Зам тээврийн осол гаргаад хэргийн газар дээрээс зугтсан иргэний жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 100 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно.
Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 14.7.18 дах заалтад зааснаар зам тээврийн осолд холбогдсон жолооч ослын газрыг орхиж зугтаасан тохиолдолд өмнө нь зөвхөн 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт үйлчилж байжээ.
Тэгвэл Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт орсноор хэргийн газраас зугтсан тухайн жолоочийн гаргасан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасна.
Мөн, мөн 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ажээ. Сар шинийн баяр дөхөж байгаа энэ үед замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж улмаар зам тээврийн осол гарч болзошгүй тул иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрэм мөрдөж, гарцаар гарч буй иргэнд зам тавьж өгч, хөдөө орон нутгийн замд хурдаа тохируулж явахыг Тээврийн цагдаагийн байгууллагаас анхааруулав. Зарим жолооч нар хөдөө орон нутгийн замд зорчихдоо галын хор, ослын гурвалжин зэргийг авч явахгүй ослын гурвалжинг өөр зүйлээр орлуулдаг байна. Улмаар энэ нь бусад жолооч нарыг болоод өөрийгөө эрсдэлд оруулах бас нэг шалтгаан болж байгааг албаныхан хэлж байгаа юм. Тухайлбал, өнгөрсөн сард орон нутгийн замд машин шатсан хэрэг гарсан. Хэргийн газарт албаныхан ажиллахад тухайн машины жолооч болон зөрж өнгөрч буй жолооч нарын дийлэнх нь галын хоргүй байсан гэдгийг цагдаагийн алба хаагчид хэлж байв. Тиймээс баярын үеэр нийслэлээс орон нутгийг, орон нутгаас нийслэлийг зорих замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг тиймээс хол замд зорчих гэж буй жолооч нар ослын гурвалжин, галын хор зэрэг болзошгүй эрсдлээс өөрийгөө хамгаалах анхан шатны багаж хэрэгслийн байнга авч явахыг зөвлөж байгаа юм.
Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар ямар нэг асуудал тулгарч хөдөлгөөнийг зогсоох үедээ ослын гурвалжинг суурин газарт 15 метр, хотын гадна замд 30 метрийн зайд байршуулах бол хурдны замд 50 метрийн зайд байрлуулна гэж замын хөдөлгөөний дүрэмд заасан байдаг аж.
Мөн зарим жолооч нарын хувьд явган хүний гарц дээр бага насны хүүхэд болон иргэнийг мөргөж зугтаах тохиолдол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байгаа учир явган хүний гарцад ойртож ирсэн тохиолдолд хурдаа хасаж явган хүнд зам тавьж өгөхийг сануулав. Хэрвээ жолооч ямар нэг байдлаар осол, зөрчил гарсан тохиолдолд хариуцлагатай байж холбогдох байгууллагад хандахыг анхааруулж байна.
3,548.92






















































Нэргүй 2026-02-04 138.252.29.36
тэгж тавьхаар өлөн гарууд аваад явчихдаг тохиолдол олон гарсан даа.