Монголын Зэвсэгт хүчин амжилтаа ахиуллаа

Хуучирсан мэдээ: 2018.08.07-нд нийтлэгдсэн

Монголын Зэвсэгт хүчин амжилтаа ахиуллаа

Монголын Зэвсэгт хүчин амжилтаа ахиуллаа

ОХУ-ын Батлан хамгаалах яамны санаачлагаар дэлхийн 7 оронд нэгэн зэрэг зохиогдож буй Цэргийн дөрөвдүгээр их наадамд Монгол Улсын Зэвсэгт хүчний баг тамирчид амжилттай оролцож байна.

‘Танкийн биатлон’, ‘Мэргэн буудагчийн зааг’,  ‘Хээрийн гал тогоо’ гэсэн төрлүүдэд оролцож буй баг тамирчид улс эх орныхоо нэр хүндийг өргөн амжилт үзүүлсээр байна. ‘Хээрийн гал тогоо’ тэмцээний төрөл өндөрлөж манай улсын тогооч нар дэлхийн 12 орноос дөрөвдүгээр байрт шалгарчээ.

Харин ‘Танкийн биатлон’, ‘Мэргэн буудагчийн зааг’ тэмцээнүүдэд оролцож буй баг тамирчид хагас шигшээ тэмцээнүүдэд шалгаран дараагийн шатны тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Тодруулбал ‘Танкийн биатлон’ тэмцээнд дэлхийн 22 орны тус бүр 3 экипаж, нийт 66 экипаж эхний шатанд өрсөлдсөнөөс хагас шигшээ уралдаанд 12 орон шалгарлаа. Үүнээс Монгол Улсын баг тамирчид зургадугаар байранд шалгаран өмнөх жилүүдийнхээ амжилтыг ахиулж чадлаа.

‘Танкийн биатлон’ олон улсын тэмцээний ерөнхий шүүгч, хошууч Роман Бенюков:  Танкийн биатлон олон улсын уралдааныг энэ жил их өргөжүүлсэн. Буудлагын байнд шинэчлэлт оруулсан төдийгүй бай тус бүрт нь хяналтын камеруудыг суурилуулсан. Мөн уралдаанд оролцож байгаа танк бүрт жи пи эс байрлуулсан. Оролцогч багуудын хувьд маш хүчтэй өрсөлдөөнтэй байна. Багууд өнгөрсөн жилийнхээсээ маш сайн бэлтгэгдсэн нь энэ жилийн уралдаанаас харагдаж байна гэлээ.

Монгол Улсын Зэвсэгт хүчний зургаан ангийн шилдэг танкчдаас бүрдсэн 4 экипаж энэ жилийн тэмцээнд чамгүй сайн амжилт үзүүлэн оролцсоор байна. Монгол Улсын шигшээ багийн 1, 2, 3 дугаар экипажууд тэмцээн эхэлсэн өдрөөс л Ангола, Лаос, Венесуэль улсын багуудтай уралдаж гараа бүр дээр түрүүлсээр хагас шигшээ тэмцээнд шалгарч үлдлээ. 

Эх сурвалж: Батлан хамгаалах яам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж