Баруун, төвийн аймгуудад өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

Баруун, төвийн аймгуудад өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

Баруун, төвийн аймгуудад өвөлжилт хүндрэх төлөвтэй байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2026 оны хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвийг хиймэл дагуул, газрын ажиглалтын мэдээнээс үндэслэн гаргажээ. Тодруулбал, ган-зуншлагын төлөв байдлыг 2025-2026 оны өвөл хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, цасны зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан төлөв зэрэг мэдээлэлд үндэслэн боловсруулжээ. 2026 оны хоёрдугаар сарын зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн таван хувьд нэн их, 16 хувьд их, 50 хувьд дунд, 17 хувьд бага зэрэг хүндрэлтэй, 11 хувьд хүндрэлгүй байхаар гарчээ.

Өвөлжилтийн байдал Сэлэнгэ, Төв, Булган, Баян-Өлгий, Увс, Дархан-Уулын ихэнх, Ховд, Завхан, Өвөрхангай, Баянхонгор, Хэнтий, Дундговийн зарим нутгаар их хүндрэх төлөвтэй байна.

Иймд мал өвөлжилт, хаваржилт хүндэрч буй болон хүндэрч болзошгүй бүс нутгуудад онцгойлон анхаарч, цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглах, цагийн байдал хүндэрсэн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний бэлтгэлийг бүрэн хангаж ажиллахыг зөвлөж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2026-02-03 138.252.29.36

мал ч яахав турдагаараа турна. өвс нь байвал тэгээд хүндэрээд байх нь ховор доо. нөгөө сүрхий алдарт малчид нь гуйхааргүй л даж байвал барав

Avatar

Нэргүй 2026-02-03 109.69.110.231

БИТГИЙ Л ГАДААДЫН УЛСААС МӨНГӨ ГУЙЖ ҮЗЭЭРЭЙ. ГУЙЖ БАЙНА. ТҮҮНИЙ ОРОНД ЭНЭ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРАА, САЛБАРЫН ДААТГАЛАА, МАЛЧИДАА САЙЖРУУЛЖ БОЛОВСРОЛТОЙ БОЛГО. 30 ЖИЛ ӨӨРЧИЛЖ ЧАДАХГҮЙ САЛБАР ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ. ДОНОР ОРНУУД, БАЙГУУЛЛАГУУДААС МӨНГӨ ЖИЛ БҮР ЗУД, ГАН ДУРДАЖ МӨНГӨ, ХАНДИВ ГУЙХААР БҮР НҮҮР ХИЙХ ГАЗАРГҮЙ БОЛОХ ЮМ.

Avatar

Нэргүй 2026-02-03 103.57.95.182

Баруун болон төвийн бүсээс сонгогдсон гишүүд тойргоо дэмжиж туслаарай.

Avatar

Зочин 2026-02-03 66.181.178.244

Өвлийн бэлтгэлээ сайн хангаагүй хариуцлагагүй нөхөд жилийн жилд л зуд турхан ярьж, бадар барьдаг даа, улсын мал хуй гэж ширхэг ч юм байхгүй байхад төр засаг зуд турхан ярьж хөөрцөглөх нь илүүц л баймаар, малаа онд оруулах чинь цэвэр хувь малчины чадварын асуудал биз дээ

Avatar

Нэргүй 2026-02-03 46.128.10.239

Өвөл дууёч байна. Хаваржилт хүндрэнэ гэж ярих цаг боллоо. Өвөл гайгүй өнгөрлөөв биш нн?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж