АНУ-ын хөлөг рүү ойртсон Ираны дроныг буудаж унагаажээ

АНУ-ын хөлөг рүү ойртсон Ираны дроныг буудаж унагаажээ

АНУ-ын хөлөг рүү ойртсон Ираны дроныг буудаж унагаажээ

Арабын тэнгис дэх АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг рүү ойртож явсан Ираны нисгэгчгүй нисэх онгоцыг буудаж унагаасан гэж Вашингтон мэдэгдлээ. "USS Abraham Lincoln" байлдааны хөлгөөс хөөргөсөн "F-35C" сөнөөгч онгоц нисэх онгоц тээгч болон бие бүрэлдэхүүнийг хамгаалахын тулд нисгэгчгүй нисэх онгоцыг буудаж унагаасан гэв. Ираны нисгэгчгүй нисэх онгоц тодорхойгүй зорилгоор ойртох үед АНУ-ын байлдааны хөлөг Ираны эргээс 800 гаруй км зайд байжээ.

АНУ, Ираны харилцаа хурцадсантай холбоотойгоор Вашингтон бүс нутагт цэрэг армиа байрлуулж буйгаа мэдэгдсэн билээ. Иран цөмийн хэлэлэцээрийн тохиролцоонд хүрч чадахгүй бол тэдэнд цэргийн хариу арга хэмжээ авна гэж Трамп заналхийлсэн.

Арабын тэнгист нисгэгчгүй онгоц буудаж унагаасан явдлын дараа Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Кэролин Левитт мэдээлэл хийхдээ "АНУ, Ираны хэлэлцээ энэ долоо хоногийн сүүлээр товлогдсон байгаа. Трамп ерөнхийлөгч дипломат харилцааг үргэлж нэн тэргүүнд тавьсаар байгаа. Тэр үргэлж олон хувилбар гаргаж ирдэг, үүний нэг нь цэргийн хүч ашиглах тухай юм.

Иранд ямар нэг байдлаар халдах л юм бол бүс нутгийн дайныг өдөөнө гэж Ираны дээд удирдагч Аятолла Али Хаменеи өмнө нь анхааруулж байсан билээ. Гэхдээ нисгэгчгүй онгоц буудаж унагаасан талаар Ираны зүгээс ямар ч мэдэгдэл хийгээгүй байна.

Энэ хэргээс тусдаа өөр нэгэн хэрэг Ормузын хоолойд болжээ. Тодруулбал, дэлхийн газрын тос тээвэрлэлтийн хамгийн ачаалалтай зам болох Ормузын хоолойд Ираны Хувьсгалт гвардын хүчин АНУ-ын далбаатай худалдааны хөлөг онгоцыг дарамталжээ. Гэхдээ цэргийн оролцооны тусламжтайгаар уг хэргийг томруулалгүй дуусгасан бөгөөд АНУ-ын танкер цааш аюулгүй замаа хөөсөн байна.

Дашрамд дурдахад, Иран, АНУ, Египет, Оман, Пакистан, Катар, Саудын Араб, Арабын нэгдсэн Эмиратын төлөөлөгчид Истанбулд энэ Баасан гаригт уулзахаар товлосон байсан. Гэсэн ч Ираны тал зөвхөн АНУ-тай л уулзахыг хүссэн бөгөөд Истанбул бус Оманыг сонгосон гэж мэдэгдээд байна. Түүнчлэн Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян АНУ-тай тохиромжтой орчин бүрдвэл хэлэлцээ хийхэд бэлэн гэж мэдэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-02-04 80.83.235.70

Тэр ямар зорилготой өнчин хүүхэд өсгөсөн вэ? Маш ноцтой шүү. Хойноосоо нэхэл дагуулгүй хүүхдийг нлдэв бус зүйлд ашигладаг жишиг дэлхий дахинд маш түгээмэл байдаг!!!!!!!!

Avatar

Нэргүй 2026-02-04 80.66.72.134

Америкийг доргиож байгаа хүүхдийн бэлгийн мөлжлөг үйлдэгч педофиль Эпштейний баримтуудад хүзүүгүй тарвага Элбэгдоржийн нэр 1000 гаруй удаа гарч ирж байна! Хүзүүгүй тарвага Элбэгдорж зөвхөн худалч хулгайч ч биш бас хүүхэд бэлгийн мөлжлөгт хэрэглэдэг гаж педофиль амьтан байжээ!!!

Avatar

Нэргүй 2026-02-04 80.66.72.134

Хуституудын сангийн хоолойгоор хийсэн пуужинд хусуулж зугатаадаг Линкольн нисэх онгоц тээвэрлэгч.
😄🤣😝😂😆

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж