Хятадын "Comac" компани "Boeing"-той өрсөлдөнө

Хятадын "Comac" компани "Boeing"-той өрсөлдөнө

Хятадын "Comac" компани "Boeing"-той өрсөлдөнө

Сингапурт болсон агаарын тээврийн шоуны үеэр компаниуд хамгийн сүүлийн үеийн арилжааны нисэх онгоцууд болон нисэхийн технологио танилцуулсан. Тэр дундаас Хятадын төрийн өмчит онгоц үйлдвэрлэгч "Comac" онцгойлон олны анхаарлыг татжээ. "Comac"-ийн хувьд энэ шоу нь дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй нисэхийн зах зээл болох Ази-Номхон далайд байр сууриа зарлаж, "Airbus", "Boeing"-той өрсөлдөж чадна гэдгээ харуулах боломж байв.

Тус компанийн "C919" онгоц хоёр жилийн өмнө анх удаа Хятадын газар нутгаас гарч, Сингапур луу нислэг үйлдсэн. "C919"-ийг "Airbus A320neo" болон "Boeing 737 MAX" онгоцуудтай өрсөлдүүлэхээр зохион бүтээсэн аж.

"Comac"-ийн 150 гаруй онгоц одоогоор Хятаддаа идэвхтэй нислэг үйлддэг. Мөн Лаос, Индонез, Вьетнамд дотоодын нислэг үйлддэг.

Харин Бруней, Камбож улсууд "Comac"-ийн онгоцыг худалдан авахаар захиалгаа өгөөд байгаа аж. Нийт хэчнээн захиалга гадаадаас болон дотоодоос авсан нь тодорхойгүй. Гэхдээ зөвхөн Хятадын агаарын тээврийн компаниуд л гэхэд 1000 гаруй онгоц захиалсан гэх ба үүнээс 10 гаруйг нь л нийлүүлжээ.

Олон улсын агаарын тээврийн холбоо буюу "IATA"-ийн ерөнхий захирал Вилли Уолш хэлэхдээ "Миний бодлоор ‘Comac’ дэлхийн өрсөлдөгч болох нь цаг хугацааны асуудал. Жаахан цаг авах л байх. 10 юм уу 15 жилийн дараа бид "Boeing", "Airbus", "Comac" гурвыг зэрэгцүүлж ярьдаг болох байх. Ямартай ч тэд ирээдүйн тоглогч мөн гэдэг нь эргэлзээгүй" гэсэн юм.

Ази-Номхон далайн бүс нутагт өөр онгоц үйлдвэрлэгч яах аргагүй хэрэгтэй байгааг шинжээчид хэлж буй. Учир нь бүс нутгийн агаарын тээврийн компаниуд "Boeing" болон "Airbus" компаниудын хүргэлтийн саатал, хөдөлгүүрийн хомсдол, хангамжийн сүлжээний саад бэрхшээлээс болж ачаалал мэдэрдэг.

Одоо байгаа агаарын тээврийн компаниуд шинэ онгоц гарч ирэхийг хүлээсээр байтал онгоцнуудынх нь насжилт дуусч, ашиглалтын зардал нь ч нэмэгдэж байгааг "IATA" онцолжээ.

"Comac" компани Ази-Номхон далайгаар тогтохгүй Европын зах зээл рүү ч гарахаар эрмэлзэж байна. Үүний тулд гэрчилгээжүүлэлтийн үйл явцыг давах ёстой бөгөөд 2028, эсвэл 2031 он хүртэл ч хүлээж магадгүй аж.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-02-04 59.153.113.104

х***а агуу байгаа , удахгүй агаарын орон зайг эзлэнэ. Бойнг, Айробус гээд цадчихсан , хүнд сурталтай, үнэ тэнгэрт гарсан дээрэмчдийг газарт нь буулгах нь зөвөө. Захиалга өгөөд 2-5 жил хүлээнэ гэж юу байсан юм. Тэгээд сэлбэг олдохгүй ирэхгүй.

Avatar

зочин 2026-02-04 66.181.182.94

Ардчилагч гэх энэ бүлэг хулгайч луйварчид дотор хүн төрхтэй амьтан байдаг юм уу, Монголчууд ийм нөхдөд хууртаж цөөнгүй удаа хохирсон, Улс орныг хэвийн аваад явах,ард иргэдийн төлөө юм хийж чадах арай ёс зүйтэй улс төрийн хүчин бол МАН л байна,

Avatar

Нэргүй 2026-02-04 66.181.179.145

МАН бусадаасаа найдвартай хүчин мөн.

Avatar

Нэргүй 2026-02-04 66.181.179.145

ТИЙМ ШҮҮ.

Avatar

Нэргүй 2026-02-04 66.181.164.23

Монгол дарга нар чадах чинээгээрээ Монголоосоо хулгайлж Зайсан Нүхт Жаргалантын аман дахь хауснууддаа нуудаг. Хар масс эмгэд өвгөд нь тэр хулгайчуудаа 30 жил ахин дахин сонгоод л байдаг…

Avatar

Гэрээслэл 2026-02-04 202.9.46.99

Тэгээд тэр Цэдэнбализмын хөгшчүүд чинь үзэл суртал ухуулгаа хүүхдүүд, ач жичдээ өвлүүлэн халдааж үеийн үед зөвхөн МАН-ыг сонгож бай хэмээн гэрээслээд үлдээсэн. Тиймд хуучин ЗСБНХУ-н болон зүүн европын орнууд дэлхийн жамаар хөгжиж. Монгол ганцаараа улам сөнөсөөр сөнөсөөр мухардалд шигдвээ…

Avatar

Нэргүй 2026-02-04 66.181.190.165

Тэр шүтээд байдаг МАНам нь хулгайч луйварчин завхайчууд цугласан коммунист бус нам болсон гэдгийг олон жилийн өмнө ҮҮЛ баатар тайлбарлаж хэлсэн дээ.Даанч ойлгохгүй мухраар шүтээд л байна.Албан тушаалд мэдлэг чадвартай нь бус намд зүтгэсэн,мөнгө хандивласан долоогч нар очдог болсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж