Робот такси үйлчилгээний салбарт өрсөлдөөн нэмэгдэж байна

Робот такси үйлчилгээний салбарт өрсөлдөөн нэмэгдэж байна

Робот такси үйлчилгээний салбарт өрсөлдөөн нэмэгдэж байна

Өөрөө удирдлагатай автомашины компани болох "Waymo" шинээр 16 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж, компанийн үнэлгээ 126 тэрбум ам.долларт хүрлээ. "Waymo" нь "Google"-ийн толгой компани болох "Alphabet"-ын охин компани юм. "Waymo"-ийн удирдлагууд энэ хөрөнгө оруулалт нь өөрөө удирдлагатай автотээвэр бодит хэрэглээнд нэвтрэхэд бүрэн бэлэн болсныг харуулж байна гэж үзжээ. Энэхүү санхүүжилт нь компанийн чадварыг хурдтай тэлэхийн зэрэгцээ аюулгүй байдлын өндөр стандартыг хадгалахад тусална.

"Waymo" энэ жил робот такси үйлчилгээгээ АНУ даяар болон олон улсад өргөжүүлэхээр төлөвлөж байна.

Одоогоор уг үйлчилгээ АНУ-ын 10 хотод ажиллаж байгаа бөгөөд нэг жилийн дотор Лондон, Токио зэрэг 20 орчим хотод нэвтрүүлэх зорилготой. Камер, мэдрэгчээр тоноглогдсон "Waymo"-ийн цагаан "Jaguar" автомашинууд Сан-Франциско, Лос-Анжелес хотын гудамжинд аль хэдийн танил дүр зураг болсон. Ингэснээр тус компани туршилтын шатнаас гарч, бодит арилжааны үйлчилгээг өргөжүүлж эхэлсэн гэдгээ онцолж байна. 2025 онд "Waymo" 15 сая зорчих үйлчилгээ үзүүлсэн нь өмнөх оноос гурав дахин өссөн үзүүлэлт юм. Одоогоор АНУ-ын зургаан том хотод долоо хоногт 400 мянга гаруй удаа үйлчилгээ үзүүлж байна. Ерөнхийдөө тус улсад өөрөө удирдлагатай автомашин бодит байдал болж эхэлсэн. АНУ-д "Waymo", Хятадад "Apollo Go" зэрэг үйлчилгээ хүний оролцоогүй, бүрэн автомат жолоодлогын найдвартай байдлыг харуулдаг болсон.

"Waymo" өөрийн технологийг хүмүүсийн өдөр тутмын амьдралд хэрэгтэй, найдвартай тээврийн үйлчилгээ болсон гэж мэдэгджээ. Сүүлийн хөрөнгө оруулалтын шатанд "Alphabet" томоохон хувь нэмэр оруулсан бөгөөд уг санхүүжилтийг "Dragoneer Investment Group" удирдаж, "Andreessen Horowitz" болон "Sequoia Capital" зэрэг алдарт хөрөнгө оруулагч пүүс оролцсон байна. Энэ хүрээнд робот такси, өөрөө удирдлагатай автомашины салбарт өрсөлдөөн нэмэгдэж буй. "Uber" компани л гэхэд энэ жил Сан-Францискод өөрийн робот таксины үйлчилгээг хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө зарласан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-02-04 59.153.113.104

Манйах 50 жилийн двараа л энэ салбарт орох байхдоо. Өрөвдөлтэй юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж