Ломбок арлын оршин суугчдад туслахыг уриалжээ

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

Ломбок арлын оршин суугчдад туслахыг уриалжээ

Ломбок арлын оршин суугчдад туслахыг уриалжээ

Индонези улсын Ломбок арлын хойгуудад өнгөрсөн наймдугаар сарын 5-ны өдөр долоон баллын газар хөдлөлт болсны улмаас 98 хүн амь үрэгдэж, 236 гаруй хүн бэртэж гэмтсэн мөн олон байшин барилга байгууламжууд эвдэрч сүйрчээ.

Индонези улсын Үндэсний байгалийн гамшгаас хамгаалах агентлагийн аврах ажилтнууд одоог хүртэл ажиллаж байна. Өнгөрсөн Ням /2018.08.05/ гаригт газар хөдлөх үеэр исламын сүмд оройн залбирал, мөргөлөө үйлдэж байсан хүмүүсийг аварчээ. Сүмийн бөмбөлөг орой болох моск цугласан мөргөлчдийн дээрээс нуран унасан бөгөөд тэднийг эсэн мэнд гарган авсан аж.

Наймдугаар сарын 11-нийг хүртэл Индонези улс онц байдал зарлаад байна. Тус улс бүх шатны байгууллагуудыг Ломбок арлын оршин суугчдад туслахыг уриалж, сэргээн засварлах ажилд оролцохыг үүрэг даалгавар болгосон байна. Одоогийн байдлаар 20 мянга гаруй хүмүүсийг түр хоргодох байранд шилжүүлсэн боловч ундны ус ховордож байгааг аврах ажилтнууд мэдээлжээ.

Ням гаригт болсон 7 баллын  газар хөдлөлтийн дараа 230 доргилт арлын зарим хэсгүүдэд бүртгэгджээ. Эдгээр газрын доргилт болон түлхэлтүүд хоёр долоо хоногийн турш үргэлжлэх болохыг тогтоогоод байна.

Мөн жуулчид онгоц буудалд өөрсдийн нислэгээ хүлээхээр хоног төөрүүлж байгаа аж. “Би амьдралдаа анх л удаагаа газар хөдлөлтийг мэдэрлээ. Аймшигтай юм, яг л хар дарсан зүүд шиг” гэж Бельгийн жуулчин Лизе Реэрт Гили Траванган арал руу явахаасаа өмнө ярьжээ. Газар хөдлөлт болдог орой цунамигийн аюул зарлахад 2700 гаднын болон дотоодын жуулчид арлаас дайжин явжээ.

“Эндээс явахаар Ломбок олон улсын нисэх онгоцны буудал жуулчид ихээр ирж байна. Бид 24 цагаар ажиллаж байгаа” хэмээн онгоцны буудлын ахлах менежер Нгура Ардита ярьжээ.

Г. БАТМАНДАХ
Эх сурвалж: Guardian

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж