамнан хүрдэг байна.

Цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрт, Орос, Хятад Европын хэд хэдэн орнууд багтдаг ба энэ хэлэлцээрийг хэвээр үлдээх сонирхолтой байгаа юм.

АНУ өнгөрсөн тавдугаар сард Ираны хэлэлцээрээс гарч байгаагаа зарласан. Үүний дараагаар Иранд үзүүлэх эдийн засгийн хоригийг нэмэгдүүлсэн. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуулийн компанит ажлынхаа үеэс л Ираны хэлэлцээрийг үр ашиггүй, хамгийн муу хэлэлцээр гэж тодорхойлж байсан юм. Учир нь олон жилийн дунджаас харахад Ираны хэлэлцээр үр дүнд хүрээгүй гэж үзэж байгаа юм.

Цөмийн гэрээг 2015 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүд болох Орос, Хятад, АНУ, Их Британи, Франц, Герман  зэрэг улсууд Ирантай байгуулсан юм. Гол зорилго нь Ираныг цөмийн зэвсгийн хөтөлбөрийг  хязгаарлаж оронд нь  эдийн засгийн хоригоо цуцлахаар болсон.

Тэгвэл Ираны хэлэлцээрт багтсан бусад улс орнууд хэлэлцээрийн дагуу хамтран ажиллахаа зогсоохгүй байх шийдвэрийг гаргасан билээ. Тухайлбал Ираны төсвийн тал хувийг эзэлдэг газрын тос, хийн экспорт, олон улсын санхүүгийн системд нэвтрэх эрхийг хэвээр үлдээнэ гэж мэдэгдээд байна. Ираны хэлэлцээрийн дагуу ‘Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө’ /ҮАХЦТ/батлагдсанаас хойш гурван жил өнгөрсөн байна. Гишүүн орнуудын зүгээс хэлэлцээр дэлхийн энх тайвны төлөө зорилго дор төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа гэсэн тайлбарыг өгч байгаа юм.

 

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж