Оросын үүрэн телефоны МТС, “Мегафон”, “Вымпелком” (“Билайн”) компаниуд Орос дотор зорчих үед гар утсанд ирсэн дуудлагыг төлбөргүй болгохоор шийдсэнээ зарлалаа.
Эхлээд “Вымпелком” энэ наймдугаар сарын 20-ноос төлбөрөөс чөлөөлнө. Энэ оны дөрөвдүгээр сар хүртэл тус операторын Орос дотор зорчих үеийн ирсэн дуудлага нэг минутад таван рубль байсан бөгөөд дөрөвдүгээр сараас зорчиж байгаа бүсийн тарифаар үнэлэгдэх болсон байсан юм.
Есдүгээр сарын 1 гэхэд “Мегафон”-ий ихэнх хэрэглэгчийнхээ ирсэн дуудлагыг чөлөөлж, үлдсэнийг есдүгээр сарын 15 гэхэд чөлөөлөхөөр зэхжээ.
Харин МТС-ийн хувьд тодорхой хугацаа хэлээгүй ч “ойрын үед” гэсэн хариу хэлжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ