Иргэний эрхийн чиглэлээр ажилладаг хэд хэдэн байгууллага болон АНУ-ын зарим иргэд тус улсын Төрийн департаментын эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэд 75 улсын иргэдэд зориулсан цагаачлалын виз олголтыг бүрэн зогсоосон бодлогыг эсэргүүцэж байна. Энэ бодлого нэгдүгээр сарын 21-нд Трампын засаг захиргааны үед хэрэгжиж эхэлсэн. Афганистан, Сомали, Бразил, Колумб, Тайланд, Орос, Камбож, Монгол зэрэг орны иргэдэд цагаачлалын виз олгохгүй байх журам юм. Засгийн газар уг хоригийг тухайн улсуудаас ирсэн хүмүүс АНУ-ын халамжийг хэт их ашигладаг гэж үзсэнтэй холбон тайлбарласан байдаг.
Мөн Төрийн департамент энэхүү хориг нь цагаачид америкчуудын баялгийг “сорохгүй” гэдэгт итгэлтэй болтол үргэлжилнэ гэж мэдэгдсэн байна.
Шүүхэд өгсөн нэхэмжлэлд, АНУ-ын цагаачлалын хуульд ямар ч хүнийг ирээдүйд нийгмийн тусламж авах магадлалтай гэсэн шалтгаанаар хэзээ ч виз олгохоос татгалзах заалт байгаагүй. Ийм бодлого нь олон арван жилийн турш мөрдөгдөж ирсэн хууль, журмыг зөрчиж, гэр бүлүүд болон хөдөлмөр эрхлэх боломжтой хүмүүсийг хууль ёсны цагаачлалаас салгаж байна гэжээ.
Энэхүү нэхэмжлэлийг Үндэсний Цагаачлалын хууль зүйн төв, "Democracy Forward", "Legal Aid Society" зэрэг байгууллагууд гаргасан бөгөөд бодлогын улмаас гэр бүлийн гишүүдээсээ салсан АНУ-ын иргэдийг төлөөлж байна.
Үндэсний Цагаачлалын хууль зүйн төвийн шүүхийн асуудал хариуцсан дэд ерөнхийлөгч Эфрен Оливаресийн хэлснээр, Төрийн департамент визийг бүхэлд нь зогсоохоос өмнө хуульд заасан журмыг мөрдөөгүй байна. Тэрбээр нэг улсын бүх иргэд Америкийн нийгэмд ачаа болно гэж үзэх нь утгагүй гэжээ. Нэхэмжлэгчдийн дунд Колумбын нэгэн эмч багтсан байна. Тэрбээр Харвардын анагаах ухааны сургуульд мэргэжлийн сургалт дүүргэж, 2025 оны нэгдүгээр сард “онцгой чадвартай хүмүүс”-д олгодог тусгай визийн зөвшөөрөл авсан. Гэвч Колумб улс хоригт орсон тул виз авах боломжгүй болсон байна.
Саяхан гарсан судалгаагаар, цагаачид АНУ-д төрсөн иргэдтэй харьцуулахад нийгмийн халамжийг 24 хувиар бага ашигладаг болохыг тогтоожээ.
Нэхэмжлэл гаргасан байгууллагуудын хэлснээр, тэд засгийн газраас зөвхөн хуулийг дагаж, виз мэдүүлэгч бүрийг тус тусад нь үнэлж, үндэстэн ясаар ялгаварлан гадуурхахаа зогсоохыг л хүсэж байна.
3,548.92






















































Нэргүй 2026-02-03 66.181.160.46
zuv shdee usa uurin erhtei uls shdee mongolch gsen uurin erhdee gadni heden baiguulguud haa saigui baih yum usa uurin ulsdaa yu hiihn uurin erh shdee