“Сэргэлэн” дэд станцын гүйцэтгэл 92 хувьтай үргэлжилж буй бөгөөд энэ онд бүрэн ашиглалтад оруулах юм. Тус дэд станц нь баруун талдаа Сонгинохайрхан, зүүн талдаа Налайхын дэд станцуудтай холбогдож, Улаанбаатар хотын эрчим хүч дамжуулах транзит станцын үүрэг гүйцэтгэнэ.
Төслийн хүрээнд 100 мВт-ын нарны цахилгаан станц, 90 мВт-ын цахилгаан хуримтлуурын станц барих аж.
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх энэхүү бүтээн байгуулалтын гүйцэтгэгчийг хоёрдугаар сард багтааж сонгон шалгаруулна гэдгийг өчигдөр /2025.02.03/ Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаар дамжуулан танилцуулав.
Тэрбээр "Хүннү хотын инженер хангамжийн ажлын хүрээнд барьж буй Сэргэлэн дэд станцыг энэ онд ашиглалтад оруулна. Тус станцын бүтээн байгуулалтын хүрээнд мөн 100 МВт нарны панел, 90 МВт батарей хуримтлуурын станц барина. Дээрх станцууд нь баруун талдаа Сонгинохайрхан дэд станц, зүүн талдаа Налайхын дэд станцтай холбогдож, хотын эрчим хүч дамжуулах транзит болох юм. Хот эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд өнгөрсөн жилүүдэд Бөөрөлжүүтийн 300 МВт станц, Багануурын 50 МВт батарей хуримтлуурын станцыг ашиглалтад оруулсан. Цаашид ч Улаанбаатар хотын цахилгаан, дулааны эх үүсвэрийг тасалдалгүй болгох хүрээнд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ. "Сэргэлэн" дэд станцыгг 90 мВт-ын цахилгаан хуримтлуурын станцтай холбож, оргил ачааллын үед төвийн бүсийн эрчим хүчний системийн ачааллаас хуваалцах байдлаар давхар ашиглах юм. Энэ хавар барилгын ажил нь эхлэх дулааны 5-р цахилгаан станц, "Сэргэлэн” дэд станц, 100 мВт-ын нарны цахилгаан станц, 90 мВт-ын цахилгаан хуримтлуурын станц зэрэг шинэ эх үүсвэрүүд ашиглалтад орсноор Улаанбаатар хотод эрчим хүчний доголдол үүсэхгүй байх нөхцөл бүрдүүлж байгаа" гэв.
3,548.92






















































Нэргүй 2026-02-04 202.126.90.122
Автомашины Жолооны хүрдний асуудлаа нэгмөр цэгцлээсэй, Ойлгомжгүй Замын хөдөлгөөний дүрэмтэй улс
Нэргүй 2026-02-04 103.229.121.24
бөөрөлжуут цаашид ажиллах юм уу
Tooroi 2026-02-04 66.181.177.130
нэгжийн өмнө бичиж байгаа угтвараа том бага үсгээр хольж бичээд байхаар чинь мега биш милли болоод байнаштэй. манай сэтгүүлчид ч энэ байтугай юм мэдэхгүй малнууд даа
Зочин 2026-02-04 59.153.87.36
гол нь үнэ шүү. нүүрсний станцаас өндөр бол одоо болих хэрэгтэй. Дэлхий тийм жишиг рүү явж байгаа.
сонгогч 2026-02-04 202.9.46.169
ӨМНӨХ 35 ЖИЛИЙН ХОТЫН ДАРГА НАР НЯМБААТАР ШИГ СЭТГЭЛ ГАРГАН, БҮТЭЭЛЧ АЖИЛЛАСАН БОЛ УБ ХОТ ДЭЛХИЙН ШИЛДЭГ ХОТ БОЛОХ БАЙЛАА
Нэргүй 2026-02-04 43.242.242.59
НАМУУДААС ХАМГИЙН ГАЙГҮЙ, АЖИЛ ХИЙЖ БАЙГАА НЬ МАН Л БОЛЖ БАЙНА ДАА. БОЛОВСОН ХҮЧИН ГАДААД ХАРИЛЦАА ТУРШЛАГААРАА Ч БУСАД НАМААС ИЛҮҮ БАЙНА.
АХАХАХАХАХА 2026-02-04 103.57.93.195
ХИЙЖ БАЙГАА КУЛГАЙГЫН АЖИЛ ГЭЖ БАЙГАА БОЛ ЗӨВШӨӨРЧ, ААН ЯГ АЖИЛ ГЭЖ БАЙГАА БОЛ ЯГ ЮУ ХИЙЧЭВ? НЭГ САЙХАН ХАЛААЧ АНДАА
Зочин 2026-02-04 103.145.234.36
Урьд нь ажиллаж байсан хоноцын сэтгэлтэй хотын дарга нар газар зарж өөрсдөдөө ашиг олохыг үндсэн ажлаа хийж байна гэж ойлгодог байлаа. Нямбаатар бол хотын тулгамдсан шийдвэрлэгдээгүй удсан ужиг асуудлуудыг шийдвэрлэж байна. Амжилт хүсье.
Нэргүй 2026-02-04 124.158.106.71
МАН ядаж нийтийн тээвэр, эрчим хүчний асуудлаа шийдчихсэн янзалчихсан бол өдийд нэр хүндтэй байх байлаа. Алин ч байхгүй. Хэрэг алга.
ЗОЧИН 2026-02-04 203.91.115.41
ИЙМЭРХҮҮ ТЭНЭГ БАРЛАГУУД ДҮРДЭЭ ОРООД ӨӨРТӨӨ МУНДАГ ЮМ БАЙХДАА.
Зочин 2026-02-04 103.145.234.36
АН-ын хорчингууд хотод нэг наст цэцэг тарьж хогийн уут тарааж мөнгө идэх боломжгүй болгосон болохоор уур нь хүрч уушги нь сагсайж байнадаа. Асар их зээл авсан байхдаа АН хотын ужгирсан асуудлуудыг шийдвэрлээд явж байсан бол хотын асуудлууд хур болж хуримтлагдахгүй байсан. АН Монгол улсыг асар их өрөнд унагаасан байсан шүү!!!
Иргэн 2026-02-04 66.181.171.252
Сайхан ажил байна, баяр хүргэе. Нарны панелээ 1 кв цахилгааны өртгийг хэдээд тооцох байгаа вэ, Жишиг үнэ 0.06-0.08цент байгаа шүү. хэтэрхий өндөр өртгөөр хийлгэв ээ.
Нэргүй 2026-02-04 138.252.29.36
өндөр үнэтэй хийнэ шүү дээ.