Италийн зураач Бруно Валентинетти 2000 онд зурсан нэгэн уран зургаа сэргээсэн нь асуудал дагуулав. Тодруулбал, түүний зураг дээрх сахиусан тэнгэр Италийн ерөнхий сайд Жоржиа Мелонитой адилхан байсан тул сүм болон засгийн газрын албан тушаалтнууд мөрдөн байцаалт эхлүүлээд байна. Соёлын яамны зүгээс Лучина дахь Гэгээн Лоуренсын сүм рүү уг урлагийн бүтээлийг шалгуулахаар ажилтнуудаа илгээжээ. Харин сүмийн эрх баригчдын зүгээс сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд, хариуцлага хүлээх ёстой хүнийг нь олж тогтооно гэв.
83 настай Валентинетти уг буруутгалыг үгүйсгэж байна. Тэрбээр "Энэ бол 25 жилийн өмнө зурсан зурагны сэргээн засварласан хувилбар. Мелонитой адилхан гэж хэн хэлээд байгаа юм бэ" гэжээ.
Мелони өөрөө инстаграмдаа "Би ёстой сахиусан тэнгэртэй адилгүй шүү дээ" гэж бичээд инээсэн эможи хавсаргажээ.
Италийн "La Repubblica" хэвлэл анх тус уран зургийг Мелонитой адилхан болсныг мэдээлсэн байна. Ингэхдээ зургийн өмнөх ба одоогийн хувилбарыг зэрэгцүүлээд, өмнөх зураг нь ердийн л анхаарал татахааргүй төрх байсан гэж онцолжээ.
Энэ хэргийг сөрөг хүчний намууд ч тэр дор нь өлгөн авчээ. Ардчилсан намын гишүүн Айрен Манзи үүнийг хүлээн зөвшөөрч боломгүй нөхцөл байдал гэсэн бол Таван од хөдөлгөөнийхөн "Урлагийг суртал ухуулгын хэрэгсэл болгож болохгүй" гэсэн байна.

3,548.92






















































Нэргүй 2026-02-04 80.66.72.134
Америкийг доргиож байгаа хүүхдийн бэлгийн мөлжлөг үйлдэгч педофиль Эпштейний баримтуудад хүзүүгүй тарвага Элбэгдоржийн нэр 1000 гаруй удаа гарч ирж байна! Хүзүүгүй тарвага Элбэгдорж зөвхөн худалч хулгайч ч биш бас хүүхэд бэлгийн мөлжлөгт хэрэглэдэг гаж педофиль амьтан байжээ!!!
Нэргүй 2026-02-04 59.153.114.122
Элбэгдорж бол ер нь хүний хувьд их муу хүн! Гэхдээ муурхаж байгаа нь энэ гээд нгэж улайм цайм гүтгэх хэрэггүй!!! Муурхал хэрээс хэртэхээр эргээд өөр дээр чинь тусдаг юм!!!
Нэргүй 2026-02-04 109.70.100.4
Муурхал ч гэх шиг ямар хэлээр бичээд байгаа эЛГБТдоржийн хуж бөөс вэ чи! Эзний чинь педо нэр Эпштейний баримтууд дээр интернэтэд ил байна!