Филиппиний ерөнхийлөгч олон нийтийн өмнө үнэтэй машинуудыг сүйтгэв | News.MN

Филиппиний ерөнхийлөгч олон нийтийн өмнө үнэтэй машинуудыг сүйтгэв

Филиппиний ерөнхийлөгч олон нийтийн өмнө үнэтэй машинуудыг сүйтгэв

Филиппиний ерөнхийлөгч олон нийтийн өмнө үнэтэй машинуудыг сүйтгэв

Филиппин Улсын Ерөнхийлөгч Родриго Дутерте булдозерууд 5 сая гаруй ам долларын үнэтэй Порше, Ламборгини зэрэг тансаг машинуудыг няцалж, эвдлэхийг үүрэгдэн, өөрийн биеэр харж зогсжээ. Засгийн газраас олон нийтэд ил болгосон бичлэгт тус улсын баруун хэсгийн муж Кагаяанд авлигын замаар орж ирсэн гэх 75 үнэтэй машин, мотоциклуудыг хүнд даацын машинууд эвдлэхэд олон нийт алга ташин, уухайлж байжээ.

Засгийн газрын мэдээлснээр эдгээр нь Кагаяаны боомтоор хууль бусаар нэвтрүүлснийг нь тогтоон, хурааж авсан 800 гаруй машины нэг хэсэг нь ажээ.

Ерөнхийлөгч Дутерте гэмт хэрэг, авлигын эсрэг идэвхтэй тэмцэх буйгаа харуулах гэж дээрх байдлаар машинуудыг сүйтгэж дууссаныхаа дараа  цугласан олон нийтэд хандан “Аливаа газар нь бизнес хийхэд томиромжтой болтлоо хөгжихийн тулд хууль, журмыг эхлээд бий болгох ёстой” гэж хэлжээ. Энэ нь Дутертегийн Засгийн газар дээрхтэй ижил олон тооны үнэтэй, хууль бус замаар олсон машинуудыг авлигын эсрэг тэмцэл хэмээн эвдэн сүйтгэсэн хоёр дахь бичлэг юм. Үүний өмнө 2 дугаар сард 1,2 сая ам долларын үнэ бүхий 30 машиныг Манила болон өөр хоёр хотод ижил төрлийн “ёслол” үйлдэж устгажээ.

2016 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Дутерте гэмт хэрэг ба авлигын эсрэг түрэмгий, ихэвчлэн хүчирхийллийн шинжтэй арга хэмжээ авч ирсэн юм. Энэ хугацаанд хар тамхины эсрэг тэмцэлд 12000 хүнийг хар тамхи хэрэглэгч болон худалдаалагч хэмээн амийг нь хороосон байна. Мөн өөрийнх нь засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилсэн сэтгүүлчдийг авлигад идэгдсэн хэмээн нэрлэж, шахалт дайралт үзүүлдэг ажээ. 2016 онд хэвлэлийн хурлын үеэр гэмт хэргийн асуудлаар дагнан ажилладаг нэгэн сэтгүүлч алагдсантай холбогдуулан “Хэвлэлийн эрх чөлөөг хэрхэн хамгаалах вэ?” гэсэн сэтгүүлчийн асуултад “Хэрэв чи нохойн гөлөг л бол сэтгүүлч байх эсэх чинь хамаагүй. Алуулах л болно” гэж хариулжээ.

Эх сурвалж: iaas.mn

"Болор дуран"-аар шалгав.

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-08-07 66.181.160.9

Дэмжиж байна . Ингэж байж л авилгалаас сална. Манай 76 -гаагийн ураг төрөл, худ ураг, 3 үеийн намтарыг ил тод нийтэлчих сэтгүүлч л олдохгүй айгаад байх юм даа. Үнэн худал нь мэдэгдэхгүй [Хориотой Үг] хурилийз, бага ятан ,2 намын харъяалалтай УИХ-ын гишүүдийн хүүхдүүд хоорондоо сууцгаасан ч гэх шиг энэ бүгдийг нэр ус ажил төрөлтэй нь ил болгож болдоггүй юм болов уу.

Зочин 2018-08-07 103.229.123.211

тэнэглэчихжээ. дуудлагаар зараад мөнгөөрөө улсаа тэтэгэх байж дээ. манай 76 бас ийм тэнэг шүү.

Зочин 2018-08-07

Еронхийлегчийн засаглал гэгч ийм аугаа хучтэй байдаг байна. Нээрээ монголоор дуурчихсэн сэтгуулч нэртэй нохойнуудад бол таарсан шийтгэл сануулга ажээ.

Зочин 2018-08-07 202.179.24.234

zovshdee. malnuudaa. shudarga yos baihgui gazar erh choloon baihgui. erh choloo baihgui gazar choloot zah zeel gej baihgui.

Зочин 2018-08-07 182.160.1.58

Гэмт хэрэгтэй ингэж тэмцээд нэмэргүй. Ардынхаа амьдралыг сайжруулж Япон шиг хөгжих ёстой. Утгагүй тэнэглэл.

Зочин 2018-08-07 182.160.1.58

Зараад ард түмэндээ зориулна биз, дарангуйлагч Дутерте Путин хоёр их адилхан юм.

Зочин 2018-08-07 182.160.32.205

ene ih ertnii medee shig sanagdah yum.

Зочин 2018-08-07 64.119.19.60

hairan yum

Зочин 2018-08-07

Манайд ийм л хүн хэрэгтэй байгаам даа.гэхдээ чадахгүй л дээ дор нь хэлмэгдүүлэлт нугалаа энэ тэр гэж тархи угаагаад гүйцээ.монголын ард түмний тархи бүүр эргүүтэж гүйцсэн

asdasdad 2018-08-07 202.179.30.194

philipphin uls chin har tamhi gemt heregiin damjin ungurugch buyu zuuchlagch,.,tuuniigee dagaad edgeer n ih hugjsun uls.......\nyr n bol ih l zorigtoi, ih l shiidemgi ym shig bganmaa\n

Зочин 2018-08-07 202.70.38.18

Манайхаар бол Хон Хэрээдийн Энхбатыг ерөнхийлөгч болгочихсон юм уу даа. Манай Женко [Хориотой Үг] [Хориотой Үг] ч гэсэн энэний хажууд бурхан хавьцаа юм уу даа. ай хөөрхий сайнтай нь биш муутай нь харьцуулж баярлаад сууж байдаг.

Зочин 2018-08-07 182.160.1.58

Яг үнэн.

Зочин 2018-08-07 202.70.34.70

Mash zuv hariult bn\n

Зочин 2018-08-07 202.70.34.70

Хэрэв чи нохойн [Хориотой Үг] л бол сэтгүүлч байх эсэх чинь хамаагүй. Алуулах л болн

Fantomas 2018-08-07 64.119.25.62

Huchirheg leader gej iim l baidag yum, manaid iim hun garch irehguin haramsaltai

Зочин 2018-08-07 202.131.242.254

Хүчиндүүлэх дуртай гажгууд байдаг гэсэн. Тэдний нэг үү чи. Дуртай байгаа бол очоод амьдраач. Хойд Солонгос, Венесуэл, Болив, Зимбабве гээд хүчирхэг лидерүүдийн гарт базуулсан орнууд хангалттай байна.

Зочин 2018-08-07 202.70.38.18

Энэ үнэтэй машиныг гадагшаа зараад мөнгийг нь улсын санд оруулахыг ухаалаг хүчирхэг удирдагч гэдэг юм. Энэ нөхөр бол популизмаас урган гарч ирсэн мэдррэл муут өөр хэн ч биш

Зочин 2018-08-07 83.76.94.209

Ene yostoi debile psda. Manaih ch yalgarajgui popuud sh dee

Зочин 2018-08-07 58.108.114.186

Мэдрэл муутай хог шүү, гэхдээ тэдэндээ таарсан удирдагч, 100 гаруй сая хүн амтай хамгийн их гэмт хэрэгтэй улс гэв үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж