“Мартагдсан хэргийн хохирогч болсондоо маш их гомдолтой байна”

“Мартагдсан хэргийн хохирогч болсондоо маш их гомдолтой байна”

“Мартагдсан хэргийн хохирогч болсондоо маш их гомдолтой байна”

Дүнжингаравын уулзварт болсон газ дэлбэрэлтэд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирсон хохирогчдын ар гэрийнхэн өнөөдөр /2026.02.04/ мэдээлэл хийв.


Хохирогчийн охин Г.Ган-Эрдэнэ “Миний аав Ж.Ганболд 1964 онд төрсөн. Дэлбэрэлт болсон 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө аав минь сэхээнд байгаа эгчтэйгээ уулзахаар явж байгаад энэхүү осолд өртсөн. Түлэгдэлт нь гуравдугаар зэрэг буюу 39 хувийн түлэгдэлтэй гэж тодорхойлогдсон. Түлэгдсэн хэсгүүдийн хувьд гар, сарвуу, толгой, гуя, шагай, хөлийн ул хэсгүүдээрээ гэмтсэн. Тухайн үед нөхцөл байдал маш аймшигтай. Аав минь танихгүй хүн шиг болчихсон байсан. Өндөр настай болохоор нөхөн төлжилт нь удаан. Бие махбодь, сэтгэл санааны хувьд маш хүнд. Байнгын даралт нь ихсэж, зүрх нь өвддөг. Чимээ гарахаар айж, түгшдэг. Түүнээс болоод зүрх нь өвддөг. Гар, хөлөөр нь байнгын шархирдаг. Ялангуяа нүүр орчмоор наранд удаан гарч болохгүй, хүйтэнд удаан зогсвол улайлт үүсэж, цэврүү үсэрдэг. Биеийн байдлын хувьд хүнд байдалтай болсон. Манай аав өмнө нь өвчин хэлдэггүй хүн байсан. Тухайн нөхцөл байдлаас хойш нэг жилийн хугацаанд эмчлүүлж байж хөл дээрээ сэргэсэн.

Мөн унаж явсан Prius маркийн автомашин бүрэн шатаж, ашиглах боломжгүй болсон. Тогтмол орлоготой байсан хүн тогтмол зарлагатай болж, амьжиргааны түвшин тодорхой хэмжээнд буурсан.

Улс орны түвшинд болсон энэ аймшигтай ослоос хойш бүтэн хоёр жилийн хугацаа өнгөрөхөд дорвитой арга хэмжээ авахгүй байна. Шүүх, цагдаагийн байгууллагууд ямар нэгэн арга хэмжээ авалгүй байсаар байна. Амь нас, сэтгэл санаагаараа хохирсон хүмүүсийг дуудаж, гарын үсэг зуруулаад л буцаадаг. Тэгэх болгонд аав бие нь муу ч гэсэн очиж байна. Одоо л шийднэ гээд гарын үсэг л зуруулдаг.

Шүүхийн хэлэлцүүлэг болсон ч олигтой үр дүнд хүрэлгүй мөрдөн шалгах алба руу буцаасан. Маш олон шат дамжлагыг дамжсаар байна. Эрүүл мэндээрээ хохирсон хүмүүс байнгын ярилцлага өгөөд яваад байх хэцүү.

Эдгээр хүмүүс улс орондоо олон жил нийгмийн даатгал, татвараа төлсөн. Миний хувьд сургуулиа төгсөж, ажилд орон явж байгаа хүний хувьд төр засаг ингэж хандаж байгаа нь үнэхээр итгэх итгэл алдарч байна. Бид төрд хандаж байгаа шалтгаан нь шүүх, цагдаагийн байгууллага ямар нэгэн шийдвэр гаргалгүй удааширч байгаатай холбоотой. Үүнийг чиглүүлж, дэмжихийг хүсэж байна. Аливаа улсын хамгийн үнэт зүйл бол иргэн. Иргэн байж л улс орон оршин тогтнодог. Мартагдсан хэргийн азгүй хохирогчид болж байгаадаа маш их гомдолтой байна” гэлээ.

Хохирогчийн хүү Э.Очир "Үндсэн хуульд заасан ‘Хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй’ гэсэн заалт зөрчигдсөн гэж үзэж байна. Стандарт бус зам, барилгаас шалтгаалж энэ гамшгийн хэмжээний асуудал үүссэн. Засгийн газар болон холбогдох байгууллагууд үүнд хяналт тавих ёстой. Гэтэл хяналтгүй байдлаас үүдэж, суурьшлын бүсэд дэлбэрэх аюултай зүйл тээвэрлэж явсан асуудал яригдаж байна. Энэ хэрэг болж өнгөрөөд хоёр жил болсон. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд болсон хэргийг зарим хүмүүс мэдэхгүй байх шиг байна. Монгол Улсын дөрвөн иргэний амь нас эрсэдсэнийг ард иргэд мартсан. Амь нас, сэтгэл санаа, бие махбодиороо хохирсон иргэдийг яах вэ? Шүүх, цагдаагийн байгууллагаас ч таг чиг байна. Тиймээс бид төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлсэн.

Тухайн үе буюу 2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө гамшгийн хэмжээний үйл явдал болсон.

Гамшигт өртсөн иргэд 14-15 хоногийн хугацаанд шархаа даалгүй бурхан болцгоосон. Хэрэг болсноос 18 сарын дараа мөрдөн байцаагч ярьж, сэтгэл санааны хохирлыг чинь дүгнэнэ, тэгэхгүй бол та нарын нөхөн олговор олгохгүй шүү гэж хэлсэн.

Өнгөрсөн хугацаанд бид гэр бүлээрээ сэтгэл зүйчээс зөвлөгөө авч байсан. Цаг хугацаа өнгөрсний дараа сэтгэл санааны хохирлыг тодорхойлох сорил авсанд гомдолтой байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-02-04 188.162.254.93

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад, Монгол улсын баялагыг олон хувьсах аргаар бодоод хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн гэж нуусан баярцогт дарга багшаасаа асуугаад муусайн ялаануудыг зоригтой туухэн алсын хараатайгаар зохицуулчихна.

Avatar

Нэргүй 2026-02-04 59.153.113.104

НБактер, патролийн жолооч, дашванжил нараас төлбөрийг гарга.

Avatar

Нэргүй 2026-02-04 138.252.29.36

төр засаг солигдож байж л авч үзэх байх даа. шинэ засаг шинэ аймшигт цусаар нь солиж байж шийднэ

Avatar

Нэргүй 2026-02-04 66.181.160.32

энэ дэлбэрэлтэнд МАНин хулгайч хүүрэнсүгийн тавиул БХЯ-ы хурган дарганцар хулгайч эрдэнээ овогт МӨНХНАРАН гээч н**ш буруутай. согтуу мансуурсан үедээ патрол машинаар газан машиныг санаатай мөргөж дэлбэлсэн. мөн энэ том тэрэг багтахгүй шахуу маршрутыг МАНин хулгайч нянбактер гэнэт баталсан албаарч юм шиг. өмхий МАНин онцгойн дарга нар алба хаагчдыг нүцгэн шахуу дэлбэрэх нь тодорхой аюулруу явуулсан.

Avatar

Иргэн 2026-02-04 103.229.121.19

данванжил бил үү тэр компани хариуцлага үүрэх ёстой

Avatar

И 2026-02-04 103.212.117.21

.зураг бичлэгээр ил тод баталгаажсан, олон хүний амь , ихээхэн өмч хөрөнгө сүйрсэн хэргийг одоо хүртэл шийдэж чаддаггүй Монголын өмхийрсөн төрийн царай !!!

Avatar

Мөөгий 2026-02-04 202.21.126.154

ЭЗЭНГҮЙ ТӨРИЙН ЭМГЭНЭЛ бидний срнгосон МАН аас эхтэй

Avatar

Нэргүй 2026-02-04 103.212.118.172

Дебилээ эмээ ууж үз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж