Флоридагийн лам судар шатаахаа болив

Хуучирсан мэдээ: 2010.09.10-нд нийтлэгдсэн

Флоридагийн лам судар шатаахаа болив

“Коран судар шатаах олон улсын өдрийг зарласан” Терри Жонс ламын сүм. Фото ©AP

Хэдэн зуун Коран шатаахаар шийдээд байсан Флоридагийн евангелист лам Терри Жонс өөрийн төлөвлөгөөнөөсөө татгалзжээ. Энэ тухай баасан гаригт Agence France-Presse агентлаг мэдээлэв.
Жонсийн хэлснээр Нью-Йокт лалын сүм барих хөрөнгө оруулагч нартай тэр сүмийг Ground Zero-гоос хол бариулна гэдэг талаар тэр тохиролцож чадсан учир өөрийн төлөвлөгөөнөөс татгалзаж байна.
"Америкийн ард түмэн тэнд лалын сүм байхыг хүсээгүй, мусульманууд ч коран судрыг нь бид шатаагаасай гэж хүсэхгүй байгаа. Имам сүмийг өөр газар бариулна гэсэн, бид ч хагас сайн өдрийнхөө арга хэмжээг болиулж байна. Хагас сайн өдөр би имамтай уулзахаар Нью-Йорк руу ниснэ” гэж Жонс сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Гэхдээ хөрөнгө оруулагчдын төлөөлөгч энэ мэдээллийг баталсангүй. “Бидэнд юу ч тодорхойгүй” гэж сүм барих төслийн гол үзэл сурталч ба хөрөнгө оруулагч  имам Фейзал Абдул Рауфын эхнэр Дейзи Хан мэдэгдэв.
Өмнө нь Флоридагийн  ламын төлөвлөгөөг дэлхийн лидерүүд тэдний тоонд Барак Обама эсэргүүцсэн юм. “Эрх чөлөө ба шашны хүлцэнгүй үзэлд тулгуурласан Америкийн үнэт зүйлст” коран судар шатаах нь харшилна гээд ерөнхийлөгч Барак Обама ламтанд хандан судар шатаах үйлдлээ зогсоохыг уриалсан байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж