VS: Тусгай хамгаалалттай газрыг нийслэлд өгөх ёстой, өгөхгүй

VS: Тусгай хамгаалалттай газрыг нийслэлд өгөх ёстой, өгөхгүй

VS: Тусгай хамгаалалттай газрыг нийслэлд өгөх ёстой, өгөхгүй

Богдхан уулын тусгай хамгаалалттай бүсэд буга хурц үзүүртэй төмөр хашаанд сүлбүүлж эрсэдсэн тохиолдол саяхан болсон. Дээрх асуудлыг тойроод Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид “Нийслэл өөрийн бүсэд хамаарах тусгай хамгаалалттай газрыг Улаанбаатар хотод буцаан авах ёстой” гэдэг асуудал хөндөж эхэлсэн бол Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар “Тусгай хамгаалалттай газар нутгийг нийслэлд шилжүүлэх боломжгүй. Улаанбаатар хотын бүсэд нийт 17 буга эрсэдсэнээс хоёр нь тусгай хамгаалалттай хилийн цэсэд эрсэдсэн. Бусад 15 буга нийслэлийн ногоон бүсэд эрсэдсэн” гэдэг тайлбар хийж буй. Иймд энэ долоо хоногийн VS буландаа Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч З.Төмөртөмөө, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар нарын байр суурийг онцоллоо.


Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч З.ТӨМӨРТӨМӨӨ:

-Тусгай хамгаалалттай бүсэд ан амьтан эндсэн харамсалтай дүр зургийг монголчууд өнгөрсөн өдрүүдэд интернэт орчноос харлаа. Үүний цаана газар олголттой холбоотой авлигын асуудал байгаа гэж бид бүхэн үзэж байгаа. Жишээлбэл, эрх мэдэлтэй, мөнгө төгрөгтэй хүмүүс уулын амыг тэр чигт нь хашиж авдаг. Хашаагүй байлаа гээд газар дээр нь хэн нэгэн очоод буучихгүй. Гэтэл шоронгийн хашаа шиг шөвгөр шовх үзүүртэй хашаа барьдаг. Энэ нь ан амьтнаар тогтохгүй агаарлах гэж байгаа иргэд ч амь насаа алдах, гэмтэх эрсдэлтэй.

Нийслэлийн Байгаль орчны газрын үе үеийн дарга нарыг шахаасаар томилдог. Байгаль орчны чиглэлээр мэргэжил эзэмшээгүй.

Сонгуулийн менежер, Ашигт малтмалын газар байсан нөхөр хэн нэг даргын татаас түлхээсээр дээрх албанд томилогдохоор байгаль орчны асуудлаа ойлгодоггүй.  Улаанбаатар хотод Монгол Улсын хүн амын талаас илүү хувь нь амьдарч байхад цэвэр агаар амьсгалах, аялж зугаалах эрхтэй, энэ бүхнийг хязгаарласан шийдвэр гаргадаг. Богд уулын захиргаатайгаа ойлголцож ажилладаггүй.  Засгийн газраас томилгоотой гэдэг агуулгаар нийслэл рүү маш дээрэнгүй ханддаг гэж сонссон. Нийслэл бол бид чиглэл өгөөд байгаа юм байхгүй гэдэг. Үүнийг засч залруулах ёстой. Хашаа хайсыг нэн даруй нураах ёстой.

2023 оны нэгдүгээр сарын 1-нд Засгийн газрын тогтоол гарч, газар олгохыг зогсоосон. Гэтэл отог хэлбэрээр газрын эрх авна, том байшин барилга барина, мөнгөө хийгээд алга болно. Үүнийгээ засч залруулах ёстой.

Хотын төлөөлөгчийн хувьд эрх бүхий хүмүүс хуулинд өөрчлөлт оруулж, Улаанбаатар хотын Богд уулын амыг нийслэлд эргүүлж өгөх ёстой гэдэг байр суурьтай байна.

Улаанбаатар хот өөрсдөө менежмент, зохицуулалтаа  хийж чадна.  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны албан тушаалтнууд бодлогоо гаргаж, нийслэлд чиглэл өгөх ёстой. Орон нутаг бодлого чиглэлийг хэрэгжүүлээд ажиллана. Яам өөрөө гүйцэтгэх ажил руу, аж ахуйн ажил руу хэтэрхий ороод байгаагийн илрэл нь ан амьтан эрсдэж байна.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.БАТБААТАР:

-Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөлөгч нар тодорхой зүйл яриад эхэлсэн. 17 буга үрэгдсэний хоёр буга нь Богдхан уулын тусгай хамгаалалтай бүсэийн хилийн цэсэд эрсэдсэн. 15 буга нь Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсэд орохгүй, Улаанбаатар хотын ногоон бүсэд эрсэдсэн байдаг. Үе үеийн Байгаль орчны сайд нар тусгай хамгаалалттай газар нутагт газрын зөвшөөрөл өгдөг. Газрын зөвшөөрөл олгохдоо отоглох, аялах, судалгаа шинжилгээний чиглэлээр хуульд заасны дагуу олгодог.

Харин отоглох зориулалтаар олгосон газар дээр нь Улаанбаатар хотын газар төлөвлөлт, ерөнхий аритектор, Засаг дарга нар орон сууц, зочид буудал, хаус, үйлдвэр үйлчилгээний барилга барих зөвшөөрөл олгодог.

Байгаль орчны сайдын отоглох зориулалтаар олгосон газар дээр Улаанбаатар хот өнөөдөр барилгажих бүх шийдвэр, зөвшөөрлийг гаргаж өгсөн.

Олон улсын өмнө хүлээсэн Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенц, Монгол Улсын хуулиас давж Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийг нийслэлд шилжүүлж өгөх боломжгүй гэдгийг сайдын хувиар илэрхийлье.

Ийм байдлаар асуудалд хандвал буруу юм гэдгийг Нийслэлийн засаг захиргаа, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд илэрхийлж байна. Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутагт өнөөдөр 114 мянган иргэн ажил үүрэг эрхэлж, амьдарч байна. 114 мянган иргэний асуудал тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэс дотор байгаа. Бид Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төслийг боловсруулж, бэлэн болж байгаа, УИХ-ын хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлнэ. Хуулийн зохицуулалттай болсноор энэ асуудал нэг талдаа гарч, иргэдийн асуудал ч шийдэгдэнэ гэж харж байна.

Богд уулын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, зөвшөөрөл авсан иргэн аж ахуй нэгж газрын төлбөрт 14 тэрбум орчмын өртэй болсон. Газрын төлбөрөө төлөхгүй байгаа иргэн, аж ахуй нэгжийн газрын эрхийг цуцална.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-02-04 66.181.183.175

Яам юу хийх ёстой вэ. Газар булаалдаад. Үе үеийн сайд нар өгч авч байсан гэнэ үү.

Avatar

зочин 2026-02-04 103.229.120.220

Богд хайрхан соц нийгмийн үед байгалыг амьд амьтаны зоопарк байлаа бор гөрөөс буга хүдэр зэрлэг гахай үнэг хярс чоно хэрэм сойр шувуу зэрэг ан амьтад хүнээс үргэж дайжиж хол явдаггүй амар амгалан тайван амьдарч байж дээ суурьшлийн бүс биш ан амьтадын тайван оршин амьдрах бүс болгомоор юм ,,

Avatar

Гоод 2026-02-04 59.153.112.153

Жанцанноров гуайд хагас га газар байгаа юм байна.За тэр яахав.Нямтайшир чинь ЯАСАН ХАНАЖ ЦАДДАГГҮЙ БИРД ВЭ.НҮД АНИХГҮЙ ЮМ ШИГ.БУРХАНЫГ БАС ХАХУУЛДААД АВЧИХСАН УУ.Багабанди гэж ард түмний хайр хүндэтгэлийг даадаггүй бас нэг хулгайч.Ерөнхий сайд Бямбасүрэн гуай элдэв юманд холбогдохгүй болоод л байна.

Avatar

Нэргүй 2026-02-04 59.153.113.104

МУ-ын Байгаль орчины Яамны удаа дараагийн СААД нар нь дандаа мэргэжлийн бус намын тавиулууд байлаа. Эхлээд нэг унтдаг чунгаа, дараа нь огт боловсролгүй цэрэгч билүү цорго ч билүү нэг үлмэдэх намын тавиул, үүний ковидын үеэр нэг хөгшин яа ёроолгүй шуналт сэтгүүлч чунгаа, одоо нэг жагсаалтын намчин. Эд нараас Байгаль орчныг удирдаад зөв хууль дүрмээ гаргаад явах хүн алга. Нийслэлийн нутаг дэвсгэрт олгосон энэ олон газарт БОЯ буруутай. Иймд ядахдаа Нийслэлд шилжүүл.

Avatar

Нэргүй 2026-02-04 66.181.178.214

Солонгосууд шиг нэг уулын амын авлаа өглөө гэхэд дэлхийн том парк ба амьтны хүрээлэн байгуулчихсан улсдаа ард түмэн олонд хэрэгтэй хөгжилд нэмэртэй юм хийх хоншооргүй мөртлөө ноён зантай шунал ихтэй ямба яртай баячууд гэх бирдүүдээс газраа авах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2026-02-04 138.252.29.36

хулгай дээрэмд гаршсан дарга суйлдаг нараа эхлээд цаазла даа.

Avatar

Нэргүй 2026-02-04 66.181.178.214

нийслэлийн иргэдээс санал асуулга явуулах хэрэгтэй баянзүрх ,хүрхрээгийн ам бага тэнгэрийн ам гээд бид бага нялхаасаа зусланд гарч зунждаг өссөн нутаг шүү одоо хаа газрын хэн гээч цагаачид ирээд хаад ноёд ам амаар нь хашиж эзэн сууна гэж юу байсийн бэ хувийн эдлэн газар шиг аашлаж болохгүй

Avatar

Нэргүй 2026-02-04 202.9.40.154

Хэнд ньч байсан өлөн шуналт бузрууд тоноод дээрэмдээд хагартлаа баяжсаарл байгаашдэээ даанч нэг амь зогоод энэ дэлхиид жоохон хүнии мөс буянтай амьдаржжэээж бурхан нүгэл буянаа шүүлгэн гэдэгээ биздэээ

Avatar

Зочин 2026-02-04 59.153.84.6

Газрын зөвшөөрөл болон бусад төрлийн аливаа зөвшөөрлийг зөвхөн 1 байгууллага л олгож байх ёстой. Яагаад нийслэлийн дүүргийн газрын Зөвшөөрлийг Нийслэлийн засаг даргын захирамжаар олгоод Яагаад ганцхан нийслэл хот доторх Богд уулын ойролцоо газрын Зөвшөөрлийг Байгаль орчны яам өгөх ёстой гэж??? Нийслэл нь өөрийнхөө нутаг дэвсгэрт хяналт тавьж чадахгүй бодит байдал үүсээд олон жил болж байна!!! Яам нь бодлогоо тодорхойл, нийслэл нь олгох, хамгаалах гэх мэт ажлаа хийх нь зөв гэж бодож бн.

Avatar

Зочин 2026-02-04 82.149.82.5

Аль аль нь хамгаалж чадахгүй байгаа. Гэхдээ яамандаа байсан дээр

Avatar

Нэргүй 2026-02-04 66.181.182.131

Төмөртөөмөө идэх чинь багадаагүй байх шүү. Ажлуудаас 10% нэхдэгээ болимоор байна

Avatar

Нэргүй 2026-02-04 66.181.164.23

Отоглох газар авах гэсийм сайдаа тэндээ том том хаус барихгүй ээ сайдаа, отоглочихоор газар Богд уулаас өөр Монголд олдхгүйл байшүү сайдаа, өвсөн овоохой ч хамаагүй баримаар л байшд сайдаа…отоглох газар нь хэд гэжугаа юм шулуухан үнээ хэлчихээ

Avatar

Нэргүй 2026-02-04 103.57.92.178

Ер нь энэ Байгалиа хамгаалж оогт чадахгүй Байгаль орчны яам гэгчиг бүрмөсөн татан буулгавал таарна. Үе үеийн үл бүтэх сайд нартай, энэ салбарт төрийн бодлого гэж юу ч байхгүй

Avatar

Зочин 2026-02-04 202.179.26.229

Тусгай хамгаалалтын газарт хууль зөрчин халдаад байгаа юм биш үү. Хууль байхгүй юм болов уу. Хууль үйлчилдэггүй хүмүүс авчихсан юм уу Баячуудад уулын амуудыг өгөхөөс аргагүй болсон юм уу

Avatar

Нэргүй 2026-02-04 66.181.178.212

Арвин их сааль сүүгээ өгдөг үнээ уулаа булаацалдалгүй л хаачихуу

Avatar

зочин 2026-02-04 66.181.184.241

төмөртөмөө гэж цүнх барьж мөнгө зөөж гүйдэг байсан мангар бацаан…

Avatar

Нэргүй 2026-02-04 103.57.92.178

Үнэн үнэн

Avatar

Нэргүй 2026-02-04 66.181.176.116

Богд хан уул гэхэд л Юнескод бүртгэлтэй. Нийсслэлд өгч болохгүй. баахан өндөр барилга шавна балиарууд.

Avatar

Нэргүй 2026-02-04 59.153.115.190

Ер нь орон нутаг аваад явах ёстой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж