Сувилалаас төөрсөн 80 настай эмэгтэйг олжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

Сувилалаас төөрсөн 80 настай эмэгтэйг олжээ

Сувилалаас төөрсөн 80 настай эмэгтэйг олжээ

Наймдугаар сарын 5-ны өдрийн 22:15 цагт Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хүрэмт багийн “Хүрэмт” гэдэг газар (сумын төвөөс зүүн урд зүгт 10 км-т) сувилалд амарч байсан Арвайхээр сумын харъяат, наян настай эмэгтэй 17:00 цагт сураггүй алга болсон тухай дуудлага Онцгой байдлын газарт иржээ.

Тус дуудлагын дагуу Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, нутгийн захиргааны байгууллагын 11 алба хаагч, сувиллын газрын 8 хүн, нийт 24 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр оройн 22:50 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна.

Түүнийг өнгөрсөн Даваа гариг (VIII/07)-ийн 13:10 цагт Тарагт сумын “Арвайн тал” багийн “Өгөөмөр хайрхан” гэдэг газраас (сувиллаас зүүн урд зүгт 10 км-т)  эсэн мэнд олсон байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж