Эрчим хүчний салбарын идээ бээрийг шахах цаг

Эрчим хүчний салбарын идээ бээрийг шахах цаг

Эрчим хүчний салбарын идээ бээрийг шахах цаг

Цахилгаан станц нь авлигатай, үр ашиггүй ажиллаад байдаг. Эцсийн дүндээ ард түмэнд ачааг нь үүрүүлж, цахилгааны үнэ нэмдэг. Эхлээд хулгайгаа багасга. Цахилгаан станцуудад бүх төрлийн хулгай байна. Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн 2025 оны арваннэгдүгээр сард ингэж мэдэгдсэн. Түүнээс өмнө ч цахилгаан станцуудад болсон эмгэнэлт дэлбэрэлт, осол, доголдол эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох төслүүдийг 20-30 жил гацаасан цаад эзэдтэй холбоотой. Энэ  нь санаандгүй тохиолдол биш. Энэ салбарт гадна, дотнын улс төр-эдийн засгийн бүлэглэл, тэднийг удирддаг далд гарын нөлөөлөл өндөр байгааг Ерөнхий сайдын хувьд хэлсэн. Гэтэл 2026 оны гарангуут Монгол Улсын Төвийн бүс тоггүй болж, нийслэл хот харанхуйлан, хөлдөх дөхөв.

Тэгвэл аливаа юм сайн, муу хоёр талтай байдаг жишгээр эрчим хүчний салбарт тохиосон томоохон гамшиг хэд, хэдэн хулгайн хэрэг, улс орны хөгжлийн төслүүдийг гацаагчдын нэрийг тодруулаад өглөө. Улс орны зүрх судас, хөгжлийн суурь байх ёстой эрчим хүчний салбарт бугшсан хулгай луйврыг тоггүй харанхуй суусан өдрүүд гэрэлтүүлээд өглөө.

Энэ хугацаанд цахилгааны төлбөрийг нэмж, 560 орчим тэрбум төгрөг олсон ч шинэчлэл хийгээгүй, 10 аймагт дулаан цахилгаан станц барих 110 сая ам.долларын санхүүжилт үр ашиггүй болсон зэрэг томоохон хулгайн хэргүүд ил болсон. Мөн  цахилгаан станцын шинэ эх үүсвэрийн төслүүдийг гацаасан улстөрчид бие биенээ зааж нэрлэсэн. Хулгайч хамгийн түрүүнд “Хулгайчийг бариарай” гэж чангаар хашхирдаг гэдэгчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Эрчим хүчний яамныг толгойлж байсан улстөрчид сүүлийн 30 гаруй жилд ямар, ямар төсөл гацааснаа олон нийтийн сүлжээнд ээлж дараалан илчлэх болов.

Зарим нь хэвлэлээр эрчим хүчний системийн дампуурлын хөрсийг өнгөрсөн 30 жилд хэрхэн бэлдсэнээ уралдан ярьцгаах маягтай. Энэ дашрамд, Монголын нийгэм эрчим хүчний салбарт хулгай нүүрлэснийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөв. Хулгайг дагасан хардлагууд газар авч, хувийн хэвшлийн төслүүдийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд улс чанартай цахилгаан станцын ажлуудыг гацаасан. Хувийн хэвшлийн станцуудыг зохион байгуулалттайгаар магтан сайшааж, 20-25 жил өндөр ашиг хүртэхийг урьтал болгон, цахилгааны төлбөрийг нэмсэн гэдгийг эрчим хүчний салбарын инженерүүд ил цагаан хэлэх болов.

Эхэнд хэлсэнчлэн Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд ч ийм мэдээлэлтэй байгаа гэдгээ нуугаагүй. Шалгаж эцэслэх үүргийг хууль хяналтын байгууллагынханд өгсөн улс төрийн манлайлал мэт. Гэвч өнөөдөр хэдхэн хүнийг барьж хориод эрчим хүчний системийн хэмжээнд бугшсан хулгай арилахгүй. Харин хулгай хийх боломжийг нь хязгаарлах хэрэгтэй. Жишээ нь, нүүрс, төмөр замын адил эрчим хүчний салбарын гэрээнүүдийг ил болгох хэрэгтэй. Ил болсон мэдээллүүд дундаас төр, хувийн хэвшлийн цахилгаан станцууд хямралын үед тос, усаараа ялгарч байгаа шиг улс оронд нийгэм-эдийн засагт асар  их хохирол учруулж буй хулгайн гэрээнүүд тодроод ирнэ. Тэр цагт цахилгааны хомстолоор далимдуулан нийтийг хүлцэнгүй болгосон эрчим хүчний төслүүд тодроод ирнэ. Ингэж энэ салбар дахь хулгайг нэг мөр цэцэглэхгүйгээр нэг удаа 30 хоногийн үүрэг өгөөд нэмэргүй.

ХОМСТОЛООС ХҮЛЦЭНГҮЙ ХҮРТЭЛ

Цахилгаан тасрав. Хэд хэдэн үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж шатжээ. Үйлдвэрлэл зогсов. Төхөөрөмжийн засварын зардлаас эхлээд компани олох орлогоо алдсан. Дэлгүүрийн лангуун дээр байрлуулах ёстой байсан бараа бүтээгдэхүүн тасалджээ. Эрчим хүчний системийн доголдол ийнхүү зах зээлийн гинжин хэлхээг эвдэв.

Гадаадын томоохон хөрөнгө оруулагч Монголд үйлдвэр байгуулахаар судлав. Гэтэл “эрчим хүчний эх үүсвэрийн хувьд эрсдэлтэй” хэмээн төслөө зогсоолоо. Үйлдвэрээ бариад ашигтай ажиллахаар байсан. Гэвч эрчим хүчний эрсдэл бодитоор нүүрлэх онцгой нөхцөл гэж үзэн буцав. Энэ бол улс орон даяар тохиосон гамшгийн нэгээхэн хэсэг. Улс орны аюулгүй байдлын том суурь эрчим хүч салбар олон жил ийм үлгэн салган байдалтай явж ирсэн. Сүүлийн арав хүрэхгүй жилд улсын тал нь тоггүй болж, нийслэл хот хөлдөх шахсан гамшгийн давтамж ойртлоо. Эрчим хүчний дутагдал төр, нийгэм, эдийн засгийн үйл явцыг доголдуулах хүртэл улс үндэсний аюулгүй байдалд маш ноцтой нөлөөлж эхлэв.

Харамсалтай нь, өнгөрсөн долоо хоногийн адил өнөөдөр өөр нэг станц дэлбэрч мэдэх эргэлзээтэй ирээдүй биднийг хүлээж байна. Өнөөдөр ч Монголын зүрх болсон цахилгаан станцууд аваарын байдалтай ажиллаж байгаа. Яг одоо танай гэрт цахилгаан тасарч болзошгүйг мартаж болохгүй гэсэн үг. Энэ нь иргэдийн хийж боломж, улс орны ирээдүйн хөгжлийг боомилж байна.

Нийгмийн уур амьсгалын үед “V дулааны цахилгаан станц”, “Баянгийн цахилгаан станц”, “Тавантолгойн станц”, магадгүй “Энгийн голын усан станц”, бүр “Атомын цахилгаан станц” гэсэн төслүүд гоё сонсогдох нь дамжиггүй. Цөхөрсөн хүлцэнгүй нийгмээр хөрсийг нь бэлдсэн цагт төслөө эхлүүлэх нь улс үндэстнийг аврагч баатар мэт харагдаж магадгүй юм. Гэхдээ эрчим хүчний салбарын алдаа завхарлыг засаж, хулгайн хэргүүдийг давтахгүйн тулд шинэ станцын төслөө анхнаас нь ил тод, нээлттэй явуулах хэрэгтэй. Жишээ нь, хамгийн эргэлзээ төрүүлж буй Бөөрөлжүүт, Баян, Дулааны V станцын гэрээнүүдийг ил болго.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

xyychnui Opoc tool yyj opug ni oldgyi bolloo,abtmt goojyylj? 2026-02-04 50.147.160.114

Xylgaichduin UUpchlult texnik texnlogi,Kamer ,Tylxyyree
ebdex zorilgotoig,tsn ycn.

Avatar

Иргэн 2026-02-04 66.181.190.35

Эрчмийн идээ бээрийг шахаж дийлэхгүй байхаа даа. Мөнгөтэй хүн ял авдаггүйг түмэн олон харлаа үзлээ жигшлээ…

Avatar

Гоо 2026-02-04 103.140.11.89

тавинбэх ТЭХ-ний салбарын идээ бээрний толгой нь уу?эсвэл үндсэн голомт нь уу?

Avatar

Нэргүй 2026-02-04 202.55.188.102

1 JISHEE 4 STANTSIIN DARGA TOMORHUYAGIIG AVAAD UZII 2000 HORMOIGOO CHIRSEN HAR KURTKTAI TSALINGAAS OOR ORLOGOGUI NOHOR BAISAN ODOO TERBUM TERBMIIN TOGROGIIN MARGAAN UUSGEED YAVJ BNA TOR ENE HUGTSAAND HEDEN TOGROGIIN TATVAR TOLSON BAIGAAG IL GARGAH HEREGTEI ???? UE UEIIN SAID DARGA SHALGAAD HORONGIIG NI HURAAJ AVAAD ERCHIM HICHNII SALBART OG

Avatar

Нэргүй 2026-02-04 172.58.244.36

Хагас 100 жилийн турш Эрчим хүчний бүх төслийг гацааж ирсэн Оросын тавиулуудыг баривчлах хэрэгтэй !!! Зарим хөгшчүүл нь үхсэн, одоо амьд бгаа Женко, Даьаасүрэн, тал бичээч, Сүх жанжны гуч авгай гм этгээдүүд, тэдний гар хөл болсон сэтгүүлчдийг илчлэн шийтгэвэл зохино.

Avatar

Нэргүй 2026-02-04 138.252.29.36

эхлээд ИХ ЗГ гэдэг үл бүтэх этгээдүүдийн нуувч үүрийг ухаж вөнхөж хөөж гаргаж эхлэ дээ

Avatar

Зочин 2026-02-04 202.179.18.159

Идээ бээр бүх салбарт байнаа байна төрийн 3 өндөрлөг үүнд шийдвэртэй арга хэмжээ авч чалахгүй байна.

Avatar

Эрднээ 2026-02-04 103.229.122.190

Чойжилсүрэнгээс эхлэх хэрэгтэй. Хулгай, авилгалын мөнгөнөөс өндөр хувь хүртдэг болохоор тэд нар нь зогсддоггүй байхгүй юу. Сайд нь авилага авч хулгай хийдэггүй байсан бол гээд бодолдоо

Avatar

Нэргүй 2026-02-04 66.181.164.23

Тавинбэх мэтийн идээ бээрүүд тансагласаар та бид лаа барьсаар…эцсийн эцэст та нарын хохь 30 жил МАН хулгайч нарыг сонгосон та нарт одоо ирээдүй байхгүй, эрээний 1 муж болно удахгүй өрөндөө

Avatar

Нэргүй 2026-02-04 202.179.26.184

Барьж байгаа станцуудыг зогсоох даалгавар авсан сэтгүүлчид шударга ёс ярьж зогсоодог. Өмнө ийм л байсан. одоо ч адил. Явж байгаа төслүүдээ зогсоож, дараа нь яахав.

Avatar

Нэргүй 2026-02-04 66.181.187.133

үнэ тариф нэмэхгүйгээр алдагдалгүй яваад байх бүрэн боломж байж л байгаа буруу хүмүүс л дотор нь шургалсан болоод зориуд алдагдалд оруулж байдаг биз буруу муу хүмүүс хортой хичнээн мэргэжлийн хүн байсан ч

Avatar

Z 2026-02-04 66.181.189.104

Эрчим хүчний салбартаа бишээ Энэ төр барьж байгаа МАН гэж идээ бээр нь бугшссан муу муухайн үүр уурхай болсон нам байна. Энэ намыг л байхгүй болгох хэрэгтэй.

Avatar

Зочин 2026-02-04 103.168.34.164

энэ салбарынхан монтёроосоо эхлээд шат шатандаа бүгд авилгачид хулгайчууд. цахилгаан хулгайлахыг жирийн нэг иргэн хийж чадахгүй. эрчим хүчинд ажилладаг хүнтэй айлд очоод шалгахад ихэнх нь тог хулгайлж байгаа

Avatar

Нэргүй 2026-02-04 66.181.190.198

Дараа , дараагийн он жилүүдийн өвлийг УБ хот минь яаж давах вэ ? Хамгийн чухал нь энэ шүү!!!

Avatar

Салбар 2026-02-04 202.9.46.99

Дан ганц салбарын идээ бээр биш, МАН нам засагийн идээ бээр, өт ярыг шахах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2026-02-04 59.153.112.94

АНУ нь Монголын эрчим хүчээр оролдоод байгаа. Сүүлийн үеийн гэмтлүүд Америкийн оролцоотой байх

Avatar

Нэргүй 2026-02-04 202.126.88.164

Цахилгааны хулгайч нар түгээх сүлжээгээр дүүрэн онц байдал тогтоож бүх дарга инженерүүдийг шалгах хэрэгтэй бна

Avatar

Нэргүй 2026-02-04 202.126.88.164

УБЦТС ТӨХК авилга хулгайч нарын үүр болсон газар даа. ЦДҮС ТӨХК бас ялгаа бхнүй хуогайчид өөрсдийн шахаа бизнесээ тэтгэх сүлжээ мафиа бий болгосон

Avatar

Иргэн 2026-02-04 66.181.182.222

Энэ бол МАН бодлогоор хийж ирсэн луйвар хулгай!!! МАН сөнөтүгэй

Avatar

Сэтгэгдэл ижил юм алга. Элбэг тарьагаа 2026-02-04 80.83.235.70

Үе үеийн станцын дарга нарын гэрт үзлэг хийвэл Монголын ард түмэн шоконд орно. Тэд ноймер нэг баячууд дараа нь улс төрчид гааль цагдаа прокурор нар орно

Avatar

Нэргүй 2026-02-04 202.9.47.72

нохойноосоо дор гуйлгачид

Avatar

cmjy& 2026-02-04 50.147.160.114

Prkltni baingin#;

Avatar

Нэргүй 2026-02-04 66.181.160.32

МАН байгаа цагт ямарч авилга хулгай алга болохгүй өөр хэлбэрт л шилжинэ.

Avatar

Нэргүй 2026-02-04 66.181.189.63

Яг л ийм юм бичиж гацаадаг байхгүй юу? Гэрээг ил тод болго гэж солиорооод эхэлнэ дээ

Avatar

Нэргүй 2026-02-04 103.57.93.139

хомсдол гэж бичнэ. сэтгүүлч нар нь зөв бичих дүрмээ мэдэхгүй бол bolortoli суулгачихмаар юм.

Avatar

Нэргүй 2026-02-04 59.153.114.122

Эрчим хүчний төслүүдийг гацаасан эзнийг нэрээр нь дурдаж илчлэн бичихгүй бол ийм хий хоосон хөөс шиг юм бичсэнээс бичээгүй дээр!!! Үүнийг чинь 7 буудлын Должин чавганц ч мэдэж л байгаа!!

Avatar

Нэргүй 2026-02-04 66.181.182.131

Эрчим хүчний идээ бээрийн гол цөм нь хулгайч Чойжилсүрэн. Авилга авчаад сайдаар байлгаад байгаа гэж ард түмэн ойлгож байна. Хүрэлсүх ЗГ-ын томилгоонд оролцохоо болимоор юм.

Avatar

Нэргүй 2026-02-04 80.83.235.70

Үе үеийн станцын дарга нарын гэрт үзлэг хийвэл Монголын ард түмэн шоконд орно. Тэд ноймер нэг баячууд дараа нь улс төрчид гааль цагдаа прокурор нар орно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж