"Түрээсийн дугуйн үйлчилгээнд суралцахад нэлээд цаг орох бололтой" | News.MN

"Түрээсийн дугуйн үйлчилгээнд суралцахад нэлээд цаг орох бололтой"

"Түрээсийн дугуйн үйлчилгээнд суралцахад нэлээд цаг орох бололтой"

"Түрээсийн дугуйн үйлчилгээнд суралцахад нэлээд цаг орох бололтой"

1965 оноос Голланд улсын Амстердам хотод эхэлж байсан түрээсийн дугуйн үйлчилгээ хүрээгээ улам бүр тэлж өнөөдөр дэлхийн 600 гаруй хотод амжилттай хэрэгжиж байна. Орчин үеийн хотуудын хандлага автомашинаас зайлсхийж нийтийн тээвэр, унадаг дугуйг илүүд үзэх болжээ. Улаанбаатар хот ч гэсэн ялгаагүй орчин үеийн шинэ чиг хандлагуудыг нийтийн тээврийн салбарт шат дараатай нэвтрүүлж байгаагийн тод жишээ “Ubike” түрээсийн дугуйн үйлчилгээ юм.

“Шарк танк” нэвтрүүлгийн шилдэг оролцогч Никель Ганбаа буюу Г.Дашням “Дугуйн зам” дэд хөтөлбөрийн хүрээнд “Түрээсийн дугуйн үйлчилгээ” бий болгох “Ubike” төслийн сонгон шалгаруулалтад тэнцсэн. Ийн түрээсийн дугуйн үйлчилгээ өнгөрсөн долдугаар сарын 9-ний өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн юм. Түрээсийн дугуй хэрэглээнд нэвтрээд сар гаруйн хугацаа өнгөрсөн ч дугуйг хулгайлах, эвдлэх  зэрэг тохиолдлууд гарах боллоо.

Дээрх асуудлаар бид “Никель Ганбаа” компанийн үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Г.Дашнямтай ярилцлаа. 

наймдугаар сарын дундуур 100 ширхэг дугуй дахин үйлдвэрлэж, худалдаанд гаргана

-Түрээсийн дугуй хулгайд алдагдах болсон талаар яриагаа эхэлье?

Одоогоор нийт 28 дугуй алга болоод байна. Зарим алга болсон дугуй нь эргээд олддог, зарим нь олддоггүй. Зогсоолууд дээрээ тогтмол дугуйтай байлгахын тулд зогсоолоос бусад газар үлдээсэн дугуйнуудаа цуглуулахдаа байршил тогтоогчийг ашигладаг. Бүх дугуй байршил тогтоогчтой. Хулгайлсан тохиолдолд баригдахгүй байна гэж байхгүй. Ихэвчлэн гэр хорооллын иргэд дугуйны байршил тогтоогчийг салгаж хаяаад дугуйг нь хашаандаа аваачсан байдаг. Байршил тогтоогч нарны хавтангаар цэнэглэгддэг учраас гадаа байх зориулалттай. Энд тэнд байрны орцонд оруулаад орхичихоор байршил тогтоогч ажиллахаа больчихдог тохиолдол бий.Харин сүүлийн үед хулгайлахаас илүүтэйгээр дахин ашиглах боломжгүй болтол эвдлэх тохиолдол гарч байна.

-Тэгэхээр дугуйны хохирлыг хэн барагдуулна гэсэн үг вэ?

-Түрээсийн дугуйнууд “Хаан даатгал” компаниар даатгагдсан учраас даатгалын компаниас бүх зардлыг гаргаж өгч байгаа. Мөн бид цагдаагийн байгууллагад хандсан.

-Мэдээж, түрээсийн дугуй үйлчилгээг зөв ашиглаад сурсан байнгын үйлчлүүлэгчтэй болсон байх?

-Ер нь соёлтой хэрэглэдэг хүмүүс нь эвдэлж хулгайлдагаасаа илүү олон  шүү. Хотоор манай дугуйг унаад явж байгаа олон хүнтэй таарч байна. Анх хэрэглээнд нэвтрүүлж эхэлсэн цагаас байнгын хэрэглэдэг болсон олон ч хүн байгаа. Нэг зогсоол дээр арван дугуй байрладаг.

Хүн унаад явлаа гэхэд тэр зайд 4-5 сэлгээний дугуй аваачиж тавьдаг. Хэрэглэгч ихтэй болохоор эргэлт хурдан байдаг юм. 28 ширхэг дугуй алдагдсан болохоор ачаалал харьцангуй нэмэгдэж байна. Эдгээр дугуйг олно, нөхөн олговрын асуудал гэхээр цаг алдах талтай. Иймээс наймдугаар сарын дундуур 100 ширхэг дугуй дахин үйлдвэрлэн гаргана. Нэгэнт хэрэглэгч нэмэгдэж байгаа учраас дугуйныхаа тоог нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ өвөл нэлээн олон дугуй үйлдвэрлэнэ. Одоо хэрэглэж байгаа хүмүүсийн идэвхийг харахад ирэх жил нийслэлд 500-600 ширхэг дугуй үйлдвэрлэж байж хүмүүсийн  эрэлт хэрэгцээг хангана гэж үзэж байгаа

 -Энэ жилдээ түрээсийн дугуйн  хамрах хүрээ  зөвхөн хотын төв хэсгээр л хязгаарлагдах уу?

-Тийм ээ. Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, Хүүхдийн урлангаас Зайсан хүртэл тойрогт явж байгаа. Мэдээж, 2019 онд тойрог нь нэмэгдэнэ. Жил жилээр тойргоо томруулаад дугуйныхаа тоог нэмээд явна. Хэдий  тулгарч байгаа асуудал байгаа ч дор нь шийдээд явж байгаа. Тодорхой хэмжээгээр нийслэлийн иргэдийн хэрэглээнд зориулж байгаа учраас иргэдийн оролцоо хэрэгтэй. Зөвхөн бид нар хойноос нь хөөцөлдөөд явахаас илүүтэйгээр эдэлж хэрэглэж байгаа хүмүүс зогсоолоос аваад зогсоол дээр нь тавьдаг. Ариг гамтай  ханддаг бол бас өөр шүү.

Хамрах хүрээнээс гадуур хаягдсан дугуйнууд алга болж эвдэрдэг

-Ингэхэд зогсоолынхоо тоог нэмсэн үү?

-Бидний зүгээс зогсоолынхоо тоог аль болохоор нэмэхийг хичээж байна. Анх эхлэхдээ арван зогсоолтойгоор эхэлж байсан бол өнөөдрийн байдлаар 17 зогсоолтойгоор үйл ажиллагаа явуулж байна. Энэ сарын дундуур нэмэлтээр 22-30 зогсоол нэмнэ. Албан газар болон үйлчилгээний газруудын гадаа ашигладаггүй хоосон зогсоол эсвэл дугуйн зогсоол их байдаг. Эдгээр зогсоолд дугуйнуудаа тавих талаар тухайн албан байгууллагын хүмүүстэй ярилцаж байгаа. Заавал төмөр зогсоол гэхээсээ илүүтэй бэлэн байгаа зогсоолыг ашиглахыг хичээж байна даа.

Хамрах хүрээнээс гадуур хаягдсан дугуйнуудыг сайн дураараа зогсоолд тавьдаг хүмүүс байдаг гэж сонссон?

-Зарим хүмүүс дугуйг зогсоолтой газраас нь  унаад зогсоолгүй газар тавьчихдаг. Ийм тохиолдолд  дугуйг унаад хамгийн ойрхон зогсоолд  байршуулдаг хүмүүс байдаг. Эдгээр хүмүүстэй зориулаад удахгүй бонус өгдөг болно.

-Ямар?

-Хамрах хүрээнээс гадуур дугуй унах үед 500 төгрөгөөр торгодог. Торгуулийн 500 төгрөг нь дугуйг зогсоолд байршуулсан хүний  дугуй унах данс руу орно гэх мэтчилэн аппликейшны хөгжүүлэлт нэмэлт зүйлс хийгдэж байгаа. Мөн энэ сарын дундуур дугуй захиалах гэсэн шинэ цэс нэмэгдэнэ. Жишээ нь, Бат өдрөөр дугуйгаа захиаллаа гэж бодоход түүнээс өөр хэн нэгэн захиалсан дугуйг унахгүй гэсэн үг. Энэ хэмжээгээр Батын хүлээх хариуцлага нь ихэснэ.

-Бүтэн өдрийн хураамж  хэдэн төгрөг байх бол?

-6000 мянган төгрөг төлөөд бүхэл өдөржингөө унаж болно.

-Ер нь хамрах хүрээнээс гадуур хаягдсан дугуйнууд ихэвчлэн алга болдог гэсэн үг үү?

-Хамрах хүрээнээс гадуур хаягдсан дугуйнууд алга болох эвдрэх тохиолдол их байгаа учраас тойргоос аль болох гаргахгүйг хичээж байгаа. Мэдээж өдөр тутамдаа засварын ажлыг хийгээд явдаг. Удахгүй хамрах хүрээнээс гарах л юм бол дугуйны дохиолол дуугардаг болгоно.

Түрээсийн дугуйн үйлчилгээнд суралцахад манайхны ухамсар, соёлд нэлээд цаг орох бололтой

Эвдрэл дундаас ямар төрлийн эвдрэл дийлэнх нь байна вэ?

-Хамгийн ихдээ дугуй хагарч байна. Хагарсан дугуйнуудаа дор дор нь засаад явж байгаа. Унаж яваад дугуй нь хагарчих юм бол утасны апплейкшн дээрээс дугуйн гэмтэл мэдээлэх гэсэн цэс рүү ороод дугуйны дугаар зэрэг мэдээлэхээр оператор хийж байгаа хүмүүст мэдээлэл нь ирдэг. Ингээд бид нар хүмүүсээ явуулж засуулдаг учраас эвдрэл гэмтлүүдийг хурдан засдаг.  Хүмүүсийн хэрэглээ бид нарын тооцоолж байснаас харьцангуй гайгүй байна. Мөн дугуй хагарлаа гээд бид хэрэглэгчдээс нэмж төлбөр авахгүй байгаа. Учир нь энэ бол гарч болох эрсдэл гэдгийг бид тооцоолсон. Мэдээж даатгалтай  учраас дампуураад үйлчилгээгээ зогсооно гэсэн зүйл  байхгүй. Үйлчилгээгээ нэгэнт эхлээд явсан учаас энэ үйлчилгээгээ  олон хүмүүст хүргэх, цаашдаа улам сайжруулах зорилготой ажиллаж байна.

-Дугуй ихээр хагарч байна гэлээ. Иргэд дугуйн замаар явахгүй байна гэсэн үг үү, эсвэл дугуйн зам хангалттай байхгүй байна уу?

-Одоо байгаа тэмдэглэгээтэй дугуйн замуудаар хүмүүс их явж байгаа харагддаг. Хуучин байгаа дугуйн замуудыг шинээр тавьж байгаа дугуйн  замтай холбох ажлууд Нийслэлээс хийгдэж байгаа.

-Түрээсийн дугуйн үйлчилгээ хэдэн сар хүртэл ажиллах вэ?

– Аравдугаар сарын дунд хүртэл үргэлжилнэ. Дараа жилээс эхлээд дөрвөөс аравдугаар сар хүртэл үргэлжилнэ.

-Иргэддээ хандаж юу гэж хэлмээр байна?

-Түрээсийн дугуйн үйлчилгээнд суралцахад манайхны ухамсар, соёлд нэлээд цаг орох бололтой. Бид ч үйлчилгээгээ улам сайжруулахыг хичээж ажиллана. Гол нь зогсоолдоо авчирч тавиад, дүрмийн дагуу унаж хэрэглээсэй гэж л хүсэж байна.

 

"Болор дуран"-аар шалгав.

47 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-08-08 66.181.161.1

Зарим нь яасан ч муухай хүмүүс юм бэ дээ. Дараагийн хүн нь хэрэглэхийн аргагүй болтол нь эвддэг гэж байна. Монгол хүний нэг тийм балиар авир байна аа

Avatar

Зочин 2018-08-08 66.181.161.5

Амжилт хүсье

Avatar

Зочин 2018-08-08 103.10.21.93

яаж авч яаж төлбөрөө хийдэг,хамрах хүрээ зогсоолын цэгүүд явах маршрут гээд бүх юмаа тайлбарлахгүй бол ойлгоогүй хүмүүс яаж ч мэднэ шүү дээ.

Avatar

Зочин 2018-08-08 66.160.201.47

manai ajil deer 1 dugui sar garan bolloo surag sonsoxnee neg sogtuu nuxur xayad yawj baigaa xaragdsan gesen OSNAUG

Avatar

zochin 2018-08-08 202.21.102.98

tegvel zogsool deer ni avaachaad tavichaach\n

Avatar

100 жил 2018-08-08 2.136.17.240

ҮХЭР сүргүүд соёлжход 100 гаруй жил шаардлагатай байна. Ж:ёвропт аль дивангарт үхсэн латин америк африкт нүд аниж буй христийн шашин монголд ид цэцэглэж байх жишээтэй

Avatar

Зочин 2018-08-08 202.21.106.111

Зогсоолуудаа камержуулчих, хэн авсан хэн эвдсэн асуудалгүй...

Avatar

Зочин 2018-08-08 202.131.225.150

Амжилт. Сайн нь муугаасаа их байдаг шүү.

Avatar

Зочин 2018-08-08 202.21.102.218

зогсоолийн тоо маш муу байна үүнийг шийдэх хэрэгтэй зосоол дээр эвдэрсэн дугуй зөндөө байна. зогсоол сайн нэмэхгүй байгаа 500 төгрөгөө авах гэсэн шалтгаан уу

Avatar

Зочин 2018-08-08 59.152.152.51

Хүн дүрст оркууд нийгэмшиж, хүн шиг ухамсартай болохыг хэзээ харах юм бол доо. 100 жил 1000 жилийн дараа юу? Түрээсийн үйлчилгээ гадаадад бол ямар ч асуудалгүй л байдаг юм байна лээ. Монголд яахаараа болдоггүй юм бэ? Хүнээсээ дутахгүй маш олон орктой учраас.

Avatar

Batta 2018-08-08 108.173.32.53

Амжилт хүсье. Маш сайхан үйлчилгээ манайх шиг түгжрэлтэй газар.

Avatar

Зочин 2018-08-08 202.179.25.177

шаварт унасан НИ Гамбаа тэсээд даваарай.дараа нь машин түрээсэлдэг болж томроорой.амжилт

Avatar

Зочин 2018-08-08 64.119.21.132

Ene hunii zuultiig soliod, arai tom podvalk avj ugyoo manaihaan handiv tsugluulii

Avatar

Зочин 2018-08-08

заа яааахвэээ

Avatar

2018-08-08 124.41.67.231

чи тэнэг үү

Avatar

Зочин 2018-08-08 182.160.37.117

bagadsan podvoolk dongio hyzyynii zyylt ene er ni heviin hyn monyy aain.

Avatar

Зочин 2018-08-08 182.160.37.117

mongolchuud baruun evropiin ondor hogjiltei ornuudiin tsagaachid bus yndsen irgediin uhamsar setgehyin tyvshind hyrehiin tuld naad zah ni 500 jil shaardlagtai.

Avatar

Зочин 2018-08-08 202.131.227.42

GOy baina. Amjilt husye

Avatar

Зочин 2018-08-08 182.160.37.117

dugui yaahvee ene odoo hyzyyndee yuu zyytsiin be haha

Avatar

Зочин 2018-08-08 202.70.42.102

хаха\n

Avatar

Зочин 2018-08-08

эвдэрсэн дугуйнд хийх запас резинүүд\n

Avatar

saraa 2018-08-08 66.181.182.106

good

Avatar

Зочин 2018-08-08 122.201.23.75

tvreesiin umand mongolchuud horlontoi handdag\n

Avatar

дугуй 2018-08-08 202.131.243.190

Монголчууд ухаантай удахгүй сурчихна. Жилийн дараа гэхэд ийм асуудал гарахаа болино. Амжилт.

Avatar

Зочин 2018-08-08 202.179.26.201

Энэ ганц Никель Ганбаагийн асуудал биш, мөн ганц дугуй түрээсийн асуудал биш. Бидний монголчуудыг соёлжуулах, нийгэмшүүлэх ач холбогдолтой ажил учраас хүн бүр, дугуй унадаргүй хүн ч гэсэн аль болох дэмжиж, хэрэгтэй үед мэдээлэл өгч байя. Мөн цагдаагийн байгууллага маань онцгой анхаархл хандуулбал их сөйнсан. Энэ залуусыг дэмжээоэй, тэгэхгүй бол манай оркууд хулгайлж, эвдсээр байгахд эднийг бүр залхаачих вий

Avatar

hehe 2018-08-08 182.160.34.224

ugiin hulgaich novshnuud l hulgailj bgashd engiin irged bol tegne gj bhgu tsagdaa nariin meddeg tanidag bolchihson nogoo nertei heden hulgaich nar l bga

Avatar

Зочин 2018-08-08 202.9.41.170

ЭХЛЭЭД АВТОБУСАА ЦЭГЦЭЛ ЮУН ДУГУЙ

Avatar

Зочин 2018-08-08 209.89.142.82

Үргэжлүүлээд байгаарай. Автобусанд урдуур сууж, карт уншуулж сурах соёлд хүртэл ард түмэн суралцсан. Дугуй унах соёлд 2 жилийн дотор л сурна. Хүмүүс сурнаа, гол нь битгий шантраарай. Амжилт хүсье.

Avatar

Зочин 2018-08-08 66.181.176.162

Никель Гамбаа битгий шантраарай.Ажлаа үргэлжлүүлээд байгаарай.Хот маань өнгөтэй өөдтэй болох доо болно.

Avatar

Зочин 2018-08-08 27.123.214.104

1-рт дугуйн зам алга. Дугуй унаж яваад эрүүл мэндээрээ хохирох эрсдэлд орох хүн олдохгүй байхаадаа. 2-рт Дугуйг бол хүмүүс унах дуртай унахдаа аюулгүй байдлаа бодож амралтын өдрүүдээр чөлөөтэй замааар унаж байгаа.

Avatar

Зочин 2018-08-08 27.123.214.109

Manai mongol humuus iim niitiin heregleeg zohih esoor ni ashiglaj surhad heden 10 jul oroh baih esvel hatuu zahirgaadalt l tohirno, denduu huvia bodson archaagui mal shig humuus, niitiin ezemshliin yumnd zuv handdaggu, bie biendee daisagndag iim humuuste uls hugjliin tuhai yriad ch hereggu

Avatar

Зочин 2018-08-08 122.201.23.75

mongolchuudiin tarhind udur bolgon niigemshij, delhiin hugjiltei hul niiluulj amidrahiig ene olon Tv uudeer zalhtal zaaaj baih heregtei. Odoonii Mongolchuud bol Tsogt taij kinon deer gardag evdlen suitgedeg lam naraas yalgarah yumgui bolson.

Avatar

Зочин 2018-08-08 58.108.114.186

Гадаадад ихэнхдээ түрээсийн дугуй нь хэрэглэх хүнгүй болоод зогсоол дээрээ олноороо сул зогсож байгаа харагдсан, сайн суддах хэрэгтэй юм шиг санагдсан шүү, амжилт хүсье

Avatar

Зочин 2018-08-08 66.181.181.10

Гадаадад хүмүүс ажилдаа өглөө 6, 7-н хооронд явдаг. Ажил эхлэх, дуусахад л дугуй их хэрэглэгдэнэ. Бусад үед овоороод байж байдаг. Дугуйны копманиуд нь шөнө хамгийн их ажил, ачаалал ихтэй байдаг. Учир нь өглөө хүмүүс дугуй унаад ажилдаа гарахад дугуйнууд бэлэн байх ёстой

Avatar

Зочин 2018-08-08 73.231.241.51

Naad ovoordog duguinuud chin zuvhun Hujaa-d l bga

Avatar

Зочин 2018-08-08 66.181.170.34

Манай Монголчуудын амьдралын хэмнэл нь бүгд зүгээр юм авах хэрэглэх ашиглах хулгайлах юмны завсраас мөнгө унагах ийм л болсон харамсалтай том дарга нар нь том [Хориотой Үг] жижиг энгийн ард нь жижиг [Хориотой Үг] нар бид яаж хөгжинө дөө...\n

Avatar

Зочин 2018-08-08 64.119.18.106

udahgui surah bailgui dee. duguig haa ch baihgui hench tanihaar uvurmuts hiitstea bolgochihvol hullgailah n bagasah baih shuu

Avatar

Зочин 2018-08-08 27.123.214.2

Ядаж хороолол, зам талбай зэргийг хийж байгаа хүмүүс дугуйны замын талаар санаа зовдог болох юм байна да

Avatar

Зам хөгжил 2018-08-08 203.91.115.39

2019-2020 ОН ЗАМ ХӨГЖИЛ ШИНЭЧЛЭЛ ЖИЛ БОЛГОЕ !!! ХОТЫН БҮХ ЗАМ , ГАРЦ ОРЦ , ХОРООЛОЛ ДОТОРХИ, ГУДАМЖ ТАЛБАЙ. ДУГУЙН, ЯВГАН ХҮНИЙЙХ ГЭЭД ХЭДЭН ХАРИУЦЛАГАТАЙ , ЧАНАРТАЙ ХИЙДЭГ КОМПАНИД ӨГӨӨД ДАРАА НЬ ЭВДЭРСЭН ТОХИОЛДОЛД ЭРГЭЭД ЗАСАХ ГЭРЭЭТЭЙ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ЯДАЖ 5 ЖИЛИЙН БАТАЛГААТАЙ ЗАМЫН ЧАНАР, ҮЗЭМЖ БАРИМТАЛДАГ БАЙХ ЕСТОЙ. МОНГОЛЧУУД ДЭЭЛЭЭ ЯМАР ЧАНАРТАЙ ҮЗЭМЖТЭЙ ХИЙДЭГ БИЛЭЭ ТЭРЭН ШИГЭЭ ӨНГӨ ҮЗЭМЖТЭЙ ЧАНАРТАЙ ЯВГАН ХҮНИЙ БОЛОН ДУГУЙН ЗАМАА ХИЙЕ! ҮҮНД СЭТГЭЛ Л ДУТААД БАЙНА.

Avatar

Зам хөгжил 2018-08-08 203.91.115.39

2019-2020 ОН ЗАМ ХӨГЖИЛ ШИНЭЧЛЭЛ ЖИЛ БОЛГОЕ !!! ХОТЫН БҮХ ЗАМ , ГАРЦ ОРЦ , ХОРООЛОЛ ДОТОРХИ, ГУДАМЖ ТАЛБАЙ. ДУГУЙН, ЯВГАН ХҮНИЙЙХ ГЭЭД ХЭДЭН ХАРИУЦЛАГАТАЙ , ЧАНАРТАЙ ХИЙДЭГ КОМПАНИД ӨГӨӨД ДАРАА НЬ ЭВДЭРСЭН ТОХИОЛДОЛД ЭРГЭЭД ЗАСАХ ГЭРЭЭТЭЙ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ЯДАЖ 5 ЖИЛИЙН БАТАЛГААТАЙ ЗАМЫН ЧАНАР, ҮЗЭМЖ БАРИМТАЛДАГ БАЙХ ЕСТОЙ. МОНГОЛЧУУД ДЭЭЛЭЭ ЯМАР ЧАНАРТАЙ ҮЗЭМЖТЭЙ ХИЙДЭГ БИЛЭЭ ТЭРЭН ШИГЭЭ ӨНГӨ ҮЗЭМЖТЭЙ ЧАНАРТАЙ ЯВГАН ХҮНИЙ БОЛОН ДУГУЙН ЗАМАА ХИЙЕ! ҮҮНД СЭТГЭЛ Л ДУТААД БАЙНА.

Avatar

Зам хөгжил 2018-08-08 203.91.115.39

2019-2020 ОН ЗАМ ХӨГЖИЛ ШИНЭЧЛЭЛ ЖИЛ БОЛГОЕ !!! ХОТЫН БҮХ ЗАМ , ГАРЦ ОРЦ , ХОРООЛОЛ ДОТОРХИ, ГУДАМЖ ТАЛБАЙ. ДУГУЙН, ЯВГАН ХҮНИЙЙХ ГЭЭД ХЭДЭН ХАРИУЦЛАГАТАЙ , ЧАНАРТАЙ ХИЙДЭГ КОМПАНИД ӨГӨӨД ДАРАА НЬ ЭВДЭРСЭН ТОХИОЛДОЛД ЭРГЭЭД ЗАСАХ ГЭРЭЭТЭЙ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. ЯДАЖ 5 ЖИЛИЙН БАТАЛГААТАЙ ЗАМЫН ЧАНАР, ҮЗЭМЖ БАРИМТАЛДАГ БАЙХ ЕСТОЙ. МОНГОЛЧУУД ДЭЭЛЭЭ ЯМАР ЧАНАРТАЙ ҮЗЭМЖТЭЙ ХИЙДЭГ БИЛЭЭ ТЭРЭН ШИГЭЭ ӨНГӨ ҮЗЭМЖТЭЙ ЧАНАРТАЙ ЯВГАН ХҮНИЙ БОЛОН ДУГУЙН ЗАМАА ХИЙЕ! ҮҮНД СЭТГЭЛ Л ДУТААД БАЙНА.

Avatar

Гэгээ 2018-08-08 203.91.115.39

Гэрэл гэгээ харагдаж эхэлж байна. Бид бүгдээрээ хамтран хотын хөгжилдөө анхаарч, хамгаалж байя. Чадах ядахаараа л хүн бүр зүтгэж байж амжилтад хүрнэ дээ Улаанбаатарын үдэш.. Бусад орны хотууд дандаа 100с дээш жил хөгжиж байгаа шүү. Биэнд гэрэл гэгээ байгаа.

Avatar

Гэгээ 2018-08-08 203.91.115.39

Гэрэл гэгээ харагдаж эхэлж байна. Бид бүгдээрээ хамтран хотын хөгжилдөө анхаарч, хамгаалж байя. Чадах ядахаараа л хүн бүр зүтгэж байж амжилтад хүрнэ дээ Улаанбаатарын үдэш.. Бусад орны хотууд дандаа 100с дээш жил хөгжиж байгаа шүү. Биэнд гэрэл гэгээ байгаа.

Avatar

Зочин 2018-08-08 50.235.147.186

Washington DC, NYC ntr-eer aylaad yavahad ene tureesiin duguig ni haanaas ch avaad unachihna bas haa saigui zogsooluudtai ih amar yum bnalee. Gudamjnii homeless humuusch ene duguig ni evdej suitgeed hulgailaad bgaa yum yuch baihgui. Manaihan yaduu blaa ch gsn uhamsartai boloh heregtei bnadaa. Busdiig horlohgui baih tuluvshiliin baga nasnaas ni suulgaad yavah heregtei bnadaa

Avatar

Хот 2018-08-08 203.91.115.39

Бид багаар ч болтугай дээшилж байгааг харахад сайхан байна.Сайн хүмүүс муугаасаа их байдаг тул бүү шантараарай. Баяр хүргэе.! Одоо ирэх жилийг зам хөгжил жил болгох хэрэгтэйг холбогдох хүмүүс анхаараасай.!

Avatar

Зочин 2018-08-08 103.57.92.93

hetsuudee, nusaa ch haana niihee meddeggvi gudamjnii nus niih tehniktei hvmvvs shvv dee.

Avatar

Irgen 2018-08-08 66.87.119.49

Dood taln 10 5 jil xeregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж