АНУ-ын тэргүүн хатагтай асан Жилл Байдены өмнөх нөхөр нь эхнэрээ хөнөөсөн хэрэгт буруутган, баривчилжээ. Тодруулбал, Делавэр мужид гаргасан шүүхийн шийдвэрийн дагуу 77 настай Уильям Стивенсоныг Даваа гаригт (2026.02.02) баривчилсан бөгөөд Линда Стивенсоны үхэлд нэгдүгээр зэргийн хүн амины хэрэгт буруутгагдаж байна.
Нью Касл тойргийн цагдаа нар 2025 оны арванхоёрдугаар сарын 28-нд Стивенсоны гэрт гэр бүлийн маргаан болж байна гэх дуудлага хүлээн авчээ. Улмаар дуудлагад хариу өгч, гэрт нь очсоны дараа Линдаг зочны өрөөнд ухаангүй байгааг олж харсан байна. Цагдаа нар тэр даруй амь насыг аврах арга хэмжээ авсан боловч түүнийг сэргээж чадаагүй байна. Тухайн үед гаргасан хэвлэлийн мэдэгдэлд, цагдаа нар Линда Стивенсоны цогцсыг Делавэр мужийн шүүх эмнэлгийн хэлтэст шилжүүлсэн бөгөөд тэнд түүний үхлийн шалтгаан, хэлбэрийг тогтоохын тулд задлан шинжилгээ хийх болно гэж мэдэгдсэн байв.
Жилл 1970 оны хоёрдугаар сард 18 настай оюутан байхдаа Уильям Стивенсонтой гэрлэжээ. Жилл, Уильям нар таван жил хамт амьдарсан.
Дараа нь Жилл 1975 оны гуравдугаар сард тухайн үед сенатороор ажиллаж байсан Жо Байдентай танилцаж, харилцаа нь үргэлжилсэн байна. Одоо Уильям Стивенсон 500 мянган ам. долларын бэлэн мөнгөний барьцаа төлөөгүй тул Ховард Янг хорих ангид хоригдож байна.
3,548.92






















































Нэргүй 2026-02-04 109.70.100.9
Гэхдээ байнаа Байдан баавайн нэр Эпштэйн файлд ганц ч дурдагдаагүй байна лээ дээ. Мань хүн урдах ажлаа л хийж Америкын бодлогыг авч явсан хүн. Гэтэл хаа газрын урвагч женко бүр 83 удаа нэр нь дурдагдаж байна. Өөрийгөө оросын агент гэдгээ хэлсэн байна. Сонгуулиар оросууд тусалж байгааг бас хэлж. Монголд офшор бүс байгуулна гэж. Монголын нууцын зэрэглэлтэй материалуудыг хүртэл өгч байсан байна. Сонгуулийн дараа Эпштэйн биечлэн баяр хүргэсэн байгаам даа.
Нэргүй 2026-02-04 172.58.244.36
Женко ч ийм л нохой доо ! Хаа явсан газраа л Монголыг зарж, хүн хулхидаж явдаг !!! Оросын агент болохоор хэн ч түүнд халддаггүй, Намбарын Энхбаяр хүртэл түүнийг шүүмжлэхдээ нэрий нь хэлэхээс айгаад УИХ-ын нэгэн гишүүн гэж авч бдаг, аймшигтай тавиул шүү ! Мөд үхэж далдрах байгаа даа !!!
Нэргүй 2026-02-04 103.242.47.254
баадан ахтай суугаагүй бол балрах байжээ жийгээ эгч