Хариуцлагаар хаацайлж алагчилсан уу?

Хуучирсан мэдээ: 2018.08.08-нд нийтлэгдсэн

Хариуцлагаар хаацайлж алагчилсан уу?

Хариуцлагаар хаацайлж алагчилсан уу?

Өнгөрсөн баасан гарагт МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж М.Энхболд, Ц.Сандуй, А.Ганбаатар нарт ёс зүйн хариуцлага хүлээлгэх болсноо мэдэгдсэн. Ингэхдээ Ц.Сандуй, А.Ганбаатарыг Бага хурлаас чөлөөлөх тухай асуудлыг харьяалагдах намын байгууллагад нь тавьж, УИХ-ын дарга М.Энхболдод ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг Удирдах зөвлөлд хүргүүлэхээр болсон юм.

Тэгвэл VS буландаа МАН-ын гишүүн А.Ганбаатар, МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар нарын байр суурийг хүргэж байна.  

МАН-ын гишүүн А.ГАНБААТАР

 

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Д.БАТБААТАР

Нэгдүгээрт, Би Бага хурлын гишүүн биш. Хэрвээ манай нам ёс зүй ярих гэж байгаа бол үүнийгээ алагчлалгүй үнэн бодитоор ярих ёстой. Өөрөөр хэлбэл, хүний ярьсан зүйлийг сонссоны төлөө, харсны төлөө, хүнээр гүтгүүлсний төлөө бид нарт хариуцлага тооцох гээд байгаа нь үнэнд нийцэхгүй. Угтаа бол Ц.Сандуйд хоёр удаа хариуцлага тооцох гээд байна л даа. Энэ хүн ёс зүйгээ ухамсарлаж бүхий л сонгуульт ажлаа өөрийн хүсэлтээр өгсөн гэдгийг манай намынхан бүгд мэднэ. Гэтэл нэг хүнд хэдэн удаа хариуцлага тооцох гээд байгаа юм гэж асуумаар байна. Дээр нь өнөөдөр Монгол Улсын хууль хяналтын бүхий л байгууллага энэ асуудлыг бүтэн гурван жил шалгасны эцэст гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Энэ асуудлыг хийгээгүй юм байна гээд тогтоочихсон шүү дээ.

Гэтэл эд нар хүнийг хилсдүүлээд дахин, дахин хариуцлага тооцох гээд улайраад байгааг нь шударга бус гэж хэлмээр байна. Өөрөөр хэлбэл, Ц.Сандуй нэг удаа хариуцлага хүлээхдээ хоёр албан тушаалаа зэрэг өгсөн гэсэн үг. Тэрбээр тэр үед зөвхөн Нийслэлийн намын хорооны даргын ажлаа өгчхөөд НИТХ-ын даргаа хийх боломж байсан. Ц.Сандуй намын эв нэгдлийг бодолцож бүх бурууг өөртөө үүрч гарсан хүн шүү дээ. Хэрвээ тэд хариуцлага ярих гэж байгаа бол өөрсдийнхөө гэм буруутай үйлдэлд бас хариуцлага тооцох хэрэгтэй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг эхнэр найз нөхдөө дагуулан улсын мөнгөөр гадаад руу МИАТ-аар үнэгүй зорчиж явсан мэдээлэл өнгөрсөн хоногуудад хэвлэлээр баримттайгаа гарлаа. Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх зөндөө л олон хэрэгт холбогдож байсан. Үүний нэг жишээ тэрбээр 2007 онд Хадгаламж банкны 14 тэрбум төгрөгийн асуудалд холбогдсон гэх мэдээлэл гарч бас л намын нэр хүндийг унагаж ял авах хэмжээнд хүрч байсан шдээ. Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсон гээд Монгол даяар гарч намын нэр хүндийг гутаасан зөндөө мэдээллүүд гарлаа. Өөрсдөө намынхаа нэр хүндийг зөндөө унагаж сонин хэвлэлээр бичигдэж байсан хэрнээ яагаад одоо ёс зүй гэж яриад байгаа. Хэрвээ эд нар үнэхээр ёс зүй яривал ярихаар асуудлууд зөндөө байгаа биз дээ. Яагаад заавал Ц.Сандуй, М. Энхболд, А.Ганбаатар нартай ёс зүйн хариуцлага ярих гээд байгаа юм бэ. Тиймээс л энэ үйлдлийг шударга бус гээд байгаа юм. Бид зөвхөн сонссоныхоо төлөө ингэж чичлүүлж байгаа бол намын нэр хүнд унагаасан шоронд ороод гараад ирсэн, ял сонссон зөндөө хүмүүс яагаад өнөөдөр намд байгаа юм бэ. Энэ хүмүүстэйгээ бас хариуцлага тооцож ёс зүйгээ ярь л даа.

Эх сурвалж: erennews.mn

 

“60 тэрбумын бичлэг”-тэй нэр холбогдсон Ц.Сандуй, М.Энхболд, А.Ганбаатар нарт хариуцлага хүлээлгэх асуудлыг Ёс зүйн хорооноос ирүүлсэн. Энэ асуудлыг хэлэлцээд Ц.Сандуй, А.Ганбаатарыг Бага хурлаас чөлөөлөх тухай асуудлыг харьяалагдах намын байгууллагад нь тавихаар боллоо. Манай нам 60 тэрбумаар албан тушаал наймаалцаагүй ч УИХ-ын дарга М.Энхболд тэр үед байсан гэдгээрээ уучлалт гуйсан. Тиймээс М.Энхболд даргад ёс зүйн хариуцлага тооцох асуудлыг Удирдах зөвлөлд танилцуулна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж