
Тамгын газрын дарга Д.Баттулга уулзалтын эхэнд өөрийгөө товч танилцуулаад Монгол Улсын худалдааны хамгийн том түнш БНХАУ-тай хамтын ажиллагаагаа цаашид хөгжүүлэхэд болон тус улсад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өнгөрсөн дөрөвдүгээр сард хийсэн айлчлалын үр дүнг ажил хэрэг болгоход Тамгын газар ихээхэн ач холбогдол өгч, Элчин сайдтай хамтран ажиллах хүсэлтэй байна гэв. Тухайлбал, Ерөнхийлөгчийн ихээхэн анхаарч буй байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой асуудлаар хамтран ажиллах саналтай байгаагаа тэрээр илэрхийллээ.
Элчин сайд уулзаж танилцах боломж олгосонд Тамгын газрын даргад талархал илэрхийлээд тодорхой асуудлаар хамтран ажиллахад бэлэн байна” гэлээ хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газрын Олон нийттэй харилцах албанаас дамжууллаа.