Сүүлийн хэдхэн жилд Нисэх, Яармаг, 100 айл, Натур худалдааны төв орчим бетонон ширэнгэ болж хувирсан бол одоо араас нь гэр хорооллыг барилгажуулах хүрээнд дээрх алдааг давтаж болзошгүй байгаа.
Тэгвэл Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өчигдөр /2026.02.02/ ”Дэнжийн мянга, Хайлааст, Чингэлтэй, I, III, IV хорооллын ар зэрэг өндөр харууцтай газарт төлөвлөлтийн дээд хязгаар тогтоож, таваас дээш давхартай орон сууц барих зөвшөөрөл олгохгүй” гэдгээ мэдэгдлээ. Тодруулж хэлбэл, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас төлөвлөлтийн дээд хязгаар тогтоох замаар хаана ямар өндөршилтэй барилга барих талаар шийдвэр гаргана. Ингэхдээ амины орон сууц хөтөлбөрийн төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан аж ахуй нэгжид зөвшөөрөл олгох замаар зохицуулалт хийнэ. Мөн ипотекийн зээлийг амины орон сууцанд олгодог байх зэрэг эрх зүйн зохицуулалт хийхээ мэдэгдлээ.
Учир нь Улаанбаатар шиг дэд бүтэц сул, даац нь аль хэдийн хэтэрсэн хотод “дахин төлөвлөлт” нэрийн дор хэрэгжиж буй олон давхар барилгажилт бодит байдал дээр наад зах нь дахин түгжрэл үүсгэх үндэс болж буй.
Угтаа орон сууцжуулах бодлого нь иргэдийн амьдрах орчныг сайжруулах ёстой ч бодитоор хэрэгжихдээ зарим тохиолдолд барилгын компанийн ашиг сонирхолд нийцэж, хот байгуулалтын норм, стандарт мартагддаг.
Олон улсын жишээг авч үзвэл, БНСУ-д хуучин хорооллуудыг дахин төлөвлөхдөө зайлшгүй нураах шаардлагатай барилга байгууламжийг буулгаж, орчин үеийн стандарт бүхий дулаан, цахилгаан, инженерийн шугам сүлжээг цогцоор нь шийддэг. Үр дүнд нь аюулгүй, эрүүл, тав тухтай, зохион байгуулалттай орчин бүрддэг. Харин манайд дахин төлөвлөлт нэрийн дор хэдэн айлын газрыг үнэ тохиролцож авах, эсвэл орон сууцаар солилцох замаар чөлөөлөөд, дэд бүтэц, орчны төлөвлөлтийг үл харгалзан өндөр барилга сүндэрлүүлдэг. Энэ нь дахин төлөвлөлт гэхээсээ илүүтэй газар арилжаалж буй хэлбэрт шилжсэнийг нуух аргагүй. Дэнжийн мянга орчмын жишээ үүний тод илрэл юм. Тус газрын ойр орчим нь эмх цэгцтэй төлөвлөлт гэхээсээ замбараагүй бетон барилгажилт, тоос шороо, түгжрэл давамгайлсан орчин болж хувирсан. Гэр хороолол дунд хэдэн өндөр барилга барьсан нь хотхон ч юм шиг, гэр хороолол ч юм шиг ойлгомжгүй дүр зураг бий болгосон.
Эцсийн дүндээ иргэдийн орон сууцны хэрэгцээ нь өндөр барилга бус, харин тог, ус, дулаан, дэд бүтэц, хотын төв рүү саадгүй зорчих боломж дээр л тулгуурладаг байх ёстой.
Хэрэв эдгээр суурь асуудал шийдэгдчихвэл иргэн өөрийн газарт амины орон сууц барьж амьдрах эсэх нь хувь хүний сонголтын асуудал юм.
Тиймээс шинээр хэрэгжүүлэх гэр хорооллын орон сууцжуулалтын бодлого нь өмнөх алдааг давтах ёсгүй. Олон давхар барилга давамгайлсан, хот байгуулалтын норм зөрчсөн замбараагүй төлөвлөлт нь Улаанбаатар хотыг мухардалд оруулж байгааг бодитоор харуулах болсон. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэдэг нь зөвхөн барилга барих асуудал бус, иргэдийн амьдрах орчны чанар, хотын урт хугацааны хөгжлийн бодлоготой салшгүй холбоотой цогц ойлголт байх ёстой.
Бичил хотхон, амины орон сууцанд суурилсан шийдэл нь онолын хувьд зөв мэт боловч бодит хэрэгжилт дээр хотын даац, дэд бүтэц, иргэдийн амьдралын хэв маягтай хэрхэн нийцэх вэ гэдэг нь хамгийн чухал. Хотын өнгө төрхийг тодорхойлох энэ бодлого нь нэр төдий уриа бус, бодит төлөвлөлт, хариуцлагатай хэрэгжилтээр л үр дүнгээ өгөх учиртай.
Иймээс Улаанбаатар хотын захирагчийн хэлсэн бодит ажил хэрэг болж чадах эсэхээс гэр хорооллыг бетонон ширэнгэ болж хувирахаас аварч чадах эсэх шийдэгдэнэ.
Засгийн газар 2028 он хүртэл улсын хэмжээнд 80 мянган айлын орон сууц ашиглалтад оруулахаа мэдэгдсэн. Үүнээс 20 мянга гаруй нь Улаанбаатар хотод хамаарах бөгөөд дэд төвүүдийг түшиглэн байгуулж буй 20 минутын хот хөтөлбөрийн хүрээнд босох орон сууцууд багтсан.
Эдгээр орон сууцыг сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, үзвэр үйлчилгээ зэрэг бүхий л үйлчилгээтэй хамтад нь барьж байгуулахаар төлөвлөөд буй. Гэвч бусад газрууд энэ жишгээр төлөвлөгдөж чадах эсэх нь эргэлзээтэй байгаа. Учир нь хувийн хэвшлүүд дөрвөн айлын газрыг чөлөөлж 20 давхар орон сууц барьж байгаа нөхцөлд гэр хороолол бетонон ширэнгэ болж хувирах эрсдэлтэй тулж буй. Иймээс шинэ эрх зүйн орчныг ч бий болгох шаардлага тулгарч байж мэдэхээр байна.
3,548.92






















































зочин 2026-02-03 192.82.64.217
хот угаасаа ямарч төлөвлөлтгүй явж ирсэн цаашид хүнд чиглэсэн хүний тав тух хангасан маш сайхан төлөвлөлтийг шинээр олон нийтийн саналд тулгуурлан нэн яаралтай засаж сайжруулж батлах хэрэгтэй. энэ нь нийтэд маш тодорхой ил тод ойлгомжтой байх ёстой.
бас Улаанбаатар хот гол хоймроо чимээгүй хот маш их шарилтай. хоймор буюу хойт зүг бол маш чухал.
иймээс хот хойт талаасаа ухаалаг төлөвлөлт хөгжлийн бодлогыг олон нийтийн санал бодол хүсэлт эрмэлзлэлд тулгуурлан хийх шаардлагатай гэж үздэг.
Нэргүй 2026-02-03 66.181.183.169
шавар тагз
Мнгл 2026-02-03 103.212.118.81
ЧОЙЖИЛСҮРЭН ГЭЖ ДҮРВЭД с** БЕТОНОН ШИРЭНГИЙГ УТГААР НЬ ҮЙЛДВЭРЛЭЖ БГААШД.ШУНАЛЫН ТУЛАМ
Нэргүй 2026-02-03 66.181.183.169
дэндүү гоё хороолол барьж залууст өгдөг
Зочин 2026-02-03 162.229.191.188
Гүний усны нөөц барагдаад ирэхэд л жинхэнэ бетон ширэнгэ болно доо.
Зочин 2026-02-03 162.229.191.188
Энэ Нямбаатарын 5 аас дээш давхар бариулахгүй гэдэг бол зөв шүү. Гэхдээ хүмүүс одоо орон сууц гэхээ больж байна доо. Гэр хороололд орон сууцнаас илүү амьдрах боломжтой болчихлоо шүү дээ. Том байшин, орон зай, дулаан цэвэр бохирыг бол олон янзаар шийддэг болсон.
Нэргүй 2026-02-03 202.55.188.99
3, 4 айлын газар дээр 20 дээш давхар барилга барьж байна түгжрэл эрс нэмэгдэнэ дээрээс нэмээд сургууль цэцэрлэг хэрэгтэй болно орц гарцаа шийдэх хэрэгтэй тэгээд халаалт дулаан ус цахилгааны асуудал нэмэгдэнэ асуудал их байна аа
Нэргүй 2026-02-03 172.58.244.36
Монголчууд бид ер нь бүх нийтээрээ солиорчээ !!!
Орон сууц, орон сууц гээл улиглаад үхэх гэж бгаа юм шиг л байснаа овоо хэдэн орон сууц барьчихаар бетонон шир энгэ боллоо, гэр хороолол бол өь соёл нтр гэж хуцдаг гэнээ, мөн ч туйлширч өгдөг туучий нууд шүү дээ !
Утаандаа хордоод, уур, атаархал хоёртоо шатаад сууж бхдаа таарсан муусайн таар шуудайнууд юмаа.
Иргэн 2026-02-03 66.181.180.172
Хурд группийн Увсын нөхдүүд асар их ашиг орлого олох зорилгоор бетоны ширэнгийг утгаар нь барьж байна аа!! иргэдээ захихад 15 16- дээш давхар орон сууцанд бүү ороорой гэж захия!! Олон сул талтай юм бн!!
Нэргүй 2026-02-03 66.181.161.87
dahin tuluvlultund orohgui bol hashaandaa saihan baishin bariad mod zuleg triad amidarchmaar bna. Bas bshingaa buulgaad davhiad tolovlood tendees davhiad bshingaa barih uu.
Нэргүй 2026-02-03 103.168.34.68
tegeed b**s sheesendee holildood suuj baih uu
Нэргүй 2026-02-03 66.181.161.87
Balai s** ve 😂😆 .
Иргэн 2026-02-03 66.181.184.48
Маш зөв байна . 5 аас дээш давхар барилга манайд зохихгүй
зочин 2026-02-03 103.57.93.236
Бетонон олон давхар ширэнгэн барилага компанд ашигтай хүн амын нягтрал сууришил ихсэж орон зай багасаж машины угаар агаарын бохирдолд нэрвэгдэж бна Хотод 3 давхараас өндөр барилга барихыг саармагжуулах ,
Нэргүй 2026-02-03 66.181.181.18
гэр хороололд 3-4 айл нийлээд дотроо 00 той хаус барьдаг жишигт шилжиж дэд бүтцийг нь гудамжаар нь татдаг болох нь зөв шийдэл болно. европт тийм айлууд зөндөө байдаг бас нийтийн ногоо тарих талбайтай юм билээ.
болдд 2026-02-03 59.153.112.19
Ядаж дүрэм стандартаа барьдаг болоосой
Нэргүй 2026-02-03 103.168.34.158
Нянгар өглөө босоод л урд шөнийнхөө зүүдээ ярьж попросоор ард иргэд хөөрч баясаад л мэдэхгүй ээ юу болооод байгааг сүүлдээ ойлгохоо байлаа
Нэргүй 2026-02-03 202.9.41.1
Монголчуудад гэр хороолол л яг тохирно. Олон давхар орон сууцны хороололд өвөг дээдэс аав ээж нь ямар амьдарч байсан биш. Гэр хорооллыг орон сууцжуулж бетонон ширэнгэ болгож байгааг иргэд эсэргүүцэж яагаад жагсаал цуглаан хийхгүй байна вэ. АН яагаад энэ тал дээр дуугарахгүй байна вэ. Ашиггүй болохоор нь дуугарахгүй байна. Засгийн газрыг энэ асуудлаар огцруулж ч болно. Огцрох амархан
gg 2026-02-03 59.153.112.19
Одоо хотын төвөө бетонон ширэнгэ болгож бн. 3 давхар байруудыг нураагаад 16 давхар байрны зураг хийгээд явж бн. Хуулиараа хотын төвд 6 давхраас өндөр барилга барих хуультай. Хуулиаа 3 хоног хучингүй болгож байгаа барилга барих зөвшөөрлөө аваад буцаагаад хуулиа гаргачиж бн. Энэ хотын дарга гэж дампуурсан нэг гар байна. 50 айлтай барилгын зургийг 20 машины зогсоолтойгоор батлаж бн. Ямар ч стандарт норм гэж алга.
Нэргүй 2026-02-03 202.55.188.34
3 давхар байшингуудтай орон сууцны хорооллууд байриач дээ. Өндөр байшин Монгол шиг өргөн уудам оронд хэрэггүй. Ялангуяа аймгийн төвүүд намхан байшингуудтай байх хэрэгтэй. УБ-д ч бас өндөр байшин дахиж бүү барь
зочин 2026-02-03 202.126.89.25
Дархан бас бетонон ширэнгэ болж байна
Нэргүй 2026-02-03 66.181.178.214
ширэнгэн ой болгогчид нь засгийн эрхэнд байна тэд эрх мэдэлтэй байгаа бас мөнгөндөө хахчихсан байгаа бас хоноцын сэтгэлтэй юм шүү дээ тэд.тэгэхээр нийслэл хотын ирээдүй бүрхэг дээ ширэнгэн ой бүр ихсэх нь тодорхой.шавж орхиод өөрсдөө монголын сор болсон байгалд тухлан амьдрана.яахав бидний заяа чинь энэ л байна одоогоор
Нэргүй 2026-02-03 103.242.47.254
ширэнгэн жорлон байснаас бетонон ширэнгэ болсон нь дээр тэгж байж л утаа жорлонгийн баас хоёроос сална, тэнэг юм бичдэг сэтгүүлч вэ та чинь
Нэргүй 2026-02-03 103.212.117.144
Зөв. энэ асуудлыг мэргэжлийнхэн яриад дээрээс тоохгүй бн. сургууль, цэцэрлэг эмнэлэггүй, нарийхан гудамтай, ногоон талбайгүй, зогсоолгүй, галын машин орохгүй өндөр бетон ширэнгэ болхоор зөвшөөрөл өгч байгаа.
зочин 2026-02-03 66.181.160.52
Уг нь цэвэр бохир цахилгаан дулааныг нь татаад өгчихвөл иргэд өөрсдөө тохилог хаус бариад л болчих юм байгаа юм л даа.. Энэ тухай Батүүл баатар мөн ч олон жил ярьж байгаа шдэ.. Даанч манайхан ойлгохгүй юм дөө..
Нэргүй 2026-02-03 103.229.121.56
барилгажуулж байж л утаанаас сална ш дээ. Бас гэр хорооллын хөрсний бохирдол аймаар!!! Ийм балай юм хэн бич гэсэн юм болоо
зочин 2026-02-03 66.181.160.52
Уншсанаа ойлгоогүй болтой хөөрхий
Нэргүй 2026-02-03 103.229.120.13
21-р зуунд гэр хороолол хэрэггүй. Бүгдийг нь Орон сууцжуулах хэрэгтэй. Үүнийг яагаад ойлгохгүй байна? Хөдөөнийхөн байх л даа.
зочин 2026-02-03 66.181.182.94
Улаанбаатарыг орон сууцжуулах шаардлагатай, Гэр хорооллыг арилгахыг хичээх хэрэгтэй,Энэ талаар сүүлийн жилүүдэд ихээхэн ахиц гарсан Үүнийг сулруулж болохгүй,
зочин 2026-02-03 66.181.182.94
Иргэд тохилог орон сууцанд амьдрахыг хүсч байна, Хэрэгцээ байхад орон сууц барьж л таараа,
Нэргүй 2026-02-03 202.131.225.197
одооных шиг байснаас төвийн холболттой бетонон ширэнгэ байсан нь дээр байхөө
Нэргүй 2026-02-03 66.181.161.254
32 ын тойргоос урагш бетонон намаг боллоо. Одоо хотын төвийн А бүсэд авлигалын газар дээр баригдсан олон ямбий орон сууцнуудыг нурааж буулган оршин суугчдынх нь эрх ашиг, хүний эрүүл ахуйд тохирсон орчныг бүрдүүлэх цаг болчихлоо шд. жнь; 50р сургуулийн ар тал, Супер 92 колонкын зүүн талын Эко констракшны б**с эргэх зайгүй газарт чихэлдсэн орон сууцнууд зэрэг эхнээсээ нурж байгаа орон сууцнуудыг буулгаж барьсан компаниудаар нь хотын захад тохиромжтой газар шинэ орон сууцнууд бариулан оруулая л да
d 2026-02-03 103.229.120.107
Здаа модон жорлонгоо юуг нь хамгаалах гээд байгаа юм. Тийм чөлөөлтэй амьдармаар байгаа юм бол хөдөө рүүгээ зайлаачээ
Нэргүй 2026-02-03 202.131.236.230
Дэд бүтцээ шийднэ гэдэг нь модон жорлонгоо шийднэ гсн үг биздээ.
Нэргүй 2026-02-03 202.131.236.230
Зөв санаа байна, дэмжиж байна.
Нэргүй 2026-02-03 202.131.236.230
Дэд бүтцийг нь шийдээд өгчихвөл байранд амьдарснаас хамаагүй дээр
зочин 2026-02-03 66.181.182.94
Гэр хорооллыг бетон ширэнгээс аврах боломжгүй, Учир нь хүн бүр тэр бетон ширэнгэнд амьдрахыг хүсч байна, Гэхдээ гэр хороолол усдаж арилахгүй б**х аа, Тэлж ч болзошгүй,Бетонон ширэнгийн үнэ цаашид улам нэмэгдэнэ,Иргэдийн ихэнх нь ялангуяа ядуус түүнийг авч дийлэхгүй, Хамгийн хөгжилтэй орнуудын иргэдийн 50-70 хувь нь манай гэр хороолол шиг юманд одоо хүртэл амьдарсаар байна
зочин 2026-02-03 66.181.182.94
Монголчууд эхлээд юм хийж мөнгө олж хуримтлал үүсгэж сур, Дараа нь сайхан амьдрал мөрөөд
Мөнх 2026-02-03 66.181.186.167
Маш зөв санаа бна.
Нэргүй 2026-02-03 202.131.236.230
Маш зөв шийдвэр байна.