Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай нөөцийн мах тухай болон замын хөдөлгөөний зохицуулалтыг хийх талаар өнөөдөр /2026.02.04/ сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Нөөцийн мах гэж ярих нь буруу. Улсын хэмжээнд мах бэлтгэх аргаар махыг нийлүүлж байгаа. Хуучных шиг нөөцөлж аваад хадгалдаг зүйл байхгүй болсон. Хуулийн дагуу үнийн тохируулга хийдэг. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 5016 тонн мах бэлтгэсэн. Худалдаанд өнгөрсөн долоо хоногоос гарч эхэлсэн. Одоогийн байдлаар 150 тонн мах борлуулагдсан байна. Хонины махыг кг тутамд 13 мянган төгрөг, үхрийн махыг 18 мянга орчим төгрөгөөр худалдаалахаар тогтоосон. Нийт 132 цэг, дөрвөн үзэсгэлэн худалдаагаар мах борлуулж байна. Махны үнэ сүүлийн долоо хоногт тогтворжсон. Бидний хийсэн тооцоогоор долдугаар сар хүртэл борлуулалт хийхэд хангалттай хэмжээний мах үлдэнэ. 2025 онд 8 мянган тонн мах бэлтгэж, нөөцтэй үлдсэнийг хүнсний байгууллагуудтай хамтран борлуулж дуусгасан. Энэ жилийн хувьд бэлтгэсэн мах хангалттай хүрэлцэнэ гэж тооцоолж байна. Замын хөдөлгөөний уулзварууд дээр хиймэл оюун ухаан ажиллаж эхэлснээс хойш нэвтрэх чадвар 13 хувиар сайжирсан. Жил бүрийн сар шинийн баяраар хотын хэмжээнд хөдөлгөөний зохицуулалт хийдэг. Шинийн нэгний өглөөний золголттой уялдуулсан зохицуулалтыг хийнэ. Энэ долоо хоногийн хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга уг асуудлаар судалгаа, тооцоог танилцуулах үүрэг өгсөн. Хэзээнээс зохицуулалт хийхийг нарийн судалсны үндсэн дээр ирэх долоо хоногоос танилцуулна. Нээлттэй санал асуулгад иргэд оролцож болно, оролцохгүй байж ч болно. Энэ бол нээлттэй. Санал өгсөн иргэдийн саналыг л үндэслэн шийдвэр гаргана” гэв.
3,548.92






















































Ш 2026-02-04 66.181.185.75
шилсэн юмуу гмээр б.алээшдээ.яс.хүзүү өөх өвчүү..2.5 кг мах авсан.цул мах 500гр хүрэхгүйл бхшг…
Нэргүй 2026-02-04 103.212.117.205
үхрийн махаа 5болон 10кг хар савлавал хүмүүс бууз хийхэд тохиромжтой хэмжээ юм
ИРГЭН 2026-02-04 66.181.180.237
Хэрэгтэй ч хэрэгтэй л ажил шүү!! Нөөцийн мах бэлтгэхгүй бол махны үнэ дийлдэхгүй!!! харин чанар дээр анхаарах хэрэгтэй голдуу төлөгний мах харагдана билээ
Зочин 2026-02-04 66.181.185.118
ГҮЛДИЙСЭН МАХНЫ АВИЛГАЧДЫГ ЭЭ… МАХНЫ ҮНЭ НЭМЭГДСЭН БАЙГААД ҮЗЭЭРЭЙ… ҮНЭН ХУДАЛ ЧИНЬ ЯЛГАГДАНА ШҮҮ
Бат 2026-02-04 103.229.122.167
олон юм гоншигнолгүй авах нь аваг авахгүй нь больчих тэх үү илүү дутуу юм дандаа хуцаж байх юм
Нэргүй 2026-02-04 103.168.34.98
15 baigaagui biluu uher ni nemeed s****a gej baihuu ene l***r
Иргэн 2026-02-04 202.21.111.218
Төр өөрөө махны үнийг хөөрөгдөж байна шүү. Хонины махыг 9000-9500, Үхрийн махыг 9500-10000 хооронд зарж байж зорилтот зорилгоо биелүүлэх бус уу
Нэргүй 2026-02-04 138.252.29.36
мах биш яс гээч дээ. харахад махны өнгөтэй уутласан яс шүү дээ.
Нэргүй 2026-02-04 103.145.234.114
Хэдэн малынхаа буянд манай дарга нар сайхан амьдарч байна шүү. Хүссэн хүүхнээ шaaгаал, хүссэн юмаа яриал. Ямар ч хариуцлага хүлээхгүй. Яагаад гэвэл иргэд бол хүн биш мал юм. Та нарт юу ч гэж хэлсэн, юу ч гэж шaасан болно. Мэдэх үү мал сүрэг ээ хаха
Зочин 2026-02-04 66.181.185.118
БОРЛУУЛАЛТ ТАСАЛДАХААРГҮЙ МАХ БЭЛТГҮҮЛСЭН ЮМ БОЛ ЯАГААД ЛАНГУУН ДЭЭРЭЭ БАЙХГҮЙ БАЙДАГ БИЛЭЭ НИЙСЛЭЛИЙН АВИЛГАЧИДАА
Зочин 2026-02-04 66.181.185.118
ТЭР ЦЭГҮҮД ДЭЭР НЬ ДҮР ҮЗҮҮЛСЭН 2, 3 БООДОЛ УУТТАЙ МАХ ИРЭЭД ЗУРАГ ДАРААД НИЙЛҮҮЛСЭН БОЛООД ХУУРААД БАЙНА … МАХ БАЙХГҮЙ БАЙНА
Зочин 2026-02-04 66.181.185.118
ХАНГАЛТТАЙ МАХ НӨӨЦЛӨХ МӨНГИЙГ НЬ НИЙСЛЭЛИЙН ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС ГАРГАСАН ЮМ БОЛ ҮНЭ НЬ ЯАГААД БУУХГҮЙ УЛАМ НЭМЭГДДИЙН БЭЭЭ… МАХ БЭЛДЭХГҮЙГЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ЗАВШСАН ЮМ БАЙНА ШҮҮ ДЭЭ