Чеченийн хүүхдүүд хамгийн эрүүл

Хуучирсан мэдээ: 2018.08.08-нд нийтлэгдсэн

Чеченийн хүүхдүүд хамгийн эрүүл

Чеченийн хүүхдүүд хамгийн эрүүл

ОХУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээгээр 14 хүртэлх насны хүүхдүүдийн эрүүл мэндийн талаар хийсэн судалгаагаар хамгийн эрүүл хүүхэдтэй бүс нутгаар Чечень тодорчээ.

2017 оны дүн мэдээгээр Чеченийн 100 мянган хүүхдэд 62 969,7 тохиолдол бүртгэгдсэн ажээ. Чеченийн дараагаар хамгийн эрүүл хүүхдүүдтэй бүс нутгаар Кабардино-Балкария (115 723,7), Тува (125 022,2), Адыгея (132 902,7), Бурят (141 168,6) орсон байна.

Энэ үзүүлэлтийн эсрэг буюу хамгийн их хүүхдийн өвчлөлтэй бүс нутгуудаар Ненецийн тойрог  (352 120), Чукотскийн автономит улс (349 436,5), Карелия (337 077,2), Коми (335 574, Архангельск муж (333 831,2) оржээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж