Байгаль хамгааллаар хамтрах санал тавив

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Байгаль хамгааллаар хамтрах санал тавив

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга БНХАУ-ын Элчин сайд Юи Хүняог хүлээн авч уулзлаа.

Тамгын газрын дарга Д.Баттулга уулзалтын эхэнд өөрийгөө товч танилцуулаад Монгол Улсын худалдааны хамгийн том түнш БНХАУ-тай хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэхэд болон тус улсад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн айлчлалын үр дүнг ажил хэрэг болгоход  Тамгын газар ихээхэн ач холбогдол өгч, Элчин сайдтай хамтран ажиллах хүсэлтэй байна гэв. Тухайлбал,  Ерөнхийлөгчийн ихээхэн анхаарч буй байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой асуудлаар хамтран ажиллах саналтай байгаагаа тэрээр илэрхийллээ.

Элчин сайд уулзаж танилцах боломж олгосонд Тамгын газрын даргад талархал илэрхийлээд тодорхой асуудлаар хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах албанаас дамжууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж