Хөндүүр сэдэв: Хавдрын өвчлөл 2040 он гэхэд хоёр дахин нэмэгдэх эрсдэлтэй

ХӨНДҮҮР СЭДЭВ

Хөндүүр сэдэв: Хавдрын өвчлөл 2040 он гэхэд хоёр дахин нэмэгдэх эрсдэлтэй

Хөндүүр сэдэв: Хавдрын өвчлөл 2040 он гэхэд хоёр дахин нэмэгдэх эрсдэлтэй

“Хавдартай тэмцэх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна. Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/-ийн амбулаторийн үзлэгийн тоо жил бүр өссөн үзүүлэлттэй байгаа. Тодруулбал, 2025 оны нэгдүгээр сарын байдлаар ХСҮТ-өөр долоо хоногт дунджаар 3800-4000 хүн үйлчүүлж, өдөрт 14 хүн хавдрын улмаас нас барж байна гэсэн харамсалтай тоо гарчээ.

Түүнчлэн 2023 оны байдлаар хавдрын нийт 7244 шинэ тохиолдол бүртгэгдэж, 4556 хүн хавдрын оношоор нас барсан гэдэг дүн мэдээг эмч мэргэжилтнүүд танилцуулсан юм.
Тухайлбал, нийт нас баралтын таван хүн тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай байдаг аж. Ингэхдээ 60 орчим хувь нь хорт хавдартай гэж оношлогдсоноос хойш нэг жил хүрэхгүй хугацаанд нас бардаг гэжээ. Учир нь нийт оношлогдсон 7244 хүний 65 хувь нь хожуу үе шатандаа оношлогдсон бөгөөд үүний 85 хувийг 45-аас дээш насныхан эзэлж байна. Хорт хавдрын тусламж үйлчилгээний 45 хувийг ХСҮТ дангаараа үзүүлдэг. Дээрх тоо баримтаас харахад улсдаа ганцхан хавдрын гэх тодотголтой эмнэлгийн ачаалал таазандаа тулжээ. Цаашид энэ хэвээр үргэлжилбэл 2040 он гэхэд өвчлөл хоёр дахин нэмэгдэнэ гэх ДЭМБ-ийн тооцоолол бий.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 9.1.10-т “Хорт хавдрын химийн болон туяа эмчилгээний төлбөрийн төр хариуцна” түүнчлэн, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 24.6.6-д ‘Сүрьеэ, хорт хавдар, сэтгэцийн зарим өвчний эмнэлгийн эмчилгээний төлбөрийг төр 100 хувь хариуцна” гэж тус тус заасан байдаг.
Гэсэн ч дээрх хууль бодит амьдралд хэрэгжихгүй байгаа талаар хорт хавдрыг даван туулагч иргэд мэдээлж буй. ЭМДЕГ-ийн мэдээлснээр хорт хавдрын дараах химийн, бай эмчилгээнд эмчийн заавраар хамрагдах бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах гэрээг эрүүл мэндийн байгууллагатай байгуулсан төрийн өмчийн болон хувийн аль ч эмнэлэгээс хамтын төлбөргүйгээр тусламж үйлчилгээ авах боломжтой юм байна. ЭМД-ын сангаас хорт хавдрын дараах химийн, бай эмчилгээний хугацаанд хэрэглэсэн,
  • Хордлого тайлах эмчилгээ
  • Эм
  • Эмнэлгийн хэрэгсэл
  • Эмчийн үзлэг
  • Сувилахуйн болон сэргээн засах тусламж, үйлчилгээ
  • Хоолны болон холбогдох бүх зардлыг ЭМД-ын сангаас 100 хувь хариуцан санхүүжүүлнэ гэж заажээ.

Хорт хавдрын эмчилгээ өндөр өртөгтэй, иргэдэд санхүүгийн бэрхшээл алхам тутамд тулгардаг. Иймд хавдрын өвчлөлтэй иргэдийн эмчилгээ, эм тарианы чанарыг сайжруулах, төр хариуцахаар хуульд тусгасан төлбөрийн нөхцөлийн араас хяналт, дүгнэлт хийж ажиллах шаардлагатай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-02-04 59.153.112.94

Хавдрын эмнэлэгийн элэгний Мөнхзаяа эмч өвчтөнүүдийгээ албаар хурдан үхүүлдэг.

Avatar

Нэргүй 2026-02-04 59.153.113.104

Утаа, түгжрэл, стресс, ядуурал, хоол хүнсний дутагдал, хортой хуурамч архи дарс ,хүнс урдаас авчирч зардаг, эмчилгээ, урьдчилсан сэргийлсэн оношлогооны төвүүд дутмаг хүрдэггүй гэх мэт олон шалтгаан бна. Одоо доор хаяхад 3-4 хорт хавдрын оношлогоо эмчилгээ хийдэг 500-1000 ортой эмнэлэг ЭШТөвүүд хэрэгтэй бна. МУ 1000 хүнд ноогдох хорт хавдраараа Африк, Энэтхэгээс илүү дэлхийд 1д байгаа…Хил гааль дээр хүнсний бүтээгдхүүнүүдийг шалгадаг лаборатори мэргэжилтэн байдаггүй, хүрдэггүй. Эмгэнэл.

Avatar

Нэргүй 2026-02-04 202.9.41.3

Мнголдугаасаа 70 80хувь нь манж хужаагууд тархж эзлцнээ манжхужаа бодлго хужааманж намтөр манжхужаа бүлглээд шааж бгааү/а явуулж бгаа.

Avatar

Нэргүй 2026-02-04 202.9.41.3

Мнголдугаасаа 70 80хувь нь манж хужаагууд тархж эзлцнээ манжхужаа бодлго хужааманж намтөр ү/а явуулж бгаа.

Avatar

зочин 2026-02-04 202.131.225.53

урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол авах, агаар хөрсний бохирдолоос яаралтай ангижрах хүн амын эрүүл мэндийн боловсролы дээшлүүлэхэд төр засгийн холбогдох байгууллагууд онцгой анхаарах хэрэгтэйг энэ мэдээ сануулж байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж